Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 316/ШШ2025/00498

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван би, Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ***** давхарт байрлах, ******* ББСБ ХХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймаг, ******* сум, ****дугаар баг, ********* гудамж, ********* тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД:МЕ*********, утас:**********/-д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 4,060,961.82 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан үзэж;

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Ганбаатар ******* нь ******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ2024111542858 тоот гэрээний дагуу IPhone16 128GB маркийн гар утас, цаг, чихэвчийг нийт 3,608,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеээс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: нотариатын төлбөр 0 төгрөг, нийт 4,060,961.82 төгрөгийг Г.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ[1].

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Г.******* миний бие ******* ББСБ-аас зээл авсан үнэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 4,060,961.82 төгрөгийг 2025 ондоо багтаан төлж барагдуулна, мөн улсын тэмдэгтийн хураамж төлөхөө ойлгосон гэжээ.[2]

ҮНДЭСЛЭХ нь:

******* ББСБ ХХК нь Г.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 4,060,961.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,060,961.82 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй, нийцсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 4,060,961.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,925 төгрөгийн тал хувь болох 39,962.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 39,962.5 төгрөгийг Төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай[3] хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН

 

 


[1] Нэхэмжлэлээс иш татав

[2] Хариуцагчийн тайлбараас иш татав