Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 88

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ******* *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818000140048 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* ******* /РД:*******/, 1993 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,

-2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т  зааснаар 3 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ял,

-2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3-т зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ял,

-2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тансаг” дэлгүүр дотор иргэн *******ын эрх чөлөөнд халдаж, зүүн шагайн гадна хавчаар ясны битүү хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 

 

D:\2018 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool- Ganbayr 11.4-1 [1].docx

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тансаг” дэлгүүр дотор иргэн *******ын эрх чөлөөнд халдаж, зүүн шагайн гадна хавчаар ясны битүү хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...камерын бичлэгээр миний хийсэн үйлдэл нотлогдож байгаа.

...би хохирогч *******ын нүүрийг мангастаж байгаад түлхсэн. Тэгээд ******* газар унаад дахиад босоод ирэхээр нь заамдаж унагаагаад хөл рүү нь өшиглөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 4/,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 5/,

 

-Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг 39 дүгээр байранд байрлах “Тансаг” хүнсний дэлгүүрийн урд талын жижиг под станцын зүүн урд тал руу явж байхад тухайн байрны гадна байсан танихгүй 5 хүүхэд намайг тойроод зогсоод байхаар нь би ер нь яаж ч магадгүй юм шиг байна гэж бодоод “Тансаг” дэлгүүр рүү орсон. Тэр дэлгүүрт орох үед араас 2 нь дагаж орж ирээд нэг нь удалгүй гарч явсан. Харин дэлгүүрт үлдсэн нэг залуу нь надтай маргалдаж байгаад алгаараа миний нүүр рүү түлхэж, хавсарч унагаагаад миний хөлийг гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 7-10/,

 

-Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажлын байр болох Дархан сумын 14 дүгээр баг хуучин хорооллын 39 дүгээр байранд байрлах “Тансаг” хүнсний дэлгүүрт ажлаа хийж байх үед өдөр 13:30 минутын орчим гаднаас танихгүй архи үнэртүүлсэн 2 залуу орж ирээд надаас “мөнгө зээлчих” гэхээр нь би “үгүй” гэж хэлэхэд тэд гараад явсан. Тэр 2 залууг гарсны дараа манай байрны ******* гэж үйлчлүүлэгч 6000 төгрөгөөр 0,33 граммын нэг архи аваад гарсан. Тэгээд удалгүй гадаа хүмүүс маргалдаад байхаар нь гарч харахад ******* ахыг дэлгүүрт орж ирсэн 2 залуу, танихгүй 2 залуутай дөрвүүлээ тойроод түлхээд байхаар нь би “болиоч ээ, цагдаа дуудлаа” шүү гэж хэлэхэд ******* ах манай дэлгүүр лүү гүйгээд ороод ирсэн. ******* ах орж ирээд эдгээр залуучууд миний сая авсан архи, халаасанд байсан мөнгийг авчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би иргэний үүргээ биелүүлээд цагдаад дуудлага өгсөн. Тэр хооронд ******* ахыг нэг залуу мангастаж унагаад, дахин заамдаж байгаад хавсарч унагаагаад гараад зугтсан. ******* ах газар “хөл хугарчихлаа” гээд хөлөө бариад нэлээн удаа суусан. Удалгүй  эмнэлгээс ирээд ******* ахыг аваад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 12/,

 

- “*******ын зүүн шагай хавдартай, хөлийн гадна хавчаар яс хугарсан” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 17/,

 

- “*******ын биед зүүн шагайн гадна хавчаар ясны битүү хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу унах, цохигдох үед тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. *******ын цаашдын эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 19/,

 

-Хохирол төлсөн баримтууд /хэргийн 95-97/ болон хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч ******* нь “...миний бие 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр *******т өшиглүүлэн зүүн хөлийн ял хугарсан. Бид харилцан тохиролцож ******* нь хохирол төлбөрт 1300000 төгрөгийг надад бэлнээр өгч хохирол бүрэн барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх тодорхойлолт ирүүлсэн /хэргийн 96/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тансаг” дэлгүүр дотор иргэн *******ын эрх чөлөөнд халдаж,  зүүн шагайн гадна хавчаар ясны битүү хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “******* газар унаад дахиад босоод ирэхээр нь заамдаж унагаагаад хөл рүү нь өшиглөсөн.” гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 5/, хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дэлгүүрт үлдсэн нэг залуу нь надтай маргалдаж байгаад алгаараа миний нүүр рүү түлхэж, хавсарч унагаагаад миний хөлийг гэмтээсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 7-10/, гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* ахыг нэг залуу мангастаж унагаад, дахин заамдаж байгаад хавсарч унагаагаад гараад зугтсан. ******* ах газар хөл хугарчихлаа гээд хөлөө бариад нэлээн удаа суусан.” гэх мэдүүлэг /хэргийн 12/, “*******ын зүүн шагай хавдартай, хөлийн гадна хавчаар яс хугарсан” гэх Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 17/, “*******ын биед зүүн шагайн гадна хавчаар ясны битүү хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэх 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 19/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байгаа нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 4 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцүүлэн тооцож, *******ын эдлэх ялаас 60 нэгж буюу 60000 төгрөгийг хасч, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй “Сиди”-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* *******т 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 4 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцүүлэн тооцож, 60 нэгж буюу 60000 төгрөгийг торгох ялаас хасч, эдлэх ялын хэмжээг 1440000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/  төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 1440000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч *******т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч *******т анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй “Сиди”-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ