Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/251

 

 

Дорнод аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улс яллагч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлт явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурор газраас Монгол Улс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ид холбогдох 1821000000263 дугаартай хэрг 2018 оны 08 дугаар сар 30-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улс иргэн, 1967 оны 09 дүгээр сар 29-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 51 настай, эрэг, бүрэн бус дунд боловсролтой,  жолооч мэргэжил, .....д харуул ажилтай, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг .... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******

Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сар 04-ний өдөр 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сум 8 дугаар баг ........ тоотод ******* маргалдан улмаар цохиж, түлхэж биед нь доод уруул, эрүү, баруун бугалга, баруун зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх тал нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос санал болгож байгаа 450.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна... гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 08 дугаар сар 04-ний өдөр хамтран амьдрагч *******ийн хамт танил эгч ******* гэрт Төмөр зам баяр тэмдэглэсэн. Тухайн үед ******* болон түүний нөхөр ******* бид дөрөв “Түмний хишиг” нэр 750 грамм архи хувааж уусан. Би ******* янхан, гичий гэх зэргээр доромжилсон юм. Өмнө нь тэр намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог байсан. Гэтэл ******* уурлаад намайг ор руу түлхэж унагаад хоолны шүүгээнд байсан гурил элдүүр төмр авч намайг зодсон. ******* надад эмчилгээний зардал болох 300.000 төгрөг өгсөн. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул надад ямар нэг гомдол санал байхгүй.” гэжээ. /хх-ийн 14-15 тал/

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Бид дөрөв  нэлээд ууцгаасан бөгөөд орой 19 цагийн орчимд манай гэрт ******* хамтран амьдрагч ******* янхан, гичий, банзал гэж хэлэх хэлэхгүй үгээр доромжлон хоорондоо маргалдаад байсан. Тэр үед би гадаа гарч бие засчихаад буцаад гэртээ орж ирэхэд гэрийн баруун орон дээр ******* ахиад цохь л доо гээд хашгираад суучихсан өөдөөс нь харин ******* цохисон ч яадаг юм гээд манай гэрийн гурил элдүүр баруун гартаа барьчихсан далайгаад зогсож байхаар нь би очиж элдүүр нь булааж авсан...” гэжээ. /хх-ийн 22-23 тал/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 08 дугаар сар 10-ны өдрийн 593 тоот акт дүгнэлтэд

            1. *******-ийн биед доод уруул, эрүү, баруун бугалга, баруун зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журм 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэнд түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэжээ. /хх-ийн 35 тал/

    

- Эд мөрийн баримт хураан авах тухай 2018 оны 08 дугаар сар 21-ний өдрийн прокурор тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-09 тал/

- *******-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-42 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журм дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2018 оны 08 дугаар сар 04-ний өдрийн 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сум 8 дугаар баг ........ тоотод хохирогч ******* маргалдан улмаар түлхэж унагаан гурил элдүүрээр цохиж, биед нь доод уруул, эрүү, баруун бугалга, баруун зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч *******, гэрч ******* нар мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сар 10-ны өдрийн 593 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч *******-ид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурор газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч *******- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгч гэм буруутай гэж үзвэл прокурор саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улс яллагч нь шүүгдэгчид 450 нэгж тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч *******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдл шинж нөхцөл байдл улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Шүүгдэгч ******* нь  “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улс Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүн шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

 Хохирогч ******* нь шүүгдэгч *******-оос эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан бөгөөд шүүгдэгчид гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул  шүүгдэгч *******- бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.


            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гурил төмөр элдүүр 1 ширхэг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ийн ....... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэх Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улс  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч ******* овогт *******- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******- 450 нэгж тэнцэх хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийн хөрөнгө, орлого олох боломж харгалзан торгох ялыг 6 сар хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ял арван таван нэгж тэнцэх хэмжээний төгрөг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гурил төмөр элдүүр 1 ширхэг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-ийн ...  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэх Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин болох бөгөөд шүүгдэгч *******-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэх дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ