Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 90

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,

Хохирогч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн* *******т холбогдох 1718004180075 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,* ******* /РД:*******/,  1987 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, *******ТӨХК-д турбин цехийн засварчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн  Дархан сумын 4 дүгээр багийн ******* тоот******* оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Л.*******г 2016 оны 12 дугаар сард, 2017 оны 3 дугаар сард з*******сон, 2017 оны 7 дугаар сард з*******ож, чих рүү  нь цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2017 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 5 сартай жирэмсэн байх үед нь з*******ож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Т*******ОРХОЙЛОХ нь:

 

 

  1. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Л.*******г байнга буюу 2016 оны 12 дугаар сард, мөн 2017 оны 3 дугаар сард з*******сон, 2017 оны 7 дугаар сард з*******ож, чих рүү цохисны улмаас зүүн чихний хэнгэрэг хальсыг нь цоолсон, 2017 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 5 сартай жирэмсэн байх үед нь з*******ож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

- Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажлаа тараад гэртээ иртэл эхнэр ******* найз *******ын хамт гэрт пиво уугаад сууж байсан. ******* шөнө нилээн согтуу орж ирээд намайг элдвээр хэлээд өшиглөөд байхаар нь би уураа барьж дийлэхгүй өшиглөсөн.

...ер нь бол намайг янз бүрийн хүмүүстэй хардаж хэрүүл хийдэг учир байнга маргаантай байдаг. Үүнээс болж над руу дайрах үед нь би өөрийгөө хамгаалах байдлаар түлхэх юм уу? гараараа гар хөлийг нь чанга базах асуудал бол байдаг. Удахгүй хүүхэд маань төрөх гэж байгаа учир хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

- Хохирогч *******гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие *******тэй 2014 онд танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Сүүлийн 1 жил бидний дунд хэрүүл, маргаан тасрахаа больсон.

...өнгөрсөн шинэ жилээр миний хамар руу цохиж хөхрүүлж байсан. Дараа нь хавар найзуудтайгаа бааранд орчихо******* гарч явахдаа намайг хүнтэй хардаж, үгийн зөрүүгүй алгадаж, газар унахад миний дээрээс дэвсэж, үснээс зулгаахад манай найз ******* салгаж байсан.  Мөн 2017 оны 7 сард ******* найз нөхөдтэйгөө явж байхдаа надтай маргалдаж намайг з*******о******* чихний хэнгэрэг хагалж байсан.

...2017 оны 11 сарын 22-ны орой бид хоёр хэрэлдэж маргалдаж байгаад ******* миний хоёр хөлний дотор хэсэг рүү болон зүүн гарын булчин хэсэг рүү цохисон.

...******* нь намайг харддаг, мөн дээрээс нь огцом ууртай, муухай ааштай хүн юм. Түүнээс улбаалаад намайг з*******ож, цохидог байсан юм. *******оо хэдхэн хоногийн дараа төрөх гэж байгаа учир *******ээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. *******т ямар нэгэн ял шийтгэл эдлүүлэх хүсэл байхгүй байна. ” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 6/,

-Нүүр, амны их эмчийн т*******орхойлолт /хэргийн 15/,

- “*******гийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, баруун, зүүн гуя, зүүн бугалга, шуу, баруун шилбэний цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1147 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 16/,

 

-Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ерөнхийдөө ******* нь хэрүүл маргаан болох болгонд манай найз *******г з*******дог юм. 2017 ны 3 дугаар сард байх өдрийг нь санахгүй байна. Тухайн өдөр найзуудаараа бааранд сууж байгаад гарч 24 цагийн дэлгүүрийн урд юм авах гэж байтал ******* нь *******г хардаж, улмаар газар унагаж з*******о******* байхаар нь би дундуур нь орж салгах үед ******* уурандаа намайг нэг удаа цохиж байсан.

...мөн 2017 оны 7 дугаар сард найзуудаараа бааранд байх үед *******, ******* хоёр баарны гадаа маргалдаж, улмаар ******* з*******уулахад нь бид нар салгасан юм.

...2017 оны 3 сард *******т з*******уулсны дараа *******гийн нүд нь хөхөрсөн байсан. 2017 оны 7 сард чихнийх нь хэнгэрэг цоорсон байсан. Харин сүүлд 2017 оны 10 сарын 22-ны орой з*******уулсан гэж хэлэхээр нь маргааш өглөө гэрт нь очиж уулзахад *******гийн хөл, гар нь хөхөрчихсөн байсан. Манай найз ******* *******оо 6 сартай жирэмсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 39/,

 

-Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 1 сарын үед байх *******, ******* бид гурав бааранд байж байхад хойноос ******* ирээд хамтдаа 16 давхарт байдаг *******ийн найзынд очиж архи, пиво уусан. Тэнд сууж байтал ******* гэнэт *******г “лалар минь, гичий минь” гэж хэлж доромжилсон. Тэр үед найзууд нь “боль” гээд болиулсан. Тэгээд хэсэг сууж байгаад *******, *******, ******* бид дөрөв 24 цагийн Магнолиа дэлгүүр лүү тамхи авахаар очо******* ******* дэлгүүр орж тамхи аваад гарч ирэх үед ******* “найз залуугаа дуудчих уу?” гэж хэлэхэд нь ******* “тэг ээ тэг, дуудчихгүй юу” гэж хэлсэн. Тэгтэл ******* нь *******д хандаж “чи яахаараа хүний найз залууг дууд гэж хэлдэг юм, чамд ямар хамаатай юм” гэж уурлаад *******тай маргалдаж хоорондоо з*******олдож эхэлсэн. Тэр үед *******гийн найз залуу нь машинаас бууж ирсэн. Би бас машинаас буугаад *******ийг татаж авах үед нөгөө залуу нь хүрч ирээд *******тэй гар барьж мэндлээд юм ярьж байгаад дахин *******, ******* нар хоорондоо з*******олдох үед ******* очо******* *******ийг болиулахад “чам шиг янханд хамаагүй шүү” гээд *******гийн нүд рүү нь цохичхо******* явсан.

...түүний дараагаар байх он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Манай найзууд болох *******, *******, *******, ******* нар караокед дуулж пиво ууж байгаад гараад бааранд орж пиво ууцгаагаад байж байтал *******, ******* хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн юм. Тэр үед би *******г дуудаж гадаа гарч “чи яагаад байгаа юм бэ?” гэж асуухад яагаа ч гүй гэж хэлээд буцаад баар луу орсон юм. Тэр үед би ******* гэж найзынхаа хамт 380 айл руу очиж нөхөр болох Түвшинжаргалыг аваад буцаад үйлчилгээний төв дээр ирээд баар луу орох гэхэд ******* хүүе тэнд ******* ******* хоёр байна шүү дээ гэж хэлээд тэдэн дээр очих******* ******* *******г газар унагаачихаад дээрээс нь цохиж з*******ож байсан.

...сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө цохисон гэж надад утсаар хэлж байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 41-42/,

 

-Шинжээч эмч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******гийн биед учирсан зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл нь цаг хугацааны хувьд нарийвчлан тогтоох боломжгүй бөгөөд чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт чихний гадна суваг улаан гэснээс өөр т*******орхой үзлэг бичигдээгүй байна. Хэрэв шинэ хэнгэрэг хальсны цооролт байсан бол хэнгэрэг хальсны зах ирмэг ямар байгаа талаар дурдах байсан. Баруун, зүүн гуя, зүүн бугалаг, шуу, баруун шилбэний цус хуралт гэмтэл нь 2017 оны 12 сарын 22-нд үүссэн байх боломжтой бөгөөд дээрх цус хуралт нь тухайн хүний дархлаа, биеийн байдлаас шалтгаалж том хэмжээтэй байсан ч цус хуралт нь 6 хоногийн дотор шимэгдэж эдгэж байгаа байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 48/,

 

-Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...тухайн үед *******гийн чихэнд үзлэг хийхэд зүүн чихний суваг улаан, хэнгэрэг нь гэмтлийн гаралтай 2:2 мм хэмжээтэй цооролттой гэж тэмдэглэлд бичсэн байсан. 2017 оны 10 дугаар сард чихний хэнгэрэг нь цоорсон байх боломжтой юм. Хэнгэрэгний шинэ цооролт  байсан бол цус хурсан байдаг. *******гийн чихэн дотор цус хурсан байсан бол цус хурсан гэж т*******орхойлолт******* тусгах байсан. Цус хурсан гэж тэмдэглээгүйгээс үзэхэд хэнгэрэг цооро******* удсан байх боломжтой юм. Мөн зүүн бугалга хөхөрч цус хурсан, баруун гуяны дотор тал, зүүн гуяны гадна талд хөхөрч, цус хурсан байсан. Өөр гэмтэл шарх гэх зүйл харагдаагүй.

... ******* нь тухайн үед нөхөртөө з*******уулсан гэж хэлж байсан. Т*******орхойлолт дээр 2017 оны 10 сард з*******уулснаас хойш зүүн чихний сонсгол муудаж, шуугих болсон. Мөн 2017 оны 11 сарын 22-нд нөхөртөө з*******уулсан гэж тэмдэглэлд тусгасан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 49-52/,

 

-Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хэргийн 60-63/,

-Жирэмсэн эмэгтэй хяналтын хөтөч /хэргийн 66-72/,

-Аюулын зэргийн үнэлгээ /хэргийн 88-89/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч *******ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга з*******ож, дээрх гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн биед “зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, баруун, зүүн гуя, зүүн бугалаг, шуу, баруун шилбэний цус хуралттай” гэмтэл учирсан боловч хохирогч ******* нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Л.*******г байнга буюу 2016 оны 12 дугаар сард, мөн 2017 оны 3 дугаар сард з*******сон, 2017 оны 7 дугаар сард з*******ож, чих рүү цохисны улмаас зүүн чихний хэнгэрэг хальсыг нь цоолсон, 2017 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 5 сартай жирэмсэн байх үед нь з*******ож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...******* шөнө нилээн согтуу орж ирээд намайг элдвээр хэлээд өшиглөөд байхаар нь би уураа барьж дийлэхгүй өшиглөсөн.” гэх мэдүүлэг, хохирогч *******гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 7 сард ******* найз нөхөдтэйгөө явж байхдаа надтай маргалдаж намайг з*******о******* чихний хэнгэрэг хагалж байсан. 2017 оны 11 сарын 22-ны орой миний хоёр хөлний дотор хэсэг рүү болон зүүн гарын булчин хэсэг рүү цохисон. Өнгөрсөн шинэ жилийн үеэр миний хамар луу цохиж хөхрүүлж байсан. Хавар байх сар өдрийг нь сайн санахгүй байна, ******* намайг хүнтэй хардаж уурлахад нь би явъя гэж хэлэхэд намайг үгийн зөрүүгүй алгадаж газар унагаагаад миний дээрээс дэвсэж өшиглөж, үснээс зулгаасан. 2017 оны 8 сарын эхээр байх өдрийг нь санахгүй байна. ******* уурлаж намайг үйлчилгээний төв дээр хоолой боож, хөл гар луу өшиглөж цохисон.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 6/, нүүр, амны их эмчийн т*******орхойлолт /хэргийн 15/,  “*******гийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, баруун, зүүн гуя, зүүн бугалга, шуу, баруун шилбэний цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.” гэх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1147 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 16/, гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 ны 3 дугаар сард байх өдрийг нь санахгүй байна. Тухайн өдөр найзуудаараа бааранд сууж байгаад гарч 24 цагийн дэлгүүрийн урд юм авах гэж байтал ******* нь *******г хардаж, улмаар газар унагаж з*******о******* байсан. Мөн 2017 оны 7 дугаар сард найзуудаараа бааранд байх үед *******, ******* хоёр баарны гадаа маргалдаж, улмаар ******* з*******уулахад нь бид нар салгасан юм. 2017 оны 3 сард *******т з*******уулсны дараа *******гийн нүд нь хөхөрсөн байсан. 2017 оны 7 сард чихнийх нь хэнгэрэг цоорсон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 39/, гэрч О.Төгсжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 1 сарын үед байх. ******* уурлаад *******тай маргалдаж хоорондоо з*******олдож эхэлсэн. Дараа нь ******* *******г газар унагаачихаад дээрээс нь цохиж з*******ож байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 41-42/, шинжээч эмч Э.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******гийн биед учирсан зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл нь цаг хугацааны хувьд нарийвчлан тогтоох боломжгүй.  Баруун, зүүн гуя, зүүн бугалаг, шуу, баруун шилбэний цус хуралт гэмтэл нь 2017 оны 12 сарын 22-нд үүссэн байх боломжтой бөгөөд дээрх цус хуралт нь тухайн хүний дархлаа, биеийн байдлаас шалтгаалж том хэмжээтэй байсан ч цус хуралт нь 6 хоногийн дотор шимэгдэж эдгэж байгаа байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 48/, гэрч Б.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...тухайн үед *******гийн чихэнд үзлэг хийхэд зүүн чихний суваг улаан, хэнгэрэг нь гэмтлийн гаралтай 2:2 мм хэмжээтэй цооролттой гэж тэмдэглэлд бичсэн байсан. 2017 оны 10 дугаар сард чихний хэнгэрэг нь цоорсон байх боломжтой юм.” гэх мэдүүлэг /хэргийн 49-52/ гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хэргийн 60-63/, жирэмсэн эмэгтэй хяналтын хөтөч /хэргийн 66-72/, аюулын зэргийн үнэлгээ /хэргийн 88-89/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар оногдуулсан хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч* *******ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга з*******ож, дээрх гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч* *******т 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т шүүгдэгч *******ийг 6 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ