| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/00424/И |
| Дугаар | 316/ШШ2025/00486 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 316/ШШ2025/00486
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван би
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ********* сум, ******-р баг, ******* ******* Сэлэнгэ салбар,
байрлах, ******* Банк ХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй, холбогдох утас:***********
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, ****-р баг, **** тоотод оршин суух хаягтай, ******* овогтой ******* /РД:МЕ*******/-д холбогдох утас:***************
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,254,854.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь
"******* Банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д. ******* нь тус *******ны Сэлэнгэ салбарын ******* тооцооны төвөөс 2023 оны 03 сарын 29-ны өдрийн ЗГ/50882753 тоот онлайн зээлийн гэрээ байгуулж 17,315,998.20/ арван долоон сая гурван зуун арван таван мянга есөн зуун ерэн найм зууны хорь/ төгрөгийг, жилийн 16.8 хувийн хүүтэй,24 сарын хугацаатай , цалингийн зээлийн зориулалтаар, зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлого барьцаалуулсан.
Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 7,817,554.03 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,960,833.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,559.21 төгрөг, нийт 9,783,946.65 төгрөгийг төлсөн байна.
Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг 478 хоног хугацаа хэтэрч зөрчсөн тул 2024 оны 11 дугаар сарын 20-ны өдөр зээл төлөх мэдэгдлийг өгч, ******* зээлдэгчээс зээлээ төлөхийг удах дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 20 дугаар тал/: ...Миний бие ******* Банкны нэхэмжилсэн 12,254,854.64 төгрөгний 2025 ондоо багтааж төлж дуусгана. Улсын тэмдэгтийн хураамж төлөхөд татгалзахгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* Банк ХК-ийн нэхэмжлэлтэй Д.******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 12,254,124.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний дээрх тайлбараар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,028 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 211,028 төгрөгийн тал хувь болох 105,514 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 105,514 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* Банк ХК-ийн нэхэмжлэлтэй Д.******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 12,254,854.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,028 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 211,028 төгрөгийн тал хувь болох 105,514 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 105,514 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН