Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 304/ШШ2026/00097

 

Зохигчийн эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо, П*******ын гудамж, ******* ******* *******ын ** давхар ***** тоотод байрлах, П******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, С******* сум, ** дугаар баг, Х******* ** хороо, ** гудамж, ** тоотод оршин суух Б.Нт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 12,216,927.07 /арван хоёр сая хоёр зуун арван зургаан мянга есэн зуун хорин долоон төгрөг долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00883/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х /цахим/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ө /цахим/

Хариуцагч Б.Н /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Н нь манай компанитай 2024 оны 5 сарын 14-ний өдөр 1.35002628 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

2025 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 7823198407 зээлийн дансны дугаартай, 877,000.00 /найман зуун далан долоон мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5279008802 банкны тоот дансанд;

2025 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 7100835878 зээлийн дансны дугаартай 7,780,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5279008802 банкны тоот дансанд 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 7823191603 зээлийн дансны дугаартай, 500,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5279008802 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 10 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч Б.Наас нийт 12,216,927.07 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Өүлүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлөлтийн хувиар дээр эвлэрэх саналтай байгаа. 6 сарын хугацаа өгч болно. 2,3 сард 1,000,000 төгрөгөөр төлөөд 4,5,6,7 дугаар сард үлдэгдэл мөнгийг тэнцүү хувааж төлүүлэх тохиролцож байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2,3 сард 1,000,000 төгрөгөөр төлөөд 4,5,6,7 дугаар сард үлдэгдэл мөнгийг тэнцүү хувааж төлүүлэх тохиролцож байна гэв.

Хариуцагч Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надтай хамт ажиллаж байсан Төрс******* овогтой М нь миний мэйл хаяг болон банкны эрхүүдийг ашиглан 24,490,000 төгрөгийн зээлийг надад мэдэгдэлгүй авсан байсан. Гэнэт зээлээ төл гэж над руу утсаар залгахад би Т.Маас асуусан. Тэгэхэд Т.М тиймээ би авсан төлнө гэж байсан боловч одоо нэг ч төгрөг төлөлгүй ажлаасаа гараад миний утсыг авахгүй байсаар блоклосон. Иймд Т.Маар зээлийг нь төлүүлэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөр өөр төлж болох уу. Одоохондоо цалин бага байгаа. Барилгын ажил эхлэхээр цалин өндөр болдог. 2,3 сард 1,000,000 төгрөгөөр төлөөд 4,5,6,7 дугаар сард үлдэгдэл мөнгийг тэнцүү хувааж төлүүлэх тохиролцож байна гэв.

 

Зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Нт холбогдуулан 12,216,927.07 /арван хоёр сая хоёр зуун арван зургаан мянга есэн зуун хорин долоон төгрөг долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, У.Ө нар нь нийт 12,216,927.07 төгрөг гаргуулахыг хариуцагч Б.Н нь хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 02, 03 сард 1,000,000 төгрөгөөр төлөөд 4, 5, 6, 7 дугаар сард үлдэгдэл мөнгийг тэнцүү хувааж төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, У.Ө нар нь дээрх хуваариар төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож зохигч эвлэрсэн.

Нэхэмжлэгч П******* ББСБ ХХК хариуцагч Б.Н нарын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрөл, зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,421 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наас 210,421 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч П******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Нт холбогдох нийт 12,216,927.07 төгрөг гаргуулахыг хариуцагч Б.Н хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 02, 03 сард 1,000,000 төгрөгөөр төлөөд 4, 5, 6, 7 дугаар сард үлдэгдэл мөнгийг тэнцүү хувааж төлж барагдуулахаар, нэхэмжлэгч П******* ББСБ ХХК дээрх хуваариар төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,421 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наас 105,211 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.Н сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА