Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 316/ШШ2025/00511

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум **** дүгээр баг, ***** дугаар гудамж *****тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:МА**********/-ийн нэхэмжлэлтэй

Нэхэмжлэлийн шаардлага:Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1990 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ******* сумын Найрамдал цэцэрлэг-т туслах ажилтнаар ажилд ороод 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Архиваас шүүхэд тушаал гарч ирэхгүй байгаа тул миний ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үүгэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1990 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ******* сумын Найрамдал цэцэрлэг-т туслах ажилтнаар ажилд ороод 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Ажилд орсон тушаал байгаа боловч гарсан тушаал байхгүй, архиваас шүүхэд тушаал гарч ирэхгүй байгаа тул ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан гэв.

Нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

М.*******гийн гаргасан ...1990 оны 01 дүгээр сарын 19-нөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын цэцэрлэгт туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй болох нь нэхэмжлэл, тайлбар, хавтаст хэргийн 1-11, 14-15, 23-24 дэх талд авагдсан нэхэмжлэл, тодорхойлолт түүний эзэмшлийн №081600 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт ...1990 оны 01 дүгээр сарын 19-нөөс 1992 оны 06 дугаар сарын 12-ныг хүртэл ажилласан байдлыг тэмдэглэсэн тэмдэглэл, ******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 тоот М.*******г 1990 оны 01 дүгээр сарын 19-нөөс тус цэцэрлэгт туслах ажилтнаар ажилд авсан тушаалын хуулбар, гэрч Ц.Цэцгээ, Н.Янжинсүрэн нарын тодорхойлолт, мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* *******г 1990 оны 01 дүгээр сарын 19-нөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын цэцэрлэгт туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН