Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 304/ШШ2026/00096

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С*******ын талбай-**, С******* Т*******, ** давхарт байрлах ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б**** аймаг, С******* сум, ** дугаар баг, Х******* ** дугаар хороо, ** гудамж, ** тоотод оршин суух Б.Н*******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 5,842,076.17 /таван сая найман зуун дөчин хоёр мянга далан зургаан төгрөг арван долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/01082/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* /цахим/

Хариуцагч Б.Н******* /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн хариуцагч Б.Н*******т холбогдуулан гаргасан 5,842,076.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

-Хариуцагч Б.Н*******тай 2025 оны 02 сарын 05-ны өдөр ЗГ2025020552195 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 5,240,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. 2025 оны 03 сарын 21-ний өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 4,938,078.56 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 5,842,076.17 төгрөгийг Б.Н*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн хариу тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зээлдэгч Б.Н******* нь ******* ББСБ ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ЗГ2025020552195 тоот Зээлийн гэрээ байгуулан зээл авчээ.

 

Зохигчийн хооронд байгуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т тус тус заасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Гэтэл ******* ББСБ ХХК-тай байгуулсан 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ЗГ2025020552195 тоот Зээлийн гэрээ-ээр хариуцагч сар бүр хүү болон үндсэн зээлээс тодорхой хувийг эргэн төлөхөөр нэхэмжлэгч байгууллагатай тохиролцсон боловч авсан зээлээ сар бүр хугацаанд нь төлөөгүй, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээл төлөх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т: зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү гэрээнд зааж болно. гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: Зээлийг хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж тус тус заасан байх тул ******* ББСБ ХХК нь хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

4.Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Н*******аас 5,842,076.17 төгрөгийг гаргуулж ******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,423.21 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н*******аас 108,423.21 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХКолгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1, 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Н*******аас 5,842,076.17 /таван сая найман зуун дөчин хоёр мянга далан зургаан төгрөг арван долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,423.21 /нэг зуун найман мянга дөрвөн зуун хорин гурван төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н*******аас 108,423.21 /нэг зуун найман мянга дөрвөн зуун хорин гурван төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА