| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/00359/И |
| Дугаар | 316/ШШ2025/00496 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 316/ШШ2025/00496
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван би,
Улаанбаатар хот, ****** дүүрэг, ***** дугаар хороо, ************ ******* ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймаг, ******* сум, **** дугаар баг, **** дугаар хэсэг, ***** тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД:МХ**********, утас:**********/-д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 13,647,141.79 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан үзэж;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С.******* нь тус *******ны Сэлэнгэ салбарын ******* тооцооны төвөөс 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг ЗГ/57216091 тоот онлайн зээлийн гэрээ байгуулж 15,134,100 төгрөгийг, жилийн төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлого барьцаалуулсан.
Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 1,999,745.27 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,289,843.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,151.35 төгрөг, нийт 3,292,739.71 төгрөгийг төлсөн байна.
Зээлдэгч нь гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг 624 хоног хугацаа хэтэрч зөрчсөн тул 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зээл буцаан дуудах мэдэгдлийг өгч, ******* зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна гэжээ[1].
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч С.******* нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй С.*******д холбогдох 13,647,141.79 төгрөгийн төлбөр гаргуулах иргэний хэрэгт С.*******гийн хүсэлтийн дагуу эвлэрч байна. Эвлэрлийн гэрээг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 11 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 1,240,000 төгрөгөөр төлөх саналыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Эвлэрлийн гэрээний нөхцөл 2025 оны 08 дугаар сарын 20-ноос 2026 оны 05 дугаар сарын 20 хүртэл сар бүр 1,240,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-нд 1,247,141.9 төгрөгөөр төлөх,
Эвлэрлийн гэрээ хийсэн:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.*******, хариуцагч С.******* гэж гарын үсгээ зуржээ гэжээ.[2]
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ХК нь С.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 13,647,141.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцсэн болох нь зохигчийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй, нийцсэн байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй С.*******д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 13,647,141.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226,185.71 төгрөгийн тал хувь болох 113,092.85 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 113,092.85 төгрөгийг Төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай[3] хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН