| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/00474/И |
| Дугаар | 316/ШШ2025/00497 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 316/ШШ2025/00497
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван би, Улаанбаатар хот, ******* дүүрэг, *** дугаар хороо,****** байр, ******* ******* ХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймаг, ******* сум, **** дугаар баг, ***** гудамж, ***** тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт******* ******* /РД:МЕ********, утас:*************/-д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 23,410,440.59 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан үзэж;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Э.*******аас үндсэн зээлийн төлбөр 22,500,000.01 төгрөг, зээлийн хүү 905,532.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,907,98 төгрөг, нийт 23,410,440.59 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ[1].
Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Эрдэнэбилэг овогтой ******* миний бие ******* ******* ХХК гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 23,410,440.59 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй ээ. Улсын тэмдэгтийн хураамжийг тал хураамжийг төлөхөд татгалзах зүйлгүй ээ гэжээ.[2]
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ХК нь Э.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 23,410,440.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,410,440.59 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй, нийцсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Э.*******д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 23,410,440.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,002 төгрөгийн тал хувь болох 137,501 төгрөгийг хариуцагчаас, үлдэх ,137,501 төгрөгийг Төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай[3] хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН