| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00131/И |
| Дугаар | 315/ШШ2026/00117 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 315/ШШ2026/00117
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,,, холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 445,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Омни капитал ББСБ ХХК нь 2024-05-25-ны өдөр 2024-105386 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 1. 2025 оны 1 сарын 16-ны өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000851237 тоот зээлийг тоот дансанд зээлдэгч нь шилжүүлэн авсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-10-02-ний өдрийн байдлаар: 1. 2000851237 тоот зээл 2025 оны 2 сарын 15-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 300,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 259 хоногийн хүү 142,450 төгрөг шимтгэл 3,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 142,450, Нийт дүн 445,450 төгрөг болсон тул Нийт үндсэн зээл 300,000 төгрөг, нийт хүү 142,450 төгрөг, шимтгэл нийлбэр 3,000 төгрөг Бүгд нийлээд 445,450 (дөрвөн зуун дөчин таван мянга дөрвөн зуун тавин) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 445,450 төгрөгийг 2 хувааж буюу 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 222,725 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 222,725 төгрөгийг ******* тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нэхэмжлэлтэй хариуцагчд холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 445,450 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 445,450 төгрөгийг 2 хувааж буюу 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 222,725 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 222,725 төгрөгийг ******* тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,013 төгрөгийн тал хувь 7,006 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 7,006 төгрөгийг хариуцагчгаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 445,450 төгрөгийг 2 хувааж буюу 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 222,725 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 222,725 төгрөгийг ******* тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,013 төгрөгийн тал хувь 7,006 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 7,006 төгрөгийг хариуцагчгаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН