| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/08571/И |
| Дугаар | 191/ШШ2025/11746 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/11746
| 2025 12 18 | 191/ШШ2025/11746 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 19 дүгээр хороо, Шинэ өнгө төрх хотхон, 74 байрны 12 тоотод оршин суух Боржигон овогт Басбишийн ******* /рд:НС79020269/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 54 байрны 56 тоотод оршин суух Сант овогт Бат-Очирын ******* /рд:ЙЮ80111903/-д холбогдох
27,481,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 25,528,113.65 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б., гэрч Г.*******, Б.*******, М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, тэрээр болон түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 27 481 000 төгрөг гаргуулах.
2024 10 сард ын зар дээр үйлчилгээний талбай түрээслүүлнэ гэсэн зар гарсны дагуу ******* би уг утсаар тай холбогдож, улмаар уг үйлчилгээний талбайн өмчлөгч гэх *******тай уулзсан. ******* нь ХУД 17-р хороо, Их Монгол улсын гудамж , Ривер плаза цогцолбор хотхоны худалдаа үйлчилгээний төвийн 209 тоот хаягт байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай 51,82 м,кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч гэж танилцуулаад, уг талбайг эхний 2 сарын түрээсийн төлбөрийг сарын 5 500 000 төгрөгийн түрээстэй, 3 сарын түрээсийн мөнгө, 1 сарын барьцаатай 25 000 000 төгрөгийг *******гийн хаан банк руу хийх, уг талбайг тохижуулсан зардлыг надад буцааж өгнө, цаашид сар бүр төлж байхаар түрээсийн гэрээ хийнэ гэж 2024 оны 11 сарын 11-нд тохиролцсон . Улмаар би хоосон талбайг нь 13 000 000 төгрөгийн засвар хийсэн, *******гийн хаан банкны данс руу 3 сарын түрээсийн мөнгө, 1 сарын барьцаатай 25 000 000 төгрөгийг хийсэн, ингээд 2024 оны 12 сарын 01-ээс 2025 оны 01 сарын 30 хүртэл ажилласан. Гэвч Б.******* нь түрээсийн гэрээ хуулийн дагуу хийхгүй байсан, улмаар яагаад хуулийн дагуу түрээсийн гэрээ хийгээгүй тул хийхийг шаардаж, миний засвар хийсэн 13 000 000 төгрөгөө авъя гэтэл огт өгөхгүй гэж маргасан, би түрээсийн гэрээ хийхгүй болохоор нь жинхэнэ өмчлөгчийг сураглахад өөр хүн байдгийг мэдсэн, мөн цаашид би үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг ойлгосон тул урьдчилгаанд егсөн 3 сарын мөнгөний үлдэгдэл 14 000 000 төгрөг, засвар хийсэн 13 481 000 төгрөг нийт 27 481 000 төгрөгийг гаргуулан өгнө үү.
1.1. Б.*******гийн нэхэмжлэлийг миний бие Б.******* хүлээн зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн 14 хоногийн хугацаа авах шаардлагагүй тул шүүх хурлыг товлосон өдөр явуулж өгөхийг хүсье.
1.2. Үйлчилгээний талбай түрээслэхээр ын Нямжав гэж хүнтэй харьцсан. Талбайгаа үзээд талбайн эзэн нь ******* байсан. 2024.11.11-нд уулзаад түрээслэх талаар ярьсан. Засваргүй баригдсан талбай байсан тул засвар хийх хугацаа өгөхөөр тохиролцсон. 12 сарын 1-н хүртэл засвар хийхээр тохирсон. Засвараа хийгээд үйл ажиллагааг 2025.1.30-н хүртэл дэлгүүр ажиллуулсан. Энэ хугацаанд гэрээ байгуулна гээд Нямжав гэрээ авчирсан. Улмаар *******тай гэрээ байгуулсан. 1 сарын 31-р үйл ажиллагаагаа дуусгавар болгосон. Үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөх эрхийн гэрчилгээ байгаагүй юм. Би цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Нямжавын авчирсан түр гэрээг байгуулсан. Мөнгө төгрөг авч өгөх тул үүнийг байгуулсан. Өмчлөх эрхийн гэрчилгээ гараад ирвэл албан ёсоор түрээслэх гэрээ хэрэгтэй байсан юм. Хариуцагчтай хуулийн дагуу гэрээ хийгээгүй. Тэгээд дэлгүүрийн үйл ажиллагаагаа зогсоохоор шийдсэн. Улмаар 1 сарын 29-нд бүх бараагаа аваад зөвхөн лангуугаа үлдээгээд хариуцагчтай уулзсан. Тавилгаа авна гэдгээ хэлэхэд барьцааг өгнө гэж хэлсэн. 2 сарын 26-27 үед талбайг бүтэн сулласан. Түлхүүрийг нь хажуу талын байрны жижүүрт орхи гэж хариуцагч хэлснээр орхисон. Бид сарын 7 саяар гэрээ байгуулсан. Эхний 2 сар нь сард 5,5 саяар тохирсон. Гэрээ байгуулсан өдрөө түлхүүрээ авсан. Гэрээг болих шалтгаан нь түрээс өндөр байсан, гэрчилгээгүй байсан тул гэрээг цуцалсан.
1.3. Сард 7 саяар гэрээ байгуулсан бөгөөд засвар хийхээр тохиролцсон. Улмаар хүнд танигдахын тулд 5,5 саяар эхний 2 сард тохирсон. 3 сарын түрээсэнд 18 сая, барьцаа 7 сая, нийт 25 саяыг өгсөн. Үйл ажиллагаа явуулах гэтэл түрээс өндөр байсан юм. Хуульчаас асуухад түрээсийн гэрээ гэдэг гэрчилгээтэй байх ёстой гэдгийг мэдсэн. Гэтэл гэрчилгээгээ өгөхгүй байсан тул хүнээс өөр хүний нэр дээр гэж сонсоод 1 сар ажиллаад үйл ажиллагааг нь зогсоосон. Ажилласан сараа 2 сараар тооцоод ажиллагаагүй 1 сарын 7 сая, барьцаа 7 саяыг буцаагаад өгөөч гэсэн байгаа юм. Мөн засварт зарцуулсан 13,481,000 нийт 27,481,000 гаргуулах юм.
Сөргөөр түрээсийн төлбөр нэхэж байгаа юм байна. 2025.8.5-нд өгсөн нэхэмжлэлээ өөрчлөөгүй. Түрээсийн гэрээ нотариатаар баталгаажуулж бүртгүүлэх ёстой. Иймд гэрээ байх ёстой юм байна эзэн биш бол намайг хөөнө гээд 1 сарын 30-нд байрнаас гарсан. Иймд түрээсийн гэрээг хийсэн гэж үзэхгүй. 6 сар хоосон байна гэж байхгүй мөн түрээсийн гэрээ байгуулаагүй. Плита, 00 гэх мэтээ хийлгэсэн. Түрээсийн гэдэг нь ашиг олох зорилготой байдаг. Ашиг олоогүй байхад төлбөр нэхэж байгаа нь үндэслэлгүй. 1 сарын 30-нд гарсан байхад 6 сарын 22 хүртэл цахилгааны төлбөр шаардаж байна. Иймд төлөх боломжгүй. Зуучлагчид 6 сая төгрөг өгсөн байна. Энэ мөнгийг нэхэмжлэгч төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэл гарсны дараа дахин зуучлуулаад энэ хөлсийг шаардаж байгаа нь үндэслэлгүй.
Бид үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа юм. Түрээсийн гэрээ байгуулаагүй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 318.3-т зааснаар нэхэмжлэл гаргаж байгаа юм. Өмчлөх эрхийн гэрчилгээ гэрээнээс сарын дараа гарсан юм. Иймд эрхгүй этгээд хийсэн байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иргэний хуулийн 492-т зааснаар нэхэмжилж байгаа юм гэв.
2. Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл, тэрээр болон түүний өмгөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Басбишийн *******гийн зүгээс тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаатай танилцаад зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нэхэмжлэгч нь бодит байдлаас илтэд зөрүүтэй, худал зүйл бичсэн байна. Ингэж болдог юм уу. Эсхүл өөрт ашигтай байдлаар шийдүүлэх гэж ингэж хандаж байна гэж ойлгож байна.
Анх Remax-ын агент Нямжав, ******* бид гурав *******-д уулзсан бөгөөд ******* нь миний өмч болох ******* дүүргийн 17 хорооны ******* байрны ******* тоотод байрлах үйлчилгээний зориулалттай хөрөнгийг түрээслэхээр тохиролцоод 2024 оны 11 сарын ^1-ний өдөр Түрээсийн гэрээ хийсэн.
Би уг түрээсийн талбайг аль 2024 оны 5 сарын 9-нд “Үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээ’’-ний дагуу “” ХХК-аас худалдан авсан байсан. Тухайн үед ******* нь би үйл ажиллагаа явуулах талбайгаа тохижуулахад хугацаа хэрэгтэй байна, лангуу энэ тэр тавина гээд байсан тул түрээсийг нь 2024 оны 12 сарын 1-ний өдрөөс тооцохоор хугацааг нь хойшлуулж, гэрээний дуусах хугацааг *******гийн саналаар 2127.12.01 гэж тохирсон.
Миний бие Remax-д гэрээ хийж, зар өгөхдөө 1 сарын түрээс нь 7.000.000 (долоон сая) төгрөг 3+1 нөхцөлтэйгөөр буюу 3 сарын түрээс 1 сарын барьцаатай гэж зараа явуулж байсан. ******* нь агент Нямжавт эхний 2 сарыг хямдруулж өгөөч, дэлгүүрээ нээгээд эхний саруудад танигдах хугацаа өгөөч гэж санал тавьсан байсан. Тэгээд би эхний 2 сарыг нь 5 500.000 төгрөгөөр 3 дахь сараас нь 7.000.000 төгрөгөөр тооцохоор өөрчилсөн. Уг нь би түрээслэгч талд л боломж олгоод байсан юм шүү дээ.
Нэхэмжлэлд урьдчилгаанд өгсөн 3 сарын мөнгөний үлдэгдэл 14 000 000 төгрөг, засвар хийсэн 13 481 000 төгрөг нийт 27 481 000 төгрөгийг гаргуулахаар дурдаж нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч хаяг болон бусад эд зүйлээ хэвээр байлгаж байсан учраас түрээслүүлэх, өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Ингээд аргагүй эрхэнд 2025 оны 5 сарын 30-нд засварын хүн дуудаж, хаяг, ханын хавтан, гэрлийг буулгуулж, хөлс төлсөн. Гэтэл нэхэмжлэгч нь дахиад 20 гаруй хоногийн дараа буюу 2025 оны 6 сарын 22-нд эд зүйлээ авч явснаар миний өмчлөлийн талбай суларсан. Тиймээс энэ хугацааны түрээсийн төлбөрөө хариуцах үүрэгтэй. Нэхэмжлэгчийн өгсөн шилжүүлсэн мөнгө нь 2024 оны 12 сар, 2025 оны 1, 2, 3 сард тооцогдоно. Харин 2025 оны 4 сараас хойших түрээс, хохирол төлбөрийг нэхэмжилнэ.
Ямар үйл ажиллагаа явуулахаасаа хамаараад тухайн түрээслэгч нь дотор заслаа өөрөө хийдэг нь тогтсон жишиг. Хэрвээ намайг засварын зардлыг хариуц гэсэн бол би анхнаасаа гэрээ хийхгүй, өөр түрээслэгчид түрээслүүлэх байсан. Түрээсээ хямдруулаад, засвар тохижилт хийх хугацаа олгоод дээрээс нь түүний өөрийнх нь хийх зүйлийг зардал гарган бэлтгэх боломжгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл дээр бичээд байгаа шиг талбайн засвар тохижилтын зардлыг хариуцахаар гэрээ хийгээгүй. Тийм тохиролцоо байгаагүй. Харин гэрээнд зардлыг түрээслэгч өөрөө хариуцахаар заасан.
Ер нь бол түрээслэгчийн зүгээс өөрийн үйл ажиллагаанд зориулан хийсэн тохижуулалт нь Түрээслүүлэгчид огт хэрэггүй. Учир нь тохижилт нь түрээслэгч талд хэрэгтэй, хийх шаардлагатай байгаа гэсэн учраас л зөвшөөрч, 20 хоногийн хугацаа олгосон. Түрээслүүлэгчийн хувьд бусдад түрээслүүлэх зорилготой. Түүнээс илүү тохижилт энэ тэр хэрэггүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.1. *******гээс түрээсийн төлбөр 19,133,333 төгрөг, Цахилгааны төлбөр 194,780.65 төгрөг, эд зүйл буулгалтын мөнгө гэж 200,000 төгрөг, Centure 21-ын зуучлалын шимтгэл 6,000,000, нийт 25.528.113,65 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Анх Remax-ын агент Нямжав, ******* бид гурав *******-д уулзсан бөгөөд ******* нь миний өмч болох ******* дүүргийн 17 хорооны ******* байрны ******* тоотод байрлах үйлчилгээний зориулалттай хөрөнгийг 3 жилийн хугацаанд түрээслэхээр тохиролцсон. Түрээсийн гэрээ ч хийсэн.
Нэхэмжлэгч нь 3 сарын мөнгөний үлдэгдэл 14 000 000 төгрөгийг нэхэмжилдэг. Энэ талаар хариу тайлбар дээр ч бичсэн ба дахин сийрүүлбэл гэрээнд зааснаар 2024 оны 12 сарын төлбөр нь 5.500.000 төгрөг, 2025 оны 1 сарын төлбөр нь 5.500.000 төгрөг, 2025 оны 2 сарын төлбөр нь 7.000.000 төгрөг болно. Барьцаанд өгсөн 7.000.000 төгрөг нь 2025 оны 3 сарын төлбөрт тооцогдсон. Тиймээс нэхэмжлэгчийн өгсөн 25 сая төгрөгөөс буцаалт байхгүй.
Харин нэхэмжлэгч нь 2025 оны 6 сарын 22-нд эд зүйлээ авч явснаар миний өмчлөлийн талбай суларсан. 2025 оны 4 сар (7.000.000) төгрөг, 5 сар (7.000.000) төгрөг, 6 сарын 1-22 (5.133.333)-нийг хүртэлх хугацааны төлбөр нийт 19,133,333 төгрөг. Ер нь бол 2025 оны 9 сар гарталх хугацаанд түрээслүүлж чадаагүй хохирсон. Гэвч энэ хугацааны түрээсийн төлбөрийг бус харин нэхэмжлэгчийн зүгээс суллаж өгсөн 2025.06.22-ыг хүртэлх хугацаагаар тооцож байгаа.
Мөн Түрээсийн гэрээний 3.2-т “Түрээслэгч нь түрээсийн талбайн менежментийн болон ашиглалтын төлбөрийг холбогдох эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан, гэрээний хугацаанд хариуцан төлбөрийг төлнө” гэж заасан. Гэвч ******* нь цахилгааны төлбөрийг төлөөгүй байсныг би өөрөө 194,780.65 төгрөгийг төлсөн. Мөн 2025.05.30-нд эд зүйлийг нь буулгуулж, тааз буулгалтын гэсэн утгаар 200,000 төгрөг төлсөн.
Түрээслэгч нь хийж буй бизнесийнхээ судалгааг өөрөө хийх үүрэгтэй. Хэрвээ ******* гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан бол *******гийн зүгээс түрээслүүлэхээр дахин зуучлагчид хандах шаардлагагүй байсан. Хамгийн сүүлд 2025.08.1-нд ҮХЭХ зуучлалын гэрээ хийж, 6.000.000 төгрөг төлж хохирсон.
Иймд *******гээс түрээсийн төлбөр, цахилгааны төлбөр, буулгалтын хөлс, зуучлалд төлсөн төлбөрийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
2.2. Нэхэмжлэгч нь шал болон 00 хийсэн. Хаяг хийсэн. Ханын эмульс хийсэн. Дотор засал хийгдээгүй байсан. Эхний 2 сарын төлбөрт тус бүр 5,5 аяар тохирсон нь юм.
2.3. Нэхэмжлэлд бичсэн зүйл нь хэрэгт байгаа баримттай тохирохгүй байгаа юм. Анх нэхэмжлэл гаргахдаа түрээсийн гэрээ байгуулаагүй гэсэн боловч хэрэгт гэрээ авагдсан. Зуучлагч өөрөө гэрээ авчраад танилцуулаад гарын үсэг зурсан. Гэрээнд бүх зүйл тодорхой тусгагдсан. Засварын зардлыг буцаан өгөх заалт гэрээнд байхгүй. Харин өөрийн зардлаар түрээслэгч засвар хийхээр заасан байдаг. Энэ талаар гэрээний 5-д заасан байдаг. Иргэний хуулийн 189.1-д заасныг бид барьж байгаа юм. Нэхэмжлэгч худлаа тайлбар хэлээд байна. Хэзээ бүх зүйлээ авсан бэ гэхээр 2 сарын 25-нд гэвэл дараа дахин нүүлгэлт хийх шаардлагагүй. Гэрээн дээр 3 жилээр түрээсэлнэ гэсэн байдаг. Гэрчилгээтэй холбоотой асуудал огт яригдаагүй. Гэрчилгээ гарангуут нь нэхэмжлэгчид хэлэхэд өөрөө ирээгүй. Бүртгэлд бүртгүүлэх боломж олгоогүй. Гэрээний 3 жилийн үүргээ биелүүлэхгүй хэзээ нь мэдэгдэхгүй алга болсон. Ингээд дахиад түрээслэх гээд 9 сар хүртэл хохирсон байдаг. Нэхэмжлэгч нь харьцангуй бага үнээр түрээсэлсэн. Түрээслэгч нар өөрсдөө засвараа хариуцдаг тул засварын зардлыг зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулаагүй гэдэг нь худлаа болох нь тогтоогдож байна. Гэрчилгээнээс харах хариуцагчийн өмч болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь эд зүйлээ авч яваагүй орхисон байсан тул дараагийн хүн түрээслэх боломжгүй болсон. 2025.5.30-нд хүнээр хөлс төлж буулгуулаад 6 сарын 22-нд нэхэмжлэгч нь эд зүйлээ авсан байдаг юм. Гэрээний үүргээ биелүүлсэн бол ийм байдал үүсэхгүй байсан. Гэрээний зүйлээ хүлээлгэж өгдөггүй, дураараа орхиод явсан. Иймд барьцааг түрээсийн төлбөрт тооцсон. Иргэний хуулийн 324.1-р түрээсийн төлбөрийг барьж байгаа юм. Эцсийн байдлаар 6 сарын 22-нд бүрэн чөлөөлсөн юм.
Сөргөөр түрээсийн төлбөрт 19,133,333, цахилгааны төлбөрт 194,780.65, эд зүйл буулгалтын мөнгө 200,000, зуучлалын шимтгэл 6 сая нийт 25,528,133.65 төгрөг гаргуулна. Хуулийн 227.3-т зааснаар шаардаж байгаа юм. 12-3 сар гээд нийт 4 сараар нэхэмжлэгчийн 25 сая тооцогдож байгаа юм. 4, 5, 6 сарын 22 хүртэл түрээсийн төлбөр гаргуулна. Олох ёстой байсан гэж орлого шаардаж байгаа юм. Цахилгааны төлбөр нь 11 сарын 11-с 6 сарын 22 хүртэлх төлбөр юм. Буулгалтын мөнгө бол 5 сарын 30-нд гэрчид төлсөн төлбөр юм. Ремаксын 6 сая нь 2 удаагийн төлбөр яригддаг. Анх 6,165,000 төгрөг төлсөн байдаг. ******* хаяж явсны дараа дахин зуучлуулж 6 саяыг төлсөн байдаг. Үлдсэн юм нь ганц шал л байгаа юм гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3а. Нэхэмжлэгчээс: Хаан банк дахь дансны хуулга /хх3-4, 61-63/, зарлагын баримт 12 ширхэг /хх5-16/, гэрэл зураг 10 ширхэг /хх17-18, 83-85/
3б. Хариуцагчаас: Худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх29-32/, палан зургийн хуулбар /хх33/, түрээсийн гэрээний хуулбар /хх34-35/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг гэрчилгээний хуулбар /хх37/, шилжүүлгийн мэдүүлэг 4 ширхэг /хх38, 43-44, 94/, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын гэрээ /хх45-48/, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэхэд зуучлах гэрээ 2 ширхэг /хх49-50, 86-89/, гэрэл зураг 4 ширхэг /хх51-52/, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх53/, төлбөрийн нэхэмжлэл /хх95/
3.1. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Гэрч Г.*******, Б.*******, М.******* нарыг шүүх хуралдаанд асуусан.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 13,481,000 төгрөг, нэхэмжлэгчээс 19,133,333 төгрөг гаргуулж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь түрээсийн гэрээнээс татгалзсаны улмаас үндэслэлгүй хөрөнгөжсөн түрээсийн төлбөр 14,000,000 төгрөг, засварын зардал 13,481,000 төгрөг, нийт 27,481,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Б.******* нь түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээний зүйлийг суллаж өгөөгүй тул төлөгдсөн төлбөр нь суутгагдсан, мөн засварыг түрээслэгч өөрийн хүсэл зоригийн дагуу хийсэн гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан. Улмаар түрээсийн гэрээний үүрэгт 19,133,333 төгрөг, цахилгааны төлбөрт 194,780.65 төгрөг, эд зүйл буулгалтын төлбөрт 200,000 төгрөг, зуучлалын хөлс 6,000,000 төгрөг, нийт 25,528,113.65 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
4. Зохигч 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр түрээсийн гэрээ байгуулжээ. /хх34/
Улмаар зохигч гэрээ байгуулагдсан өдөр нэхэмжлэгчийн эзэмшилд гэрээний зүйлийн эзэмших эрх шилжсэн үйл баримтын талаар маргаагүй.
Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар бичгээр байгуулсан боловч улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байна. Харин хариуцагч нь уг түрээсийн гэрээний зүйлийг бусдад эзэмшүүлэх эрхтэй байсан болох нь 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээгээр тогтоогдож байна. /хх29-32/
Эдгээрээс үзэхэд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч бодит байдалд зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн. Тодруулбал, гэрээний зүйлийг нэхэмжлэгч эзэмшиж байснаар зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн тул уг гэрээнд зааснаар тухайн харилцааны талаар тохиролцоо хийгдсэн гэж үзэхээр байна.
Гэрээний 2.1-д зааснаар анх нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2027 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хүртэл 3 жил гэрээний зүйлийг эзэмшихээр тохиролцжээ.
4.1. Нэхэмжлэгч нь гэрээний үнэ хэт өндөр бөгөөд хариуцагчийн өмч биш байсан тул гэрээнээс татгалзсан гэж тайлбарласан.
Гэрээний зүйл нь нэхэмжлэгчийн өмчлөлд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх37/
Ийнхүү өмчлөх эрх бүртгэгдэх үед зохигчийн хооронд маргаан үүсээгүй байсан тул гэрээний зүйлийн өмчлөлтэй холбоотой нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм. Түүнчлэн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил нэхэмжлэгчид шилжсэн тул өмчлөх эрхийн гэрчилгээ байгаагүй гэх тайлбар мөн үндэслэлгүй. Мөн дээрх худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагч нь уг үйлчилгээний талбайг бусдад түрээслэх эрхтэй байсныг дахин дурдав.
Цаашлаад Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулга буюу үнийг зөвхөн талууд харилцан тохиролцож тогтоодог тул үнэ өндөр байсан гэх тайлбар үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчид түрээсийн гэрээний харилцаанаас татгалзах эрх үүсээгүй.
4.2. Нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд , харин хариуцагч нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийг буцаан шилжүүлсэн гэж маргасан.
Гэрч М.******* нь маргаж буй үйлчилгээний талбайгаас 2 удаа эд зүйл зөөсөн бөгөөд 2 сарын эцсээр хамгийн сүүлд эд зүйлийг авч явсан. Улмаар хажуу байрны хүн түлхүүрийг авчирч өгсөн гэж тайлбарласан бөгөөд үүнийг нэхэмжлэгч зөвшөөрч байна.
Үүнээс үзэхэд 2025 оны 02 дугаар сард уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрх нэхэмжлэгчид байсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь дээрх үйл баримтаар 3 сарын төлбөр төлөх үүрэгтэй байгаа нь тогтоогдож байна.
Зохигч эхний 2 сарын төлбөр нь сарын 5,500,000 төгрөг байсан, үүнээс хойш сар бүр 7,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон талаар маргаагүй бөгөөд гэрээний 3.1.1, 3.1.2-т энэ талаар заажээ.
5. Нэхэмжлэгч нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхийг 2025 оны 02 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд хариуцагчид буцаан хүлээлгэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй бөгөөд гэрчүүд энэ талаар мэдүүлээгүй. Өөрөөр хэлбэл, гэрч М.*******гийн эд зүйлийг зөөвөрлөсөн талаарх тайлбар нь эзэмших эрхийг буцаан шилжүүлсэн үйл баримтыг нотлохгүй юм.
Иймд зохигч гэрээний зүйлийг 3 жилээр нэхэмжлэгч эзэмшихээр тохиролцсон тул хариуцагчийн зөвшөөрч буй 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эзэмших эрхийг хүлээн авсан гэх тайлбараар тооцох нь зүйтэй юм.
Дээрх үндэслэлээр түрээсийн гэрээний харилцаанаас үүссэн үүргийг тооцвол 2024 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүртэл 11,000,000 /5,500,000*2/ төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ны өдөр хүртэл 28,000,000 /7,000,000*4/ төгрөг, мөн оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 22-ны өдөр хүртэл 5,133,333.33 /7,000,000/30*22/ төгрөг, нийт 44,133,333.33 төгрөг төлөх үүрэг үүссэн.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөг, 14-ны өдөр 5,000,000 төгрөг тус тус төлсөн болох нь Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь энэхүү мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй. /хх3-4/
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний харилцаанаас үүссэн үүрэгт 19,133,333.33 /44,133,333.33-25,000,000/ төгрөг төлөх үүргээ гүйцэтгэгдээгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэсгийг хангаж шийдвэрлэв.
Түүнчлэн нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний харилцааны үүргийг дутуу гүйцэтгэсэн тул урьдчилж төлсөн болон барьцааны мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхгүй.
6. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалт хамаарна.
Түрээсийн гэрээний 3.3-т зааснаар засвар хийж болох талаар заасан бөгөөд зохигч харилцан тохиролцож засвар хийж үйл ажиллагаа явуулахад бэлэн болгосон үйл баримтын талаар маргаагүй.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар засварын зардлаа шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр үйлчилгээний талбайг эзэмших эрхийг хүлээн аваад 13-ны өдөр н.Даваасүрэн гэх засварчинтай тохиролцож үйлчилгээний талбайг үзүүлж, засварыг эхлүүлсэн гэж тайлбарласан. Хэрэгт 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнөх хэд хэдэн баримт авагдсан байна. Нэхэмжлэгч нь эдгээр баримтыг урьдчилж зураг үзүүлж засварын материал авч байсан гэж тайлбарласан. /хх5-16/
Гэвч зохигч гэрээ байгуулаагүй, эзэмших эрх үүсэх нь тодорхойгүй байхад гарсан зардлыг энэ хэрэгт маргаж буй талбайн засварт зарцуулсан гэж үзэх боломжгүй юм.
Энэ үндэслэлээр хэрэгт байгаа зарлагын баримтаас үзэхэд нийт 848,900 төгрөгийн баримт авагдсан байх бөгөөд харин Хаан банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулганаас үзэхэд цалин болон бараа гэсэн утгаар нийт 13,580,000 төгрөгийн зардал гарчээ. Улмаар нэхэмжлэгч нь засварын зардалд 13,481,000 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв. /хх61-63/
7. Сөрөг нэхэмжлэлээс үзэхэд хариуцагч нь түрээсийн гэрээний харилцаанаас 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр татгалзахыг зөвшөөрсөн байна. Учир нь энэ өдөр хүртэлх хугацаанд түрээсийн төлбөр шаардсан бөгөөд тухайн өдөр үйлчилгээний талбайг буцаан хүлээн авсан талаар хариуцагч тайлбарласан.
Иймд түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул 2025 оны 08 дугаар сарын 01-ны өдөр байгуулагдсан зуучлалын гэрээ нэхэмжлэгчид хамааралгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь харилцаагаа дуусгавар болгохыг зөвшөөрсөн тул бусдад төлсөн зуучлалын хөлсийг нэхэмжлэгчээс шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүй юм.
7.1. Хэрэгт хариуцагчаас тааз буулгалт гэсэн утгаар Г.*******д 200,000 төгрөг төлсөн баримт авагдсан. /хх38/
Гэрч Г.******* нь маргаж буй үйлчилгээний талбай дээр очиж зарим эд зүйлийг салгаж буулгасан гэж тайлбарласан. Гэвч зохигч нэхэмжлэгчийг тааз нэмж засварласан талаар тайлбарлаагүй, тухайн тааз нь нэхэмжлэгчид хамааралтай гэдэг нь тогтоогдохгүй байна.
Иймд энэхүү зардал нь нэхэмжлэгчээс шалтгаалсан нэмэлт зардал гэж үзэх үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
7.2. Хариуцагч нь цахилгааны төлбөрт 194,780.65 төгрөг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн. /хх43/
Гэвч уг төлбөр нь маргаж буй үйлчилгээний талбайн цахилгааны төлбөр мөн эсэх нь хэрэгт байгаа баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдоогүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас цахилгааны төлбөртэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар хариуцагч Б.*******гаас 13,481,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэгч Б.*******гээс 19,133,333 төгрөг гаргуулж, хариуцагч Б.*******д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,000,000 төгрөгт холбогдох хэсэг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,394,780.65 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 295,355 төгрөг, хариуцагчийн 385,591 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 225,355 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 253,616.66 төгрөг гаргуулж, хариуцагчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД