| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/00423/И |
| Дугаар | 316/ШШ2025/00493 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 316/ШШ2025/00493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ********* сум *** дугаар баг,**** дүгээр хэсэг гуламж *** тоотод оршин суух, Онхууд овогт ******* ******* /РД:МЬ********** /-ын нэхэмжлэлтэй
Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...1982.07-1983.06.28, 1986.07.01-1992.02.20-ны хооронд мод боловсруулах комбинатод, 1992.02.20-1994.12.31 ******* ******* ХК-д тус тус ажилласан жил тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж;
ҮНДЭСЛЭХ нь:
Б.*******ы гаргасан ... 1982 оны 07 дугаар сарын 01-нээс 1983 оны 06 дугаар сарын 28, 1986 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны хооронд мод боловсруулах комбинатод, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл ******* ******* ХК-д ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь нэхэмжлэл, тайлбар, хавтаст хэргийн 5-14 дахь талд авагдсан нэхэмжлэгч Б.*******ы ажиллаж байх хугацааны тушаалуудын хуулбар, Б.*******ы үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаалын хуулбар, гэрч Б.Амгалан, С.Алтанчулуун нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээвэл зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* *******ы 1982 оны 07 дугаар сарын 01-нээс 1983 оны 06 дугаар сарын 28, 1986 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны хооронд мод боловсруулах комбинатд, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл ******* ******* ХК-д ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН