| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/00404/И |
| Дугаар | 316/ШШ2025/00476 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 316/ШШ2025/00476
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *************** ХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй, холбогдох утас:*******
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, **** сум,****-р баг, Хуурч, ***** тоотод оршин суух хаягтай, ******* овогтой ******* /РД:МХ*********/-д холбогдох утас*********
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19,445,644.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
"******* Банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл грагах өдрийн байдлаар 6000309018 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 18,105,520.1 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 1,296,124.45 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 21,000.07 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, Нийт 19,445,644.62 төгрөгийг ******* НАРАНЦАЦРАЛ с гаргуулах гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 33 дугаар тал/: ...Миний бие ******* овогтой ******* нь өөрийн авсан 19,445,644.52 иөгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд төлөлтөө 7 сарын 25-аас сар бүрийн 25-ний өдөр 1,620,479.385 төлөлт хийж 12 сарын хугацаанд дуусгах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
***** Банк ХК-ийн нэхэмжлэлтэй Н.******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 19,445,644.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний дээрх тайлбараар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,178.22 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 255,178.22 төгрөгийн тал хувь болох 127,589.11 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 127,589.11 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар М Банк ХК-ийн нэхэмжлэлтэй Н.******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 19,445,644.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,178.22 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 255,178.22 төгрөгийн тал хувь болох 127,589.11 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 127,589.11 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН