Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/41

 

 

 

 

 

 2025 оны    7 сарын   22                                                2025/ДШМ/41                         

 

 

Т.Б , Б.Н т нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Б.Цэрэнпүрэв, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганжаргал

Шүүгдэгч Б.Н

Шүүгдэгч Т.Б

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/119 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Б.Н ийн давж заалдах гомдлоор Т.Б , Б.Н нарт  холбогдох эрүүгийн 2526000000063 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Монгол Улсын иргэн, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/485 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдэж байсан, Т.Б
  2. . Монгол Улсын иргэн, Б.Н

Т.Б, Б.Н нар нь бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Өвөрхангай аймаг Арвайхээр сум ... дугаар баг ... дугаар байрны зогсоол дээрээс Ч.Г-ийн өмчлөл, эзэмшлийн ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,825,000 төгрөгийн хохирол учруулсан

2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... байрны гадна байрлуулсан иргэн Б.О-гийн эзэмшлийн .... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,825,000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Өвөрхангай аймаг Арвайхээр сум ... дугаар баг ... дугаар байрны зогсоол дээрээс иргэн Ц.Э-гийн эзэмшлийн ... маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,825,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Т.Б, Н.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б-ийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Н-ийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн шүүгдэгч Т.Б ийн нийт эдлэх хорих ялыг 3 жил 8 сарын хугацаагаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Н-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б ээс 220,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.О-т, 400,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Т.У-т, 375,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.А-д, шүүгдэгч Б.Н ээс 220,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.О-т, 400,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Т.У-т, 375,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.А-д тус тус олгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашины үнэ болох 16,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Т.Б ээс 8,000,000 төгрөгийг, шүүгдэгч Б.Н ээс 8,000,000 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт оруулахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шороо мэт зүйлээр бохирлогдсон куртик 1 ширхэг, улаан өнгийн төмөр домакрат 1 ширхэг, 14 мм хэмжээтэй улаан өнгийн хамеран бариултай торцов 1 ширхэгийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Саруул өргөө хотхоны хяналтын камерын бичлэг гэх CD 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн Н.Э, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн Н.А нарт асран хамгаалагч тогтоохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Б , Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч Т.Б , Б.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б , Б.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Дээрх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дугаар зүйлийн 2.4-т зааснаар зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нүүрсэн яндан хулгайлах үед би гар бие огт оролцоогүй. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, машин механизм ашиглаж хулгайлаагүй. Тус нүүрсэн яндангуудыг Батдэлгэр биечлэн авч өөрөө машинаас нь салгадаг байсан. Дээрх гэмт хэргийг үйлдэх болсон санаа зорилгыг Батдэлгэр сэдэж өөрөө тус үйлдлээ хэрэгжүүлсэн байтал би мөн давхар ял аваад өнөөдөр хоригдож байгаадаа гомдолтой байна. Миний ард өндөр настай эмээ, миний 4 болон 6 настай 2 хүүхэд зэргийг харж хандаж асардаг хүн л би байгаа юм. Би айлын том хүүхэд 12 настай дүүтэй. Тэд маань надгүйгээр маш хүнд нөхцөлд амьдарч байгаа. Миний гэр бүл Эрдэнэт хотод байдаг. Би энд огт хүн танихгүй. Надад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэргийг үйлдэхэд санаа зорилгоор нэгдсэн зүйл байхгүй. Би гар бие оролцоогүй байгаа. Манай гэр бүлийнхэн Эрдэнэт хотод амьдардаг. Ээж маань гэр бүлээ авч явж байгаа. Би айлын том хүүхэд юм. Миний өндөр настай эмээ байдаг. Надад хулгай хийе гэсэн бодол байгаагүй. Би Т.Б ийг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд нь эсэргүүцэж байсан гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Н ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.Н ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н ийг үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулсан. Үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилсэн нь учир дутагдалтай. Бүлэглэж үйлдсэн гэж үзвэл хатгагч, хамжигч, гүйцэтгэгч гэдгийг тодорхойлж ялыг ялгамжтай оногдуулах ёстой байсан. Тухайн гэмт хэргийг шүүгдэгч Б.Н бүлэглэж үйлдэх санаа зорилго байгаагүй. Шүүгдэгч Б.Н тухайн нүүрсний янданг салгаж авах ямарваа нэгэн туслалцаа үзүүлэх тэр машиныг барьж явсан үйлдэл хавтаст хэргийн хүрээнд харагддаггүй учраас шүүгдэгч Б.Н ийн үйлдэлд холбогдуулж гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

Шүүгдэгчийн Т.Б  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолтой холбогдуулан хэлэх тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Б.Н ийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Т.Б, Б.Н нар нь бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Өвөрхангай аймаг Арвайхээр сум ... дугаар баг ... дугаар байрны зогсоол дээрээс Ч.Г-ийн өмчлөл, эзэмшлийн ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,825,000 төгрөгийн хохирол учруулсан

2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... байрны гадна байрлуулсан иргэн Б.О-гийн эзэмшлийн .... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,825,000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Өвөрхангай аймаг Арвайхээр сум ... дугаар баг ... дугаар байрны зогсоол дээрээс иргэн Ц.Э-гийн эзэмшлийн ... маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,825,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ч.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн...2025 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө гараад иртэл миний ... улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн яндан алга болсон байсан. Миний нэр дээр байдаг машин бөгөөд 2024 оны 11 дүгээр сард оношилгоонд ороход асуудалгүй тэнцсэн, нүүрсэн яндан байсан. Би машинаа 105 дугаар байрны зүүн талд зогсоолд хогийн пункерний баруун талд тулгаад 21 цагийн үед тавьсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх 10-p xyyдас/,

Хохирогч Б.О-гийн өгсөн ...2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Арвайхээр сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цэргийн ангийн байрны гадаа гарч ирээд өөрийн ... улсын дугаартай машинаа хартал доогуур нь тос мэт зүйл гоожсон байсан, тэгээд асаагаад үзтэл сонин дуу гараад байхаар нь үзтэл нүүрсэн яндангаа алдсан байсан. Тухайн машин миний нэр дээр байдаг..." гэх мэдүүлэг /1-р хх 120-р хуудас/,

Хохирогч Ц.Э-гийн өгсөн ...2025 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө гараад иртэл нэг залуу машины нүүрсэн яндангаа алдсан та үзээрэй гэсэн. Тэгээд тэр залуугаар үзүүлтэл манай ... улсын дугаартай саарал өнгийн ... маркийн машины яндан байхгүй байсан. Тухайн машин манай нөхөр Д-жийн нэр дээр байдаг. Өмнө нь яндангаа сольж байгаагүй, оношилгоонд орсон байсан..." гэх мэдүүлэг /1-р хх 211-р хуудас/,

Гэрч Т.С-гийн өгсөн ...Т.Б  нь миний бага дүү байгаа юм. Т.Б хотод машин засварын газар ажиллаж байгаа гэсэн. Манай дүүгийн нэр дээр бүртгэлтэй мал огт байхгүй. Би түүнийг Өвөрхангай аймагт ирснийг нь ч мэдээгүй. Манай аав Тарагт сумын Туяа багт малчин, 1,000 гаруй толгой малтай, Батдэлгэр мал зарж борлуулах тал дээр огт юм яриагүй. Гэр бүлийнхэнтэйгээ холбоо бариагүй удаж байгаа, аймагт ирснийг нь ч манайхан мэдээгүй. Манай дүү Б.Н гэх эмэгтэйтэй нийлснээс хойш гэрийнхэнтэйгээ холбоогүй байгаа.... гэх мэдүүлэг /1-р хx 173-174-p xyyдас/,

Иргэний нэхэмжлэгч С.А-н өгсөн ... 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр .... тоот данснаас .... тоот данс руу ... гэх утгатай 700,000 төгрөг шилжүүлсэн нь .... маркийн машины нүүрсэн яндан худалдаж авахаар шилжүүлсэн мөнгө байгаа юм. Би Фейсбүүкийн нүүрсэн яндан авна зарна гэсэн группээс ... гэсэн дугаар луу холбогдож нүүрсэн яндан асуухад байгаа модны 2-т очоод ... гэсэн дугаар луу залгаад авчих гэсэн би тэгэхээр нь модны 2-т очоод ... гэсэн дугаарт холбогдоход нэг эмэгтэй гарч ирээд нүүрсэн яндан өгөөд би 700,000 төгрөг ... гэсэн гүйлгээний утгатай шилжүүлээд тэндээс 7 буудалд байх засварын газарт очиж яндангаа Батдэлгэрээр солиулсан. Би Фейсбүүк зарын дагуу ... дугаар луу холбогдож нүүрсэн яндан худалдаж авсан. Тухайн хүнийг танихгүй. Миний өөрийн эзэмшлийн ... маркийн ... УБЭ улсын дугаартай автомашинд тавиулсан. Би яндан худалдаж авсан 700,000 төгрөг, яндан солиулсан ажлын хөлс 50,000 төгрөг нийт 750.000 төгрөгөө барагдуулж авмаар байна... гэх мэдүүлэг /1-р хх 168-169-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.У-ын өгсөн ... Би фэйсбүүк зарын групп дээр нүүрсэн яндан зарна гэсэн зарын дагуу холбогдож асуухад эрэгтэй хүн модны-2 дээр ирээд авчих гэхээр нь очиж нэг эмэгтэй хүнээс авч, тэр эмэгтэйн данс руу 800,000 төгрөгийг худалдан авалт гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Би янданг өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай машинд тавиулсан. Би хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна... гэх мэдүүлэг /2 хх 53-54-р хуудас/,

Шинжээчийн №1/29 дугаартай "... ... маркийн ... хэмжээ 1,825,000 төгрөгөөр тогтоов..." гэх хохирлын үнэлгээний тайлан /1-р хх 13-14-р хуудас/

Шинжээчийн №1/27 дугаартай ".... маркийн ... улсын дугаартай суудлын автомашины эвдрэлийн хэмжээ 1,825,000 төгрөгөөр тогтоов..." гэх хохирлын үнэлгээний тайлан /1-р хх 214-217-р хуудас/,

Шинжээчийн №1/28 дугаартай "....... маркийн .... улсын дугаартай суудлын автомашины эвдрэлийн хэмжээ 1,825,000 төгрөгөөр тогтоов..." гэх хохирлын үнэлгээний тайлан /1-р хх 125-126-p xyy/,

Шинжээчийн №1/20 дугаартай ".... маркийн ... улсын дугаартай суудлын автомашины зах зээлийн үнэлгээг 16,000,000 төгрөгөөр тогтоов..." гэх үнэлгээний тайлан, (Т.Б  нарын унаж байсан ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ) /1-р хх 155-160-р хуудас/, Б.Н ийн Хаан банкны ... тоот дансны мэдээлэл,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл (шороо мэт зүйлээр бохирлогдсон куртик 1 ширхэг, улаан өнгийн төмөр данкрад 1 ширхэг, 14 /мм гэх/хэмжээтэй улаан өнгийн хамеран бариултай торцов 1 ширхэг) /1-р хх 30-31-р хуудас/ болон анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б, Б.Н нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тэдний гэм бурууд тохирсон байна.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Б.Н ээс ... Би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нүүрсэн яндан хулгайлах үед би гар бие оролцоогүй. Тус нүүрсэн яндангуудыг Батдэлгэр өөрөө авч машинаас нь салгадаг байсан. Дээрх гэмт хэргийг үйлдэх болсон санаа зорилгыг Батдэлгэр сэдэж, өөрөө тус үйлдлээ хэрэгжүүлсэн байтал би мөн давхар ял аваад хоригдож байгаадаа гомдолтой байна. Иймд миний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч Б.Н нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй гэж давж заалдах гомдол гаргасан боловч хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан Саруул хотхоны хяналтын камерын бичлэг, гэрчийн мэдүүлгүүд, Б.Н ийн нүүрсэн янданг худалдан борлуулж үнийг өөрийн банкны дансаар хүлээн авсан талаарх баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/119 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Б , Б.Н нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 62 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.    

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

                                            

                                              ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/119 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б , Б.Н нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 62 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.