Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 316/ШШ2025/00509

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********** дүүрэг **** дугаар хороо, ***********тоотод байрлах, ******* ******* ХХК РД:************/-ын шүүхэд гаргасан

Нэхэмжлэлийн шаардлага: Г.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* /МА******/, Ү.******* /МЖ*******/ нар нь ******* *******ны ******* тооцооны төвөөс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.

Зээлдэгч Н.*******, Ү.******* ******* *******ны ******* тооцооны төвөөс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/201944890842 тоот зээлийн гэрээ, БГ/201944890842 барьцааны гэрээ байгуулан 9,300,000.33 төгрөгийн цалингийн зээл авсан.2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 6,782,301.98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,088,998.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 353,002 төгрөг буюу нийт 10,224,302 төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Нийт зээлийн үлдэгдэл нь 10,224,302 төгрөг болно.

Н.*******, Ү.******* нар нь ******* *******наас зээл авах үед оршин сууж байсан Сэлэнгэ аймгийн ******* сумын ***** баг, ***** дугаар гудамж, ******** тоот хаягт оршин суудаггүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зорчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж оршин суугаа газрын тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Г.Амарбаясгалан нь ******* *******ны Баянхаан тооцооны төв-өөс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ/58514393 тоот онлайн зээлийн гэрээ байгуулан 20,128,436 төгрөгийн зээл авсан. 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 19,851,317 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,442,536 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,834,70 төгрөг буюу нийт 21,309,689 төгрөг төлөөгүй байна. Г.Амарбаясгалан нь зээл авах үеийн хаяг болох Сэлэнгэ аймаг, ******* сум,**** дугаар баг нэгдүгээр хэсэг, ****байр, **** тоот хаягт оршин суудаггүй. Зээл авах үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагад ажиллаж байгаад ажлаасаа гарсан, ******* бүртгэлтэй дугаар нь огт дуудлага авахгүй зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж 122 хоногийн хугацаа хэтрүүлсэн оршин суугаа газартаа байхгүй холбоо тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Нэхэмжлэл, тайлбар, хавтаст хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ХК-ийн гаргасан ...Г.******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь нэхэмжлэл, тайлбар, хавтаст хэргийн 1-23 дахь талд авагдсан нэхэмжлэл, тайлбар, итгэмжлэл, зээлийн болон барьцааны гэрээ, багийн засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Иймд ******* ******* ХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж, Ганбаатарын Амарбаясгалан эрэн сурвалжилж, хаяг байршлыг нь олж тогтоохыг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Цагаангэр овогт Ганбаатарын Амарбаясгалан /МЮ89082479/-г эрэн сурвалжилж, хаяг байршлыг олж тогтоохыг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Л.ЭНХТАЙВАН