2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/11419

 

2025         12          09                                     191/ШШ2025/11419

 

 

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,

нэхэмжлэгч- ******* дүүрэг, 26 дугаар хороо, ******* ******* ******* ******* *******, 24, 1104 тоотод байрлах, “******* *******” ХХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, ******* гудамж тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, байр, 117 тоотод оршин суух, Чойжил овогт Чын Д,

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, рашаан гудамж, 36/б тоотод байрлах, “” ХХК нарт холбогдох, 

зээлийн гэрээний үүрэгт 77,990,113.19 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 12 сарын 28-ны өдөр №300231228001 тоот санхүүгийн түрээс /*******/-н гэрээгээр  ХХК болон Ч.Д нарт 76,000,000 төгрөгийг, сарын 2.7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, түрээсийн гэрээ байгуулсан. Түрээслэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан *******ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчин 126 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна. Түрээслэгч нь хамгийн сүүлд 2025 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл 46,577,530.47 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд үүнээс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно.

Санхүүгийн түрээс /*******/-ийн гэрээний 1.4.11-д ноцтой зөрчил гэж түрээслэгч гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу *******ийн төлбөр, түүний хүүг бүрэн төлөөгүй хуанлийн 30 хоног хэтрүүлэхийг, түрээслэгч төлбөр, хүүгийн төлбөр эргэн төлөх хуваарийг 3 болон түүнээс дээш удаа зөрчсөн үйлдлийг ойлгохоор заасан байдаг. Хариуцагч нь санхүүгийн түрээс /*******/-н гэрээний 5.4.32 дахь хэсэгт заасан *******ийн төлбөрийг гэрээний хавсралт №1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ ноцтой зөрчсөн байна. Манай байгууллагын зүгээс түрээслэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа утсаар болон бусад хэлбэрээр шаардлага тавьсан боловч эргэн төлөлтийн тал дээр ямар нэг үр дүн гарахгүй байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээс /*******/-ийн гэрээний 8.7-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээг нэн даруй цуцалж, санхүүгийн түрээсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3 дахь заалтад заасны дагуу үндсэн өр, хүүг төлөх, өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Иймд 2025.10.06-ны өдрийн байдлаар *******ийн үлдэгдэл 64,937,251.07 төгрөг, *******ийн хүүгийн төлбөр 11,793,104.58 төгрөг, алданги төлбөр 1,259,757.55 төгрөг, нийт 77,990,113.19 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ /хх 1-2/.

 

2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэг талын маргааныг харилцан тохиролцож боломжит дүнгээр төлбөрийг амьдралд ойр хэрэгжих боломжит дүнгээр тохиролцох хүсэлттэй байна. Уг машиныг *******ээр худалдан авсан бөгөөд зээлийн гэрээний барьцаанд худалдан авсан машиныг барьцаалсан болно. Анх авахдаа урьдчилгаа 20 орчим сая төгрөг төлсөн бөгөөд эхний 1 жил уг машиныг ******* гэмтлээс болоод унаж чадаагүй юм. Удаа дараа буцаах хүсэлтээ илэрхийлж байсан ч боломжгүй гэж засуулахаар болж засуулсан болно. Нэхэмжлэг тал машин худалдан авах гэрээг үндэслэн худалдаж авсан машиныг барьцаалж уг зээлийн гэрээг хийсэн бөгөөд барьцааны эд хөрөнгийг биш мөнгөн дүн төгрөгөөр нэхэмжилснийг мөн ойлгохгүй байна. Хэрвээ тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд барьцааны эд хөрөнгө болох машиныг өгч зээлээ хаах хүсэлттэй байна /хх-45/.

 

3. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ******* ******* ХХК-ний гаргасан 77,990,113.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 01 сарын 15-ны өдрийн дотор 2,800,000 төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны өдрийн дотор 2,800,000 төгрөг, 2026 оны 03 сарын 15-ны өдрийн дотор 2,800,000 төгрөг, 2026 оны 04 сарын 15-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 15-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 15-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 15-ны өдрийн дотор 18,196,704.4 төгрөг, 2026 оны 08 сарын 15-ны өдрийн дотор 18,196,704.4 төгрөг, 2026 оны 09 сарын 15-ны өдрийн дотор 18,196,704.4 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-48/.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Дээрх графикийн дагуу төлөхийг зөвшөөрөв гэжээ /хх-48/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагчаар иргэн Ч.Д, “” ХХК нарыг тодорхойлон татаж, тэдгээрт холбогдуулан 2023 оны 12-р сарын 28-ны өдөр байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт *******ийн үлдэгдэл төлбөрт 64,937,251.07 төгрөг, *******ийн хүүгийн төлбөрт 11,793,104.58 төгрөг, алдангийн төлбөрт 1,259,757.55 төгрөг, нийт 77,990,113.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-2/.

 

2. Хариуцагч “” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүрэг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2025 оны 12-р сарын 8-ны өдрийн итгэмжлэлээр төлөөлөгч Ч.Дд нэг жилийн хугацаатай олгосон байна /хх-35/. 

 

3. Хариуцагч Ч.Д нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөх /хх-33/, хариуцагч “” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр /хх-34/ тус тус гардан авч, нэхэмжлэлийн шаардлага болох 77,990,113.19 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01-р сарын 15-ны дотор 2,800,000 төгрөг, 02-р сарын 15-ны дотор 2,800,000 төгрөг, 03-р сарын 15-ны дотор 2,800,000 төгрөг, 04-р сарын 15-ны дотор 5,000,000 төгрөг, 05-р сарын 15-ны дотор 5,000,000 төгрөг, 06-р сарын 15-ны дотор 5,000,000 төгрөг, 07-р сарын 15-ны дотор 18,196,704.4 төгрөг, 8-р сарын 15-ны дотор 18,196,704.4 төгрөг, 9-р сарын 15-ны дотор 18,196,704.4 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар бичгээр хүсэлтээ гаргасан байна /хх-48/.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус зохицуулсан.

 

5. Хэрэгт авагдсан 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 300231228001 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээнд хариуцагч Ч.Д, “” ХХК нар түрээслэгчээр оролцож гарын үсэг зурсан /хх-6-8/ байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардсан 77,990,113.19 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.  

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасан. 

 

7. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 547,900 төгрөгийн тал хувь болох 273,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 273,950 төгрөгийг, хариуцагч нараас 273,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

8. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 09 цаг 00 минутад товлосон боловч хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК //-н шаардсан 77,990,113.19 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Чойжил овогт Ч-н Д /РД-/, хариуцагч “” ХХК /РД-/ нар төлөхөөр хүлээн зөвшөөрч, 

уг төлбөрийг 2026 оны 01-р сарын 15-ны дотор 2,800,000 төгрөг, 02-р сарын 15-ны дотор 2,800,000 төгрөг, 03-р сарын 15-ны дотор 2,800,000 төгрөг, 04-р сарын 15-ны дотор 5,000,000 төгрөг, 05-р сарын 15-ны дотор 5,000,000 төгрөг, 06-р сарын 15-ны дотор 5,000,000 төгрөг, 07-р сарын 15-ны дотор 18,196,704.4 төгрөг, 8-р сарын 15-ны дотор 18,196,704.4 төгрөг, 9-р сарын 15-ны дотор 18,196,704.4 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөө илэрхийлсэн тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 547,900 төгрөгийн тал хувь болох 273,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 273,950 төгрөгийг, хариуцагч Ч.Д, “” ХХК нараас 273,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт “энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ” гэж заасан тул хариуцагч Ч.Д, “” ХХК нар энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                            Д.ЯНЖИНДУЛАМ