| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/00437/И |
| Дугаар | 316/ШШ2025/00478 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 316/ШШ2025/00478
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** дүүрэг ****р хороо, **** Давхарт байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй, холбогдох утас:**********
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, ****-р баг, *** гудамж, ****тоотод оршин суух хаягтай, ******* овогтой ******* /РД:МД**********/-д холбогдох утас: *********
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,775,217.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.******* нь манай компанитай 2022 оны 7 сарын 26-ний өдөр өдөр L13203644 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ" хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллигааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 7801278628 зээлийн дансны дугаартай, 1,603,000.00 /нэг сая зургаан зуун гурван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5678033675 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Гэвч зээлдэгч нь цахим зээлийг эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 4 сарын 17-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2024 оны 3 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 1,603,000.00 /нэг сая зургаан зуун гурван мянган төгрөг/, Шимтгэл: 32,060.00 /гучин хоёр мянга жаран хоёр төгрөг/, Үндсэн хүү: 955,739.35 / есөн зуун тавин таван мянгя долоон зуун гучин есөн төгрөг гучин таван мөнгө/, Нэмэгдүүлсэн хүү: 176,918.50 /зуун далан зургаан мянгх есөн зуун арваг найман төгрөг тавин мөнгө/, Нийт: 2,767,717.85 / хоёр сая долоон зуун жаран долоон мянга долоон зуун арван долоон төгрөг наян таван мөнгө/ Иймд зээлдэгч М.*******-с үндсэн зээлийн төлбөрт 1,603,000.00 /нэг сая зургаан зуун гурван мянган төгрөг/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 955,739.35 / есөн зуун тавин таван мянгя долоон зуун гучин есөн төгрөг гучин таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176,918.50 /зуун далан зургаан мянгх есөн зуун арваг найман төгрөг тавин мөнгө/ төгрөг, 32,060.00 / гучин хоёр мянга жаран төгрөг/ төгрөг, нотариатын зардал 7,500.00/долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 2,767,717.85 / хоёр сая долоон зуун жаран долоон мянга долоон зуун арван долоон төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 27 дугаар тал/: ...Мийзой овогтой ******* миний бие ******* ББСБ ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2,775,217.85 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй М.******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,775,217.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний дээрх тайлбараар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,353.49 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 59,353.49 төгрөгийн тал хувь болох 29,676.745 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 29,676.745 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ББСБ ХХК нэхэмжлэлтэй М.******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,775,217.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,353.49 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 59,353.49 төгрөгийн тал хувь болох 29,676.745 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 29,676.745 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН