Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар  315/ШШ2026/00111  

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ,,, холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 18,575,325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч,  2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2024 оны 12 дугаар сарын 09- ны өдөр 312205259575 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 1,610,000.00/Нэг сая зургаан зуун арван мянган төгрөгийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэй. 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш 3Г2205259575 дугаартай зээлийн гэрээний үүрэгт: Үндсэн төлбөрт 534,228.19 төгрөг, үндсэн хүүнд 208,439.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 59,31 төгрөг, Нийт 742,726.73 төгрөг, R000041597 дугаартай зээлийн гэрээний үүрэгт: Үндсэн төлбөрт 12,296,758.14 төгрөг, үндсэн хүүнд 6,565,051.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,761.00 төгрөг. Зээлдэгчийн 3Г2205259575 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2027 оны 05 дугаар сард. R113002670 дугаарт зээлийн гэрээний хугацаа 2027 оны 03 дугаар сард дуусах боловч, эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар 3Г2205259575 зээлийн гэрээний үүрэгт: Зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү Нийт 1,075,771.81 төгрөг. R113002670 дугаарт зээлийн гэрээний үүрэгт:Зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,460,931.87. 3Г2205259575 дугаартай зээлийн гэрээ болон R113002670 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүрэгт: Нийт 18,575,325.44 /Арван найман сая таван зуун далан таван мянга гурван зуун хорин таван төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийггээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ миний бие нэхэмжлэлийн шаардлага 18,575,325 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нэхэмжлэлтэй хариуцагч д  холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 18,575,325 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 18,575,325 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,827 төгрөгийн тал хувь 125,413 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 125,413 төгрөгийг хариуцагч гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 18,575,325 төгрөгийг хариуцагч нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,827 төгрөгийн тал хувь 125,413 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 125,413 төгрөгийг хариуцагч гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН