2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/11310

 

 

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ИЭЭК ХХК

 

Хариуцагч: ******* ХХК тус тус холбогдох

 

 Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан *******-23 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.*******, хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч Д.*******, хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч Г.Наранцацралт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, түүний төлөөлөгч Ц.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.*******ыг *******, 23 дугаар хороо, ********”, А блок, 2 дугаар орц, 5 давхар *******, ******* м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “” ХХК-нд даалгах тухай.

Б.******* би *******, 23 дугаар хороо, ********”, А блок, 2 дугаар орц, 5 давхар, *******, ******* м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авч 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “*******” ХХК-тай “Орон сууц захиалгаар барих, худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан.

Уг орон сууцны 1 м.кв-ыг 2.600.000 төгрөгөөр буюу нийт 149.228.000 /Нэг зуун дөчин есөн сая хоёр зуун хорин найман мянган/ төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, төлбөрийг ханын цаас, обойн цавуу нийлүүлж бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон.

“” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.******* миний бие 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “*******” ХХК-тай “Ханын цаас, обой худалдах, худалдан авах гэрээг байгуулж,

Барааны нэр

Тоо хэмжээ

Нэгж үнэ

Нийт үнэ

1

Ханын цаас 10 м2

2374

62,150

147,544,100

2

Ханын цаас 12 м2

74

95,000

7,030,000

3

Обойн цавуу

320

25,000

8,000,000

Нийт үнэ

162,574,000

 

162.574.000 төгрөгийн үнэ бүхий бараа, материалыг нийлүүлж, байрны үнэ 149.228.000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан.

Дээрх орон сууц нь 2023 оны 11 дүгээр сард улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон. “*******” ХХК-с *******, 23 дугаар хороо, *******”, А блок, 2 дугаар орц, 5 давхар, *******, ******* м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг түлхүүр, байрыг хүлээлгэн өгсөн, Д.******* миний би гэр бүлийн хамт 2023 оны 12 дугаар сараас хойш уг орон сууцанд амьдарч байна.

Гэрээний 3.3-д: “Орон сууцыг 100 хувь төлбөр хийсэн захиалагчид Барилгын улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох баримт бичгийг шилжүүлнэ”, гэрээний 6.2-д заасныг тус тус зөрчиж, орон сууцыг захиалагч талын өмчлөлд шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг саадгүй гаргаж егөх үүргээ биелүүлээгүй. Иймд иргэн Б.*******ыг *******, 23 дугаар хороо, “*******”, А блок, 2 дугаар орц, 5 давхар, *******, ******* м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “*******” ХХК-д даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан үүргээ 100 хувь биелүүлэн төлбөрөө бүрэн төлсөн тул орон сууцны өмчлөх эрхийг орон сууц захиалгаар бариулах гэрээ болон Монгол Улсын Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол ноцтой хэмжээнд зөрчигдөж байгаа тул ийнхүү эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү.

 

1.1.        Б.*******ыг *******, 23 дугаар хороо, “*******”, А блок, 2 дугаар орц, 5 давхар *******, ******* м.кв талбайтай //, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “*******”, “*******” ХХК нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байна.

Б.******* би *******, 23 дугаар хороо, “*******”, А блок, 2 дугаар орц, 5 давхар, *******, ******* м.кв талбайтай //, 2 өрөө орон сууцыг худалдан авч 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “*******” ХХК-тай “Орон сууц захиалгаар барих, худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан.

Уг орон сууцны 1 м.кв-ыг 2.600.000 төгрөгөөр буюу нийт 149.228.000 /Нэг зуун дөчин есөн сая хоёр зуун хорин найман мянган/ төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, төлбөрийг ханын цаас, обойн цавуу нийлүүлж бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон.

“” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.******* миний бие 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “*******” ХХК-тай “Ханын цаас, обой худалдах, худалдан авах гэрээг байгуулж,

Барааны нэр

Тоо хэмжээ

Нэгж үнэ

Нийт үнэ

1

Ханын цаас 10 м2

2374

62,150

147,544,100

2

Ханын цаас 12 м2

74

95,000

7,030,000

3

Обойн цавуу

320

25,000

8,000,000

Нийт үнэ

162,574,000

162,574,000 төгрөгийн үнэ бүхий бараа, материалыг нийлүүлж, байрны үнэ 149,228,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан.

Дээрх орон сууц нь 2023 оны 11 дүгээр сард улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон. “*******”, “*******” ХХК нар *******, 23 дугаар хороо, “*******”, А блок, 2 дугаар орц, 5 давхар, *******, ******* м.кв талбайтай //, 2 өрөө орон сууцыг түлхүүр, байрыг хүлээлгэн өгсөн, Д.******* миний би гэр бүлийн хамт 2023 оны 12 дугаар сараас хойш уг орон сууцанд амьдарч байна.

“*******” ХХК, “” ХХК нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан №ХД-06-20 /05-ХУД/ дугаартай “*******, 23 дүгээр хороонд байрлах “” ХХК-ийн 130 айлын орон сууцны барилгын угсралт, гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байдаг. Уг гэрээний 3.1-д: “...Хан-Уул дүүргийннд байрлах “” ХХК-ийн 130 айлын 13 давхар орон сууцны барилгыг бүрэн гүйцэтгэлээр, нийт

12,835,447,000 төгрөгөөр хийж гүйцэтгэнэ.

3.2-т: “...Гэрээний нийт үнэ 12.835.447.000 төгрөг, үүнээс 1.283.544.700 төгрөгийг бэлнээр, 11.551.902.300 төгрөгийг бартераар төлнө. Бартерын байрны жагсаалтыг хавсралт 1-д тодорхой тусгав...” гэж

Гэрээнээс үзэхэд Д.*******ын захиалсан орон сууц нь тухайн хавсралтад тусгагдсан, “*******” ХХК-с “” ХХК-нд 2020.04.20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт бартераар захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн нь нотлогддог.

“*******” ХХК, “” нар 2023.12.25-ны өдөр тооцоо нийлж “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээ дүгнэсэн байдаг. Тооцоо нийлж, дүгнэсэн актад гэрээний 1-р хавсралтаар олгогдсон Д.*******ын маргаан бүхий орон сууцыг “*******” ХХК-с “” ХХК-нд бартераар 2021.10.08-ны өдөр захиран зарцуулах эрхийг олгосон талаар тусгагдсан, Д.*******д 2021.10.13-нд “” ХХК худалдан борлуулсан байдаг. 2025 оны 09 дүгээр сарын 11 -ны өдөр болсон шүүх хурал дээр “*******” ХХК-с нотлох баримтаар “*******” ХХК, иргэн Б.******* нарын 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”, *******-23 дугаартай гэрээг гаргаж ирсэн. Уг гэрээ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байсан.

2025 оны 12 дугаар сард “” ХХК-ийн захиалагч Д.*******, Б., А., С.хуяг, У., С., Г., А., Д., Б., Н., Б., Д., Б., Б. нарын 20 гаруй иргэдийг захиалсан байранд нь оруулахгүй, байрыг хүлээлгэн өгөхгүй, “”, “*******” ХХК нарын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой төлбөрт барьцаалж, нэр бүхий иргэдийг “*******” ХХК-тай гэрээ байгуулсан тохиолдолд байрыг хүлээлгэн өгнө гэсэн шаардлага, иргэдийн байраа өөрийн эзэмшилд авах шаардлагад тулгуурлаж анхнаасаа хууль зөрчиж хийсэн хууль бус хэлцлийн нэг нь захиалагч Д.*******, “*******” ХХК нарын хооронд байгуулсан *******-23 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” юм.

Уг гэрээний 2.1-д “...Захиалагч нь гэрээний нийт төлбөр болох 149.228.000 төгрөгийг гэрээ хийснээс хойш 6 сарын дотор буюу 2024 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлнө.

2.9-д: “...Энэхүү гэрээний 2.1-д заасан төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд орон сууцыг гүйцэтгэгчид үл маргах журмаар буцаан хүлээлгэн өгнө.

3.7-д: “...Захиалагч энэхүү гэрээний 2.1-д заасан төлбөрийг “*******” ХХК-д бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэгтэй,

5.3-д: “...Орон сууцны төлбөрийг 100 хувь төлснөөр “Үл хөдлөх эд хөрөнгө”-ийн гэрчилгээг гаргаж өгснөөр дээрх гэрээний үүрэг гүйцэтгэсэн болно. Захиалагч орон сууцны төлбөрийг бусдад төлсөн гэх маргаан “*******” ХХК-д хамааралгүйг талууд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү гэрээний 2.1-д заасан төлбөр бүрэн төлөгдсөн гэж 2.1-д заасан төлбөр “*******” ХХК-ийн дансанд төлөгдөхийг ойлгоно...”

5.4-д: “..Энэхүү гэрээний төлбөртэй холбоотой асуудлаар захиалагч “” ХХК болон “*******” ХХК-ийн хоорондын маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүхийн шийдвэрийг дагаж мөрдөнө...” гэж захиалагчийн эрхийг ноцтой зөрчиж, хийсэн хууль бус хэлцэл гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Иймд “*******” ХХК, иргэн Б.******* нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан *******-23 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

1.2.             Хурал үргэлжлүүлэх боломжтой. Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгана. “*******” ХХК-тай хооронд байгуулагдсан гэрээг 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулна.

Нэхэмжлэгч нь орон сууцыг худалдан авч “” ХХК-тэй гэрээ байгуулсан. Нийт 149,228,000 төгрөгөөр тохиролцож үнийг барилгын материалаар төлөхөөр тохиролцсон. Улмаар материал худалдах гэрээ байгуулж 162 сая төгрөгийн бараа нийлүүлснээр орон сууцны үнийг төлсөн. Барилга ашиглалтад орж улсын комисс хүлээн авсан. Орон сууцыг хүлээлгэн өгч нэхэмжлэгчийн эгч нь амьдарч байгаа юм. “” ХХК нь өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг ******* ХХК-д шаардсан боловч бүртгүүлээгүй. Нэхэмжлэгч болон хариуцагч “*******” ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-д ажлыг бүрэн гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний 3.2-т зааснаар төлбөр төлөх нөхцөлийг заасан. Захиалагч нь орон сууцыг гүйцэтгэгчид шилжүүлсэн байдаг. Улмаар тооцоо нийлсэн байдаг. Энд нэхэмжлэгчийн маргаж буй орон сууцыг “” ХХК-д захиран зарцуулахыг эрхийг олгосон байдаг. Улмаар нэхэмжлэгчид орон сууцыг худалдсан байдаг. Иргэний хуулийн 243-д заасан гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Иймд хуулийн 106, 109-д зааснаар шаардаж байгаа юм.

Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг гаргаснаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Нэр бүхий иргэдийн байрыг барьцаалан нэмж гэрээ байгуулахыг шаардсанаар уг гэрээг байгуулсан юм. Гэрээний 2.1-д зааснаар төлбөр төлөхөөр заасан. Төлөөгүй тохиолдолд буцаан хүлээлгэж өгөхөөр заасан. Төлбөрийг төлснөөр өмчлөх эрхийг олгоно. Бусдад төлсөн төлбөрийг тооцохгүй талаар гэрээнд заасан байдаг. Энэ хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус юм. Хууль зөрчсөн хэлцэл юм. Учир нь “” ХХК-н төлбөрт төлөгдсөн байрыг дахин нэхэмжлэгчид худалдсан юм. Улмаар төлбөр гаргуулах гэдэг нь Иргэний хууль зөрчөөд байгаа юм. 130 айлын орон сууцыг хариуцагч И Эм барьсан байдаг. Төлбөрийн заримыг мөнгөөр заримыг бартераар өгөхөөр тохиролцсон. Энэ гэрээ нь хүчин төгөлдөр байдаг юм. “” ХХК болон ******* ХХК нар нь гэрээгээ дүгнэчихсэн байдаг. Актаар 10 тэр бумын ажлыг “” ХХК хийсэн гэдэг. Үлдэх 2 тэр бумын ажлыг хэрхэх талаар актад тусгагдсан байдаг. “” ХХК-д олгогдсон байрыг худалдаж төлбөрийг төлсөн юм гэв.

 

2.            Хариуцагч “” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Г.Наранцацрал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2020.04.20 өдөр ХХК-ний орон сууцны барилгын А блок угсралт заслын ажлыг түлхүүр хүлээлгэж өгөхөөр тохиролцон “*******” ХХК-тай № 05-ХУД дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилсан. Гэрээний дүн 90% бартертай байсан бөгөөд бартерт уг төслөөс 35 байр манай компанид олгогдсон. Уг бартерт манай компанид олгогдсон байруудыг бараа материал, ажлын хөлсөнд бартер болон бэлэн мөнгөөр борлуулан уг төслийн барилыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан. 2023 оны 11 сарын 29 өдөр ХХК-ны үйлчилгээтэй 260 айлын 2 блок төсөлд улсын комисс ажиллаж орон сууцуудыг захиалагч нарт хүлээлгэж өгч эхэлсэн. “*******” ХХК-аас 2023 оны 12 сарын 2 өдөр манай захиалагч нарыг дуудан захиалгын гэрээ бичиг баримтыг хувилан авсан байсан. Гэвч манай захиалагч нарт байрны түлхүүр өгөхгүй хүлээлгэж байсан. 2023 оны 12 сарын дунд үед “” ХХК , “*******” ХХК , “” ХХК захирал удирдлагууд захиалагч нартай барилгын талбайд манай компанид бартерт олгосон байруудыг компани хоорондох тооцооны улмаас “*******” ХХК болон “” ХХК гэрчилгээ гаргахгүй тооцоо дууссаны дараа гаргана гэсэн. Энэ байрнууд дунд манай компанид бартерт олгогдсон 2 орцны 5 давхрын 2 өрөө 57,39м2 С загварын байрыг Б.*******д бартераар бараа материал нийлүүлэх гэрээ байгуулан борлуулсан байсан. Захиалагчид байрандаа орсон байгаа юм. Манай компанид гэрээний дагуу бартерт олгогдсон Хан-Уул дүүргийн 23 хороо ХХК 260 айлын орон сууцны А блок 2 орцны 5 давхрын 2 өрөө 57,39м2 байрыг захиалагч Б.*******д /УХ93052034 Утас: 99191856,88118666 / үл хөдлөх гэрчилгээ гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй тооцоо дууссан болно. Ажил гүйцэтгэх гэрээний хариуцлага тооцоог компани хооронд тохиролцон шийдвэрлэнэ. “*******” ХХК болон “” ХХК захиалагч иргэнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарган асуудлыг шийдэж захиалагчийг хохиролгүй болгож өгнө үү.

 

2.1.             Хурал үргэлжлүүлэх боломжтой. Нэхэмжлэлд дурдагдсан орон сууц нь ******* ХХК-тэй байгуулсан гэрээний дагуу манайд орж ирээд нэхэмжлэгчид худалдсан юм. Барилгын материалыг барилгад зориулсан юм. Иймд тухайн байрыг бартераар худалдаад материалыг барилгад худалдсан. Иймд нэхэмжлэгчид гэрчилгээг гаргаж өгөх нь зөв гэж дэмжиж байгаа юм. “*******” ХХК нь гэрчилгээ гаргаж өгөхгүй гэж байгаа юм. Учир нь манайхыг ажлаа гүйцэтгээгүй гэдэг. Гэтэл барилгыг ******* гүйцэтгэсэн гэх баримт байхгүй. Бид “” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу барьсан юм гэв.

 

3.            Хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч Д.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “*******” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэг. “*******” ХХК болон “И Эм Эн констракш” ХХК-ийн хооронд гэрээ байгуулсан талаар, “*******” ХХК нь “” ХХК-тай харилцан тохиролцож 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр №06-ХУД дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан.

Уг гэрээгээр “” ХХК нь “*******” ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийннд 13 давхар, 130 айлын орон сууцны барилгын ажлыг болон гадна тохижилтын ажлыг 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, 12,835,447,000 /арван хоёр тэрбум найман зуун гучин таван сая дөрвөн зуун дөчин долоон мянган/ төгрөгөөр бүрэн дуусгахаар харилцан тохиролцсон.

Гэтэл гүйцэтгэгч “” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцны барилгыг бүрэн дуусгаагүй, гадна тохижилтын ажлыг гүйцэтгээгүй орхисон тул гүйцэтгэгчийн хийгээгүй ажлуудыг “” ХХК болон “*******” ХХК-ууд гүйцээн дуусгасан.

Хоёр. *******ы орон сууцыг худалдан борлуулах талаар,

*******ы захиалагч нь “” ХХК болно.

“” ХХК нь үйлчилгээтэй 260 айлын орон сууцны барилга бариулахаар “*******” ХХК-тай гэрээ байгуулсан. “*******” ХХК нь 130 айлын 1 блок барилгыг бариулахаар “” ХХК- тай гэрээ байгуулсан.

*******ы орон сууцыг аливаа этгээд худалдан борлуулахад талууд бүрэн мэдээлэлтэй байх, өмчлөгчийн зөвшөөрлийг авсан байх үндэслэлээр ХХК, ******* ХХК нар албан бичгээр заавал зөвшөөрөл өгдөг байсан. Гэтэл “” ХХК нь *******ы А блокны 2 дугаар орц 5 дугаар давхар, ******* 57,39 метр квадрат 2 өрөө орн сууцыг зөвшөөрөлгүйгээр иргэнд худалдсан байсан.

Иймд иргэн Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “*******” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

3.1.             Тооцоо нийлсэн талаарх баримтыг гаргаж байна. ХХК-ийн захиалгаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үүний дараа “” ХХК-тай өмнөх гэрээний зарим хэсэг дээр гэрээ байгуулсан. 130 айлын орон сууцыг И Эм-р бариулахаар гэрээ байгуулсан боловч гүйцэтгээгүй орхиод явсан юм. Энэ гэрээнд ажлаа гүйцэтгээгүй бол төлбөрийг төлөхгүй гэсэн зохицуулалт байгаа юм. Орхиж явсан ажлыг тэй хамтарч дуусгасан юм. Ажлаа дутуу гүйцэтгэсэн тул зарим орон сууцыг өгөхгүй гэж байгаа юм. Тэдгээрийг борлуулаад ийн төлбөрийг төлөх юм. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Улмаар 2023.13.30-нд “” ХХК-с орон сууц авсан хүмүүстэй гэрээ байгуулсан юм. Энэ дотор нэхэмжлэгч байгаа юм. Үүгээр нэхэмжлэгч ******* нь “” ХХК-д төлбөр төлсөн нь хамааралгүй бөгөөд мөнгөө аваад манайд төлөөрэй гэж гэрээ хийсэн юм. Энэ гэрээний хүрээд ******* ХХК-д мөнгө төлөөгүй юм. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2023 оны 11-12 сард байр ашиглалтад орсон. Байрыг борлуулах бол ******* ХХК-д мэдэгдээд бид т мэдэгдэж зөвшөөрөл авснаар гэрээ байгуулах байсан юм. Энэ талаарх заалт гэрээнд байхгүй. Зөвшөөрөл авах ёстой гэсэн баримт байхгүй гэв.

 

4.                   Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

4а. Нэхэмжлэгч Б.*******аас: “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх5/, дүрмийн хуулбар /хх6-8/, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч “” ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний хуулбар /хх9-11/, давхрын палан зургийн хуулбар 2 ширхэг /хх12, 15/, ханын цаас обой худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх13-14/, зарлагын баримтын хуулбар 4 ширхэг /хх16-19/, ханын цаас обой худалдан авах гэрээний тооцооны хуулбар /хх20/, хариуцагч “” ХХК-ийн албан тоот /хх21/, Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт /хх22/, хариуцагч “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх23/, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын албан тоотын хуулбар /хх24/, Б.Чимэгээгийн гаргасан тайлбар /хх123/

4б. Хариуцагч “” ХХК-с: Хариуцагч “*******” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний хуулбар /хх101-13/, тооцооны хуулбар /хх104-112/

4в. Хариуцагч “*******” ХХК-с: Орон сууц захиалан бариулах гэрээ /хх118-121/, “” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээний хуулбар /хх154-155/, материалын жагсаалт /хх156-157/, материалын тооцоо /хх158-159/

4.1.             Шүүхийн журмаар гаргуулсан баримт: Маргаж буй орон сууцтай холбогдох баримтууд /хх33-48/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж, хариуцагч “*******” ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч Б.******* нь *******,, *******ы А блок, 2 дугаар орцны 5 давхрын ******* м.кв // талбайтай 2 өрөө орон сууц буюу *******, 23 дугаар хороо, Арцатын ам /17100/, 1465 байр , ******* хаягт байрлах, ******* м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч “” ХХК нь маргаж буй орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд тооцон авч, улмаар худалдах худалдан авах гэрээний төлбөрт тооцсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн.

4.                   Хариуцагч “*******” ХХК нь хариуцагч “” ХХК-г ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул хөлсөнд тооцсон маргаж буй орон сууцыг бусдад худалдах эрхгүй гэж маргаж байна.

 

5.                   Нэхэмжлэгч болон хариуцагч “” ХХК нар нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр *******,, *******ы А блок, 2 дугаар орцны 5 давхрын ******* м.кв // талбайтай 2 өрөө орон сууцыг захиалгаар барьж, худалдах худалдан авах гэрээ байгуулжээ. /хх9-11/

Улмаар хариуцагч “” ХХК нь “” ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ханын цаас обой худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. /хх13-14/

Худалдах худалдан авах гэрээний 3.4-т зааснаар худалдан авагч буюу энэ хэргийн хариуцагч “” ХХК нь гэрээний зүйлийн үнэнд маргаж буй орон сууцыг арилжааны гэрээний хэлбэрээр төлөхөөр тохиролцсон байна.

Зохигч дээрх гэрээнд заасан *******,, *******ы А блок, 2 дугаар орцны 5 давхрын ******* м.кв // талбайтай 2 өрөө орон сууц нь байнгын ашиглалтад орж, нэхэмжлэгч оршин сууц байгаа бөгөөд одоо *******, 23 дугаар хороо, Арцатын ам /17100/, 1465 байр , ******* хаягт байрлах, ******* м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууц мөн болох талаар маргаагүй. Улмаар уг орон сууц нь хариуцагч “*******” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх48/

 

6.                   Хариуцагч “*******” ХХК нь бид хариуцагч “” ХХК-тай 12 тэрбум төгрөгийн хөлстэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 10 орчим тэрбум төгрөгийн ажил гүйцэтгээд үлдэх ажлыг гүйцэтгээгүй. Улмаар ажлын хөлсөнд олгохоор тохиролцсон орон сууцыг эхлээд манайд мэдэгдэж бид үндсэн захиалагч “” ХХК-с зөвшөөрөл авснаар захиран зарцуулах эрх олгогдох байсан.

Хариуцагч “” ХХК-н гүйцэтгээгүй ажлыг үндсэн захиалагч болон манай компани хамтран гүйцэтгэж дуусгасан. Хариуцагч “” ХХК-тай байгуулсан гэрээний 4.1.8-д зааснаар ажлыг гүйцэтгээгүй бол санхүүжилт олгохгүй. Тодруулбал, маргаж буй орон сууцны талаар нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахдаа зөвшөөрөл аваагүй, түүнчлэн уг орон сууцыг хариуцагч “” ХХК-д хүлээлгэж өгөөгүй тул захиран зарцуулах эрх олгогдоогүй. Үүнийг нэхэмжлэгч ойлгоод манай компанитай гэрээ байгуулсан тул сүүлийн гэрээ хүчин төгөлдөр гэж маргаж байна. /хх101-103, 119-121/

6.1.             Хариуцагч нар нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ  байгуулсан байна. /хх101/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гүйцэтгэгч нь ажлыг өөрийн болон захиалагчийн материалаар гүйцэтгэх, захиалагч нь хөлс төлөх, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, хүлээн авах үүрэг хүлээдэг.

Хариуцагч нар нь энэхүү гэрээг дүгнэж акт үйлдсэн. /хх104-112/

Энэхүү гэрээ дүгнэсэн актаас үзэхэд ажлын хөлсөнд тооцож маргаж буй орон сууцыг өгсөн байна. Тодруулбал, ажлын хөлсөнд тооцсон орон сууцны жагсаалтад маргаж буй орон сууц хамаарч байна. Улмаар тооцоо нийлж хариуцагч “” ХХК-с дутуу гүйцэтгэсэн ажлын хөлсөнд хариуцагч “*******” ХХК-д төлөх мөнгөн дүнгийн талаар  тохиролцсон. /хх109/

Үүнээс үзэхэд хариуцагч “” ХХК-ийн бид ажлын хөлсөнд уг орон сууцыг ашиглалтад орохоор авахаар тохиролцож ажлыг гүйцэтгэсэн гэх тайлбар нотлогдож байна. Тодруулбал, талууд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр энэ талаар тооцоо нийлж баримт үйлджээ.

Иймд хариуцагч “” ХХК-д ирээдүйд бий болох эд хөрөнгийг буюу маргаж буй орон сууцыг захиран зарцуулах эрх үүссэн байсан гэж үзлээ.

 

7.                   Нэхэмжлэгч болон хариуцагч “” ХХК нар нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 149,228,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан бөгөөд гэрээний зүйл нь маргаж буй орон сууц байна. /хх9-11/

Хариуцагч “” ХХК  нь дээрх гэрээний хөлсөнд тооцохоор “” ХХК-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу барилгын материалыг олгосон болох нь зарлагын баримт болон тооцоо нийлсэн актаар тогтоогдсон. /хх16-20/

Мөн хариуцагч “” ХХК нь маргаж буй орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн талаар тодорхойлсон. /хх21/

7.1.             “” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь гэрээ байгуулагдсан тухайн үед Б.Чимгээ, харин нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигч буюу үүсгэн байгуулагч байсан нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмээр тогтоогдож байна. /хх5, 6-8/

Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах үед нэхэмжлэгч нь тус хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байсныг дурдах нь зүйтэй.

Цаашлаад нэхэмжлэгч болон хариуцагч “” ХХК нар гэрээ байгуулах үед гүйцэтгэх захирал байсан Б.Чимгээ нь худалдсан барилгын материалын үнэ нь маргаж буй орон сууцны төлбөрт тооцогдож байгаа талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн. /хх123/

Эдгээрээс нэхэмжлэгч нь хариуцагч “” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлжээ.

Иймд хариуцагч “” ХХК-тай гэрээ байгуулсан, тус хуулийн этгээд нь тухайн орон сууцыг захиран зарцуулах эрхтэй байсан бөгөөд орон сууц нь хариуцагч “*******” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байх тул нэхэмжлэгчийг маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэв.

 

8.                   Нэхэмжлэгч нь хариуцагч “*******” ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. /хх119-121/

Зохигч маргаж буй барилга нь 2023 оны 11 дүгээр сарын сүүлч 12 дугаар сарын эхээр байнгын ашиглалтад орсон үйл баримтын талаар маргаагүй. Иймд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байна. Зохигч хэн аль нь гэрээг байгуулсан буюу гарын үсэг зурсан талаар маргаагүй.

Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй байдаг.

Гэвч энэ гэрээний зүйл буюу маргаж буй орон сууц нь хариуцагч “” ХХК-тай байгуулсан гэрээний хөлсөнд захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн, өөрөөр хэлбэл эрхийн зөрчилтэй эд зүйлийн талаар нэхэмжлэгчтэй гэрээ байгуулагдсан байна.

Иймд нэхэмжлэгчид уг гэрээнээс татгалзах эрх үүссэн. Учир нь хэдийгээр орон сууц хариуцагч “*******” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан боловч нэгэнт захиран зарцуулах эрхийг энэ гэрээ байгуулагдахаас өмнө хариуцагч “” ХХК-тай тооцоо нийлэхтэй түүнд шилжүүлсэн байна. Үүнээс үзэхэд орон сууц нь хариуцагч “*******” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй боловч нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүсжээ. Тодруулбал, нэгэнт орон сууцны захиран зарцуулах эрхийг хариуцагч “” ХХК-д шилжүүлээд уг хариуцагч нь эрхээ хэрэгжүүлсэн тул нэмэлт хугацаа олгох шаардлагагүй. Нэхэмжлэгч нь уг гэрээнээс татгалзах эрхтэй тул гэрээний талууд хэн аль нь харилцан үүрэг шаардах эрх үүсэхгүй.

Иймд хариуцагч “*******” ХХК-ийн энэ гэрээний дагуу төлбөр төлөгдөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэлгүй юм.

 

9.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ыг *******, 23 дугаар хороо, Арцатын ам /17100/, 1465 байр , ******* хаягт байрлах, ******* м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “” ХХК, “*******” ХХК нарт даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нэхэмжлэгч болон хариуцагч “*******” ХХК нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,878,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нараас 974,290 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД