Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 304/ШШ2026/00095

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, М*******ын Д*******, ***, *** тоотод байрлах К******* Ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б*** аймаг, Б******** сум, **дугаар баг, А*******, **-** гудамж, ** тоотод оршин суух С.О*******,

Хариуцагч: Б***** аймаг, Б****** сум, ** дугаар баг, З******* **гудамж, **** тоотод оршин суух Э.У******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 4,315,329.18 /дөрвөн сая гурван зуун арван таван мянга гурван зуун хорин есэн төгрөг арван найман мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай 304/2025/01000/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н /цахим/

Хариуцагч Э.Ууганчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч К******* Ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй С.О*******, Э.У******* нарт холбогдох 4,315,329.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч К******* Ф******* ББСБ ХХК нь С.О*******, Э.У******* нартай 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЗГ-1291130108001134 дугаартай Зээлийн гэрээг бичгээр байгуулжээ. Тус гэрээгээр 5,000,000 төгрөгийг сарын 3,5 хувь, жилийн 42 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээл авсан байна. Тус гэрээнд үндсэн зээлдэгч хэсэгт С.О*******, хамтран зээлдэгч хэсэгт Э.У******* нар тус тус гарын үсэг зурж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан үйл баримт тогтоогдож байна. Тус зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалтай зохигч маргаагүй.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

К******* ББСБ ХХК-аас хариуцагч С.О*******, Э.У******* нар нь 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээл авсан. Уг зээлийн гэрээ 2.2 дугаар зүйл, 2.3 дахь заалтыг зөрчиж хугацаа хэтэрсэн зээл төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үндсэн зээлийн үлдэгдэл 4,167,296 төгрөг, үндсэн хүүд 143,857 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4175 төгрөг нийт 4,315,329 төгрөгийг нэхэмжилж байгаа. 5,000,000 төгрөгөөс 450,000 төгрөгөнд пос авсан гэж байна. Зээлийн зорилтын дагуу ашигласан бол зүгээр байх. 4,550,000 төгрөгийг авсан гэж байгаа нь үнэн. 450,000 төгрөгөнд пос машин авъя гэснийг үндсэн дээр өгсөн. Хэрвээ пос машин эвдэрсэн байсан бол салбар дээр ирж үзүүлээд засуулах юм уу, солиулж авах боломжтой байсан. 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1,388,874 төгрөгийг төлсөн байна. Эргэлтийн хөрөнгийн зориулалтай зээлийн бүтээгдэхүүн. Манай зээлийн гэрээний үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Пос машин нэхэмжлээгүй. Пос машинаа манай салбар дээр аваачиж очоод дүйцүүлж мөнгөн дүнгээр өгч болно гэв.

4.Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К******* ББСБ-аас О******* эгч зээл аваад би хамтрангаар гарын үсэг зурсан. Уг мөнгийг бүгдийг нь би хэрэглэсэн. 2 сар зээлээ төлсөн. Түүнээс хойш зээлээ төлөөгүй. О******* нь хэрэглээгүй учраас шүүх хуралд ирээгүй байх. 5,000,000 төгрөг авахад 450,000 төгрөгөнд пос машин бодогдож авсан. Пос машин эвдэрсэн талаар хэлсэн ажиллах ёстой. Сонин юм гэж хэлээд байсан. Өдөрт 16,780 төгрөгийг өгдөг байсан. Сард 516,000 төгрөг болсон байх. 5,000,000 төгрөгөөсөө посынхоо мөнгийг суутгаад 4,550,000 төгрөгийг авсан. Тэгээд одоо 5,000,000 төгрөгөөр тооцож байгаа юм байна. Би гуанз ажиллуулдаг. Эгч бууз банш хийдэг. Пос машин эвдэрлээ гэж очоогүй. Зээл өгсөн охин ирэхээр нь хэлсэн зүгээр байх ёстой гэж хэлээд өөр юм хэлээгүй. Зээлээ 2 сар төлсөн гэж бодсон. Би зээл авсан болохоор төлнө. 450,000 төгрөгөөр авсан пос машиныг нэхэмжилж байгаа үнэ дүндээ авах боломжтой юу. Бусдыг нь төлнө гэв.

5.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хариу тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1.Хариуцагч С.О*******, Э.У******* нар нь нэхэмжлэгч К******* Ф******* ББСБ ХХК-аас 2025 оны 06 сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн гэрээг бичгээр байгуулжээ.

5.2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ-1291130108001134 дугаартай Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалтай зохигч маргаагүй тул тус Зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй.

6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу хариуцагч нар нь зээлийн гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлийг төлж барагдуулах үүргийг хүлээсэн байна.

7.Нэхэмжлэгч К******* ББСБ ХХК болон хариуцагч С.О*******, Э.У******* нарын хооронд 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ-1291130108001134 дугаартай Зээлийн гэрээний 5-д Үүргийн гүйцэтгэлийг хангах талаар тусгасан ба гэрээний 5.2.1-д заасны дагуу Зээлдэгч энэхүү зээлийн гэрээний хавсралт №1 дагуу зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхээр буцаан шаардах эрхтэй гэж талууд харилцан тохирсон гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх тул нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч нараас зээлийн төлбөрийг төлүүлэхээр буцаан шаардах эрхтэй байна.

Гэтэл К******* Ф******* ББСБ ХХК-тай байгуулсан 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ-1291130108001134 дугаартай Зээлийн гэрээний дагуу сар бүр хүү болон үндсэн зээлээс тодорхой хувийг эргэн төлөхөөр нэхэмжлэгч байгууллагатай тохиролцсон боловч авсан зээлээ сар бүр хугацаанд нь төлөөгүй, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээл төлөх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т: зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү гэрээнд зааж болно. гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: Зээлийг хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж тус тус заасан байх тул Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

8.Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч С.О*******, Э.У******* нараас 4,315,329.18 төгрөгийг гаргуулж К******* Ф******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

9.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О*******, Э.У******* нараас 83,995 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К******* Ф******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1, 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч С.О*******, Э.У******* нараас 4,315,329.18 /дөрвөн сая гурван зуун арван таван мянга гурван зуун хорин есэн төгрөг арван найман мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К******* Ф******* ББСБ ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,995 /наян гурван мянга есэн зуун ерэн тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О*******, Э.У******* нараас 83,995 /наян гурван мянга есэн зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К******* Ф******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.3 дах хэсэгт заасны дагуу шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА