| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00022/И |
| Дугаар | 304/ШШ2026/00109 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 304/ШШ2026/00109
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: О******* аймаг, *******-******* сум, У******* баг, ** од төвийн байр, ** давхарт байрлах Г******* банк, О******* зээлийн төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б***** аймаг, Б***** сум, ** дугаар баг, Х******* х******* рам ** гудамж, *** тоотод оршин суух Л.Б*******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 7,135,907.64 /долоон сая нэг зуун гучин таван мянга есэн зуун долоон төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г******* банк, О******* зээлийн төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Б******* нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Г******* банктай ЗГ-R520004385 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Л.Б******* нь ЗГ-R520004385 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 149 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 12-р сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,135,907.64 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г******* банканд олгуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Л.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г******* банк, О******* зээлийн төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Б*******т холбогдох 7,135,907.64 (долоон сая нэг зуун гучин таван мянга есэн зуун долоон төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Л.Б******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г******* банк, О******* зээлийн төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Б*******т холбогдох 7,135,907.64 (долоон сая нэг зуун гучин таван мянга есэн зуун долоон төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Б******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 64,562 (жаран дөрвөн мянга таван зуун жаран хоёр) төгрөг, хариуцагч Л.Б*******аас 64,562 (жаран дөрвөн мянга таван зуун жаран хоёр) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА