| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00056/И |
| Дугаар | 304/ШШ2026/00106 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 304/ШШ2026/00106
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүрэг, ** дугаар хороо, Г******* п******* цогцолбор, *** тоотод оршин суух Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Б***** сум, ** дүгээр баг, Р*******, *******ын дэвсэг гудамж, **-* тоотод оршин суух Д.*******-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 418,604 /дөрвөн зуун арван найман мянга зургаан зуун дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....иргэн Д.*******- нь 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр цахимаар 2040537 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Д.*******- нь 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр цахимаар 150,000 төгрөгийн дүнтэй, 1 сарын хугацаатай, 4.4 хувийн хүүтэй зээлийг Хаан банкин дахь 5286149652 дугаартай харилцах данс руугаа авсан.
Ийнхүү Н******* к******* гэрээний үүргээ биелүүлсэн боловч Д.*******- Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, 2040537 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, 2025.12.26-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 418,604 төгрөгийг Д.*******-эс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.*******- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******-д холбогдох 418,604 /дөрвөн зуун арван найман мянга зургаан зуун дөрөв/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.*******- нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******-д холбогдох 418,604 /дөрвөн зуун арван найман мянга зургаан зуун дөрөв/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.*******- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 6,604 (зургаан мянга зургаан зуун дөрөв) төгрөг, хариуцагч Д.*******-эс 6,604 (зургаан мянга зургаан зуун дөрөв) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА