Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 316/ШШ2025/00487

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********* дүүрэг, ****-р хороо, *****, ******* ******* ХХК-ийн байрт оршин суух хаягтай, ******* ******* ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй, холбогдох утас: ******

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, ******-р баг, **** гудамж **** тоотод оршин суух хаягтай, ******* овогтой ******* /РД:МП*********/-д холбогдох утас : ***********

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,586,060.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Хариуцагч Б.*******гаас Тооцооны үлдэгдлийн баталгаа, баримтаар баталгаажсан төлбөрийн үлдэгдэл 2,586,060.00 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 22 дугаар тал/: ...Б.******* миний бие ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 2,586,060.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 ондоо багтаан төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамж төлөхөө ойлгосон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ХХК -ийн нэхэмжлэлтэй Б.******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,586,060.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний дээрх тайлбараар нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,327 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 56,327 төгрөгийн тал хувь болох 28,163.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 28,163.5 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ******* ХХК -ийн нэхэмжлэлтэй Б.******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,586,060.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,327 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 56,327 төгрөгийн тал хувь болох 28,163.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 28,163.5 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                  Л.ЭНХТАЙВАН