| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/00467/И |
| Дугаар | 316/ШШ2025/00504 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 316/ШШ2025/00504
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********* дүүрэг *****-р хороо, ******** гудамж-*****байр, **** давхарт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:************ /-ийн нэхэмжлэлтэй, холбогдох утас : ***********
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум ********баг, *********-р хэсэг, ******** тоотод оршин суух хаягтай, ******* овогтой ******* /РД:МЮ*************/-д холбогдох утас: **************
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,293,112.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Зээлдэгч *******ын ******* хамтран зээлдэгч ******* ******* нар нь 2023 оны 11-р сарын 28-ны өдөр ******* ******* ббсб ХХК-с 2311280795 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5,699,000 /таван сая зургаан зуун ерөн есөн мянга/ төгрөгийн зээлийг 24 /хорин дөрөв сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр, Iphone 15 promax цахилгаан барааны лизинг бүтээгдэхүүнээр зээл авсан. Зээл түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх тухай зээл хариуцсан ажилтнууд компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар тогтмол шаардсан боловч зээл төлөгдөөгүй өнөөдрийн байдлаар 363 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлийн гэрээний 7.2.1-д зааснаар зээлдүүлэгч талын санаачилгаар буюу 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон хугацаанаас нь өмнө цуцалж байна. Иймд хариуцагч Н.*******, В.******* 2311280795 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 6,293,112.49 төгрөгийг гаргуулж ******* финанс ббсб ХХК олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 25 дугаар тал/: ... ******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.******* нанад холбогдуулан 6,293,112.49 иөгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн мөнгөний үнийн дүн дээр маргаангүй сарын 5,20-ны өдөр 789,000 төгрөг хуваан ******* финанс ББСБ ХХК төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өнгө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 6,293,112.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний дээрх тайлбараар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,640 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 115,640 төгрөгийн тал хувь болох 57,820 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 57,820 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 6,293,112.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,640 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 115,640 төгрөгийн тал хувь болох 57,820 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 57,820 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН