| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0095/Э |
| Дугаар | 000044 |
| Огноо | 2018-03-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 000044
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Хохирогч Б.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Отгонтуяа, Ц.Цэрэнпуу, Э.Бямбацогт
Шүүгдэгч Б.Б, Ч.М, Б.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д, зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Ч.М, Б.С нарт холбогдох эрүүгийн 1825000000021 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: М Улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, Орхон аймгийн 12 жилийн 7-р сургуульд суралцдаг, ам бүл 5, аав ээж ах дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн Нарлаг дэнжид оршин суудаг, ял шийтгэлгүй Б овогт Б-ын Б
Шүүгдэгч: М Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, Булган аймаг Хангал сумын суурь боловсролын сургуульд суралцдаг, ам бүл 4, ээж ах дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжид оршин суудаг, ял шийтгэлгүй, М овогт Ч-ийн М
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, Орхон аймгийн 12 жилийн 7-р сургуульд суралцдаг, ам бүл 8, аав ээж эгч дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжид оршин суудаг, ял шийтгэлгүй, З овогт Б-ийн С
Шүүгдэгч Б.Бийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Зүүн дэнжийн 3-19 тоотод оршин суух Б.Мгийн байшингийн цонхоор нэвтэрч 4 ширхэг гар утас, монетон ээмэг, монетен бөгж зэрэг эд хөрөнгө бэлэн 3000 төгрөг хулгайлан 422 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнжийн багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэнж” төвийн гадна зогсоолд байсан Н.Б-ийн эзэмшлийн 19-95 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээс бэлэн 805 000 төгрөг, эд хөрөнгө хулгайлж 885 000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг Нарлаг дэнжийн 3б-7 тоотод оршин суух Г.О-ийн байшинд нэвтэрч монетон ээмэг хулгайлж 270 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Б.Б, Б.С, Ч.М нарыг 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг Нарлаг дэнжийн 3б-7 тоотод оршин суух Г.О-ийн байшинд нэвтрэн орж бэлэн 5000 төгрөг, эрэгтэй хүний куртик, мөнгөн хослол ээмэг, гинж кулон, бөгж, бугуйвч зэрэг эд зүйл хулгайлж 155 000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Зүүн дэнжийн 3-19 тоотод оршин суух Б.М-ийн байшингийн цонхоор орж 4 ширхэг гар утас, монетон ээмэг, монетон бөгж зэрэг эд хөрөнгө, бэлэн 3000 төгрөг авсан, мөн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнжийн багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэнж” төвийн гадна зогсоолд байсан Н.Б-ийн эзэмшлийн 19-95 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээс бэлэн 805,000 төгрөг, эрэгтэй хүний гар цүнх, иргэний үнэмлэхнүүд, виза карт зэргийг авсан, 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг Нарлаг дэнжийн 3б-7 тоотод оршин суух Г.О-ийн байшинд цонхоор нь орж монетон ээмэг авсан, Б.Б, Б.С, Ч.М нар 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг Нарлаг дэнжийн 3б-7 тоотод оршин суух Г.О-ийн байшинд орж бэлэн 5000 төгрөг, эрэгтэй хүний куртик, мөнгөн хослол ээмэг, гинж кулон, бөгж, бугуйвч зэрэг эд зүйл авч эд зүйлийг зарж мөнгийг хувааж авсан байна.
Дээрхи үйл баримт нь хохирогч Б.Мгийн...Тухайн өдөр би гэрээсээ 14 цагийн үед гараад орой 20 цагийн үед ирэхэд манай гэрийн цонх онгорхой байсан ба гэртээ ороод үзтэл том өрөөний түмбүүшгэний нүдэнд байсан цагаан өнгийн Самсунг С3 загварын гар утас, гаднах гэр нь,Парисийн цамхагны зурагтай Самсунгийн 2 сим ордог хөх өнгийн товчлууртай утас, AnyCall загварын гар утас 2 ширхэг байсан. Нэг нь дэлгэдэг хар өнгөтэй ар талын таг нь ягаан өнгөтэй нүүр нь хар өнгөтэй зэрэг 4 ширхэг утас мөн цагирган монетон ээмэг нэг хос, цулгуй цагирган монетон бөгж зэрэг эд зүйлийг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Мөнхзоригийн... “Би хашаандаа машинаа оруулаад байшингийнхаа цонхны харалдаа байрлуулдаг бөгөөд машинаа байрлуулсан чинь манай байшингийн ертөнцийн зүгээр баруун цонхны хөшиг хагас онгойсон байсан. Тэгэхээр нь би эхнэртээ “чи хөшигөө хаагаагүй юм уу” гэж асуухад эхнэр цонх онгорхой байна шүү дээ гэсэн. Тэгтэл манай байшингийн баруун талын цонхны салхивч дотогшоогоо онгорхой байсан. Тэгээд гэртээ орсон чинь зурагтны тавиурны шургуулгууд онгорхой байсан. Эд зүйлээ бүртгээд үзсэн чинь гар утас болон эхнэрийн ээмэг бөгж алга болсон байсан. Түмбүүшгэний нүдэнд байсан цагаан өнгийн Самсунг С3 загварын гар утас, гаднах гэр нь, Парисийн цамхагны зурагтай Самсунгийн 2 сим ордог хөх өнгийн товчлууртай утас, AnyCall загварын гар утас 2 ширхэг байсан. Нэг нь дэлгэдэг хар өнгөтэй, ар талын таг нь ягаан өнгөтэй нүүр нь хар өнгөтэй зэрэг 4 ширхэг утас, мөн цагирган монетон ээмэг нэг хос, цулгуй цагирган монетон бөгж зэрэг эд зүйлийг хулгайлсан байсан. Манай цонх гадна талаараа төмөр хамгаалалтгүй байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Баярмаагийн ....”2018 оны 1 сар дөнгөж гарч байхад би өөрийн төрсөн дүү болох Б.М руу утсаар яриад миний чамд өгсөн гар утас байна уу миний утас болохгүй болчихлоо гэж асуухад М манай гэрт хулгай ороод нөгөө гар утасыг авсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хэзээ хулгай ороод ямар ямар эд зүйл алдсан юм бэ гэхэд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр орой гэртээ ирсэн чинь манай гэрт хулгай ороод 4 ширхэг гар утас, монетон бөгж, ээмэг алга болсон гэж хэлсэн”гэх мэдүүлэг, “Бан Хас” ХХК-ний эд зүйлд үнэлгээ тогтоосон 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 10 дугаартай.... нийт 419000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт, хохирогч Н.Б-ийн ....”2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 9 цагийн үед Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах Дэнж төвийн хашааны үүдэнд машинаа тавиад дотогш орж ажлаа хийсэн. Тухайн үед би 19-95 УБВ улсын дугаартай Тоёота Харер загварын машинаа түгжээд орсон. Тэгээд 9 цаг 30 минутын үед түгээгч нар ирээд тэд нарт мөнгө авч өгөх гээд 10 цагийн үед машин дээрээ ирээд гар цүнхээ авах гэхэд цүнх алга болсон байсан. Машины ар талын хаалга түгжигдээгүй байсан юм шиг байна лээ. Тэр хаалгаар ороод урд хоёр суудлын дунд байсан гар цүнх алга болсон байсан учраас цагдаад хандсан. Миний гар цүнхэнд миний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, виза карт, мөн бэлнээр 800 000 төгрөг байсан. .... Миний эд зүйлийг хулгайлж авсан хүүхдээс 220 000 төгрөг хүлээж авсан. Мөн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Б гэх хүүхдийн ээж нь 480 000 төгрөг өгсөн. Нийт 700 000 төгрөг аваад байна. Одоо эд зүйлийн болон бичиг баримтын үнэ мөн бэлэн мөнгөний үлдэгдэл 285 000 төгрөг авах ёстой” гэх мэдүүлэг, “Далай Ван Аудит” ХХК-ний шинжээчийн эд зүйлд үнэлгээ тогтоосон 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ...эрэгтэй хүний гар цүнх 80 000 төгрөг, иргэний цахим үнэмлэх 2 ширхэг тус бүрийн үнэ 50 000 төгрөг, Виза карт 5000 төгрөг нийт 135 000 төгрөг гэх дүгнэлт, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 10 цаг 20 минутад яллагдагч Бий 220 000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Г.О-ийн ....”2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 15 цагийн үед нөхөртэйгөө хамт гэрээсээ гарч яваад 18 цаг болж байхад гэртээ ирсэн чинь гэрийн хаалга дотороосоо цоожтой байсан. Тэгээд цонхоо шалгаж үзэхэд манай байшингийн урд талын цонхны салхивч онгорхой байхаар нь нөхөр цонхоороо орж хаалгаа дотор талаас нь онгойлгож гэртээ орсон. Манай гэрийн эд зүйлийг онгичоод хаясан байсан. Бид нар эд зүйлээ бүртгэж үзэхэд эрэгтэй хүний дисантан өнгөтэй ХХХL размертай куртик, LV гэсэн бичигтэй мөнгөн ээмэг бөгж кулон, 49 999 төгрөгөөр худалдаж авч байсан гинжин оруулгатай мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлс алга болсон байсан...Ч.М, Б.С нарын гэр бүлээс тус бүр 40 000 төгрөг хүлээж авсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Б.Бий яллагдагчаар өгсөн.... “2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн үед Дэнж багийн Зүүн дэнжийн 3-19 тоот айлын хашааны хаалга нь онгорхой, хөшиг нь хаалттай, яндангаас нь утаа гарахгүй байхаар нь хашаа руу нь ороход нохой байхгүй хашаанд нь жижиг хүрз байсан, тэр хүрзээр нь том өрөөнийх нь цонхийг цохиод дотогш ороход цонхны хажууд гацуур зассан байсан. Тэр дээр байсан 3000 төгрөгийг нь аваад зурагтны тавиурын доод талын шургуулгыг онгойлгоод 3 ширхэг утас авсан. Тухайн утас цагаан өнгөтэй С-3 загварын утас гадна гэр нь Парисын цамхагын зурагтай байсан. Самсунгийн цэнхэр товчлууртай гар утас, нэг нь жижигхэн хойд тал нь ягаан өнгөтэй, урд нүүр нь хар өнгөтэй утас зэргийг аваад гэрээс гараад Хосоогийн гэрийнх нь хаалган дээр очиход дотор хүмүүс шуугилдаад байхаар нь орохоо болиод Самсунгийн цэнхэр товчлууртай утасыг нь Хосоогийн орцны 1 давхарын шийдэнд хийсэн. Мэдрэгчтэй ягаан өнгийн утасыг 5 давхарын шийдэнд хийсэн. Харин С3 загварын утасыг би өөрөө аваад явсан...”Моносын урд зогсоол дээр байсан микро автомашины хаалгыг татаж үзтэл хаалттай байхаар нь цааш яваад Моносыг тойртол нэг жийп” автомашин байсан. Тэгээд би тэр автомашин дээр очоод цонхоор нь хартал урд талын хаалга нь онгорхой болохоор нь хаалгыг нь онгойлгож хартал автомашины голын хайрцаг дээр хар өнгийн гар цүнх байсан. Тэгээд би тэр цүнхийг аваад онгойлгож хартал дотор нь их хэмжээнрий мөнгө байсан. Тэгээд мөнгийг нь аваад халаасандаа хийгээд цүнхийг нь хашаа давуулаад шидсэн.Тэр авсан мөнгөөрөө хувцас хунар бас бус зүйл худалдаж аваад компьютер тоглоомын газар тоглосон...”манай хорооны 3 дугаар гудамжинд байдаг блокон байшинтай айл руу би өдрийн цагаар ганцаараа цонхоор нь ороод эмэгтэй хүний гоо сайханы савнаас эмэгтэй хүний монетон хос ээмэг, эмэгтэй хүний мөнгөн бөгж зэргийг авчихаад, маргааш нь М С хоёртой уулзаад тэр айл руу дагуулж ороод эрэгтэй хүний куртик, чихэр авсан юм. Тэр айл руу өмнө нь орж байсан хүн гэж би хулгай хийх санаачлагыг гаргасан. Байшингийн цонхоор би ганцаараа орсон С М гадаа хашаанд хүн хараад зогсож байсан. Монетон ээмэг мөнгөн бөгж зэргийг би ганцаараа аваад монетон ээмгийг нь Урт цагааны алт мөнгөний дарханд 13 000 төгрөгөөр зарсан. Харин мөнгөн бөгжийг нь найз Батхүлэгт өгчихсөн. С М нартай хамт явж авсан дисантан өнгийн куртикыг өмсөж үзээд томдоод байхаар нь гудамжинд хаячихсан.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ч.Мын яллагдагчаар өгсөн...”Б С бид хоёрыг Нарлаг Дэнжийн 3-р гудамжинд байдаг блокон байшинтай айлын гадна дагуулж очсон юм. Тэгээд С бид хоёрыг хүн хараад зогсож байгаарай гээд тэр байшингийн цонхоор ороод дисантан өнгөтэй эрэгтэй хүний куртик, эмэгтэй хүний монетон ээмэг бөгж зэргийг авч гарч ирээд куртикийг өмсөж үзээд томдоод байна энэ гай болох байх гээд хашааны буланд хаячихсан юм. Тэгээд бид 3 тэр айлаас авсан ээмэг бөгжийг зарах гээд Город ороод алт мөнгөний дархан хийдэг хүмүүс дээр очсон боловч авахгүй байсан. Тэгээд явж байгаад Урт цагааны дархан дээр 10 000 төгрөгөөр мөнгөн зүүлтийг нь зарсан. Тэр мөнгөөрөө бид 3 түргэн хоолны газар орж бэлэн хоол авч идчихээд 4-р микрийн систем гэдэг компьютер тоглоомын газар тоглож байгаад орой Дэнж баг руу Сийн илүү гэрт очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь үлдсэн 4000 төгрөгөөр Город ороод компьютер тоглоомын газар тоглож байгаад салаад явцгаасан.Тэр айл руу очих замдаа Б С бид хоёрт тэр айл руу урд өмнө орж монетон ээмэг хулгай хийсэн тухай хэлсэн. Тэр айлын цонхоор Б орж хулгай хийсэн. С бид хоёр гадаа хүн хараад зогсож байсан.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Сийн яллагдагчаар өгсөн .....”Нарлаг Дэнжийн 3-7 тоот блокон байшинтай айлын гадна бид гурав очсон юм. Тэгээд Б М бид хоёрыг хүн хараад байж бай гээд тэр айлын вакум цонхоор дотогш ороод гарч ирэхдээ ногоон өнгийн дисантан куртик, хар цэнхэр өнгийн цаастай чихэр, хорхой ааруул, мөнгөн бөгж, гоёлын монетон ээмэг, мөнгөн гинж бугуйвч өрөөсөн шигтгээтэй ээмэг зэрэг эд зүйл авч гарч ирээд куртикийг нь том юм байна гээд тэр айлын хашааны буланд хаячихаад бид гурав шууд город орж Уртцагааны алт мөнгөний дархан дээр мөнгөн бугуйвч, мөнгөн тасархай гинж, мөнгөн өрөөсөн ээмэг зэргийг 10 000 төгрөгөөр зарчихаад тэр мөнгөө Бд өгсөн. Тэгээд тэр мөнгөөрөө бэлэн гоймон, боов авч идчихээд тэр өдрөө сургуулийн хажуу талын Өндөр Дэнжийн орцонд хоночихоод маргааш өглөө нь гадуур дэмий тэнэж байгаад орой манай илүү гэрт очиж хоносон.” гэх мэдүүлгүүд, шүүх хуралдаанд өгсөн “гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлгүүд нь дээрхи үйл баримт болсоныг баталжээ.
Шүүгдэгч нар 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг Нарлаг дэнжийн 3б-7 тоотод оршин суух Г.О-ийн байшинд хууль бусаар нууцаар нэвтэрч орохдоо санаатай нэгдэж үйлдсэн ба Б, С нар хэргийг гүйцэтгэж, М дэмжлэг үзүүлж хамжиж оролцсон байна.
Шүүгдэгч нарын эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, санаатай, нийгэмд аюултай, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч өмчлөх эрхэд нь халдаж хохирол учруулсан үйлдэл болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1-р хх-ийн 130-174-р хуудас/ зэргийг шинжлэн судлаад гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэрэгт оролцсон оролцооны байдал, учруулсан хохирлын хэмжээ, шинж чанар, хохирол төлөгдсөн, эсэх байдал зэргийг харгалзав.
Шүүгдэгч С, М нар гэм буруугаа хүлээсэн, хохирлоо төлж барагдуулсан болон учруулсан хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдлийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан оногдох хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд зааснаар “хүнд” ангилалын хэрэг байх тул оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, ялыг тэнсэх, тогтоол биелүүлэхийг хойшлуулах, ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах үндэслэлд хамаарахгүй байна.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Б.Бий үйлдлийн улмаас хохирогч нарт нийт 1,577,000 төгрөгний, Б.Б, Б.С, Ч.М нарын үйлдлийн улмаас хохирогч Г.О-т 155,000 төгрөгий хохирол учирсан байна. Үүнээс Б.Б хохирогч Б-д 700,000 төгрөгний, Ч.М, Б.С нар хохирогч О-т 80,000 төгрөгний хохирлыг төлж, куртикийг буцаан өгсөн, хохирогч Б.Мд нийт 195,000 төгрөгний үнэ бүхий Samsung Galaxy-S3, цэнхэр өнгийн 2 сим ордог Samsung загварын гар утас зэргийг хүлээлгэн өгсөн байна.
Шүүгдэгч Б.Б, Б.С, Ч.М нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, Б.Бий хууль ёсны төлөөлөгч-иргэний хариуцагч Бямбацогтоос нийт 717,000 төгрөг гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн болно.
Хохирогч Н.Баярсайхан, Г.Отгончимэг нар шүүх хуралдаанд оролцоогүй.
Шүүгдэгч Б.Б насанд хүрээгүй бөгөөд иргэний хариуцагчийн амьдралын түвшин, орлого олох, төлбөр төлөх боломж нөхцөлийн талаар хэрэгт баримт авагдаагүй, тогтоогоогүй тул төлбөр төлөх хугацаа, хэмжээний талаар шүүх тодорхойлон заах боломжгүй гэж үзсэн болно.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй,эд мөрийн баримт хураагдаагүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овгийн Б-ын Б-ийг 4 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, 1 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М овгийн Ч-ийн М, шүүгдэгч З овгийн Б-ийн С нарыг тус бүр 1 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,
-шүүгдэгч Ч.М,Б.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт тооцон 1 сар 07 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 07/долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус бүр 2 дахин багасгаж, Б.Бий эдлэх ялыг 1 жил 01 сар 03 хоногоор, Ч.М, Б.С нарын эдлэх ялыг 1 жилээр тус тус тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Б.Б, Б.С, Ч.М нарт оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.С, Ч.М нарыг цагдан хорьсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн хууль ёсны төлөөлөгч-иргэний хариуцагч Э.Бямбацогтоос нийт 717,000 төгрөг гаргуулж, хохирогч Г.О-т /Нарлаг дэнж 3б-07 тоот/ 305,000 төгрөг, Н.Б-д /Оюут баг 2-23-20 тоот/ 185,000 төгрөг, Б.Мд / Дэнж баг зүүн дэнжийн 3-19 тоот / 227,000 төгрөг тус тус олгосугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С, Ч.М нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ