| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00128/И |
| Дугаар | 315/ШШ2026/00118 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 315/ШШ2026/00118
2026 02 10
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: *******,*******, утас: 898921488 ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, холбогдох
3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2023 оны 09 сард 2 тугалтай үнээ өгнө гэж надаас 2,400,000 төгрөг авсан. Би уг мөнгийг ийн дансаар шилжүүлсэн. Тухайн үед өвөлжилт хүндэрч мал үхсэн гээд өгөөгүй. 2025.11.14-ний өдөр нотариатаар орж төлбөр барагдуулах тухай гэрээ хийсэн боловч одоог хүртэл өгөөгүй байна. Нотариатаар орохдоо надад тугалтай үнээг нэгийг нь 1,750,000 төгрөгөөр бодож 3,500,000 төгрөг өгнө гэсэн боловч өгөөгүй. Иймд ээс 3,500,000 төгрөгийг гаргуулж надад олгож өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 3,500,000 төгрөгийг 6 хувааж буюу 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдөр 585,000 төгрөгөөр т тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ын нэхэмжлэлтэй хариуцагч т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 3,500,000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 3,500,000 төгрөгийг 6 хувааж буюу 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдөр 585,000 төгрөгөөр т тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 төгрөгийн тал хувь 35,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 35,475 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 3,500,000 төгрөгийг 6 хувааж буюу 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдөр 585,000 төгрөгөөр т тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 төгрөгийн тал хувь 35,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 35,475 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН