Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 316/ШШ2025/00517

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхтайван даргалж, шүүгч Б.Мөнхзул, шүүгч Р.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр, нээлттэй А танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ж.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:Сэлэнгэ аймгийн ******* ******* газрын дарга Ж.*******ын нэхэмжлэлтэй П.*******д холбогдох ******* ******* газрын дарга Ж.*******ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, цаашид нэр төрд халдсан үйлдэл гаргахгүй байхыг даалгах тухай

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ганцэцэг цахим/

Хариуцагч: П.*******, түүний өмгөөлөгч Э.Золзаяа, М.Пүрэвсүрэн,

Иргэдийн төлөөлөгч Ө.Наранцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймгийн ******* ******* газрын дарга Ж.*******ын нэр төр, алдар хүндэд халдан иргэн П.******* 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн орчим tsahiur.mn сошиал цахим орчинд огт үндэслэлгүй, ямар ч нотлох баримтгүйгээр "Сэлэнгийн ******* ******* газрын дарга гэр бүлээрээ *******аа атгаж байна гэсэн нэртэй худал мэдээллийг бичлэг (нийт үргэлжлэх хугацаа нь 14 минут 29 секунд) хэлбэрээр нийтэд цацсан. *******гийн ******* миний бие Анагаах ухааны дээд сургуулийг хүний ******* мэргэжлээр төгссөн. ******* ******* ******* дахь ажлын гараагаа Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* ийн *******т бага ээр ажиллан эхлүүлж, 1987-1989 онд сумын ******* ******* ийн *******т *******ын эрхлэгч буюу туслах ээр, 1989-1992 онд Нэгдсэн эмнэлэгт ******* ээр, 1992-1998 онд Нэгдсэн эмнэлгийн ерөнхий , сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий ээр 1998-2004 он хүртэл, 2004-2012 онд Аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий , улмаар 2008 оноос эхлэн Аймгийн ******* ******* газрын даргаар 15 жил, ******* ******* *******т тасралтгүй 36 жил ажиллаж байгаа ба Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан мерит зарчмын дагуу дэвшин төрийн алба хашсан. Миний бие эрүүл ******* *******т ажиллах хугацаандаа ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд Монгол Улсын *******ийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор 2021 онд шагнуулсан. Гэтэл ямар ч нотолгоогүй, үндэслэлгүйгээр иргэн П.******* тус байгууллагын нэр хүндэд халдан эрүүл ******* *******т нийт аймгуудын 21 дүгээр байранд орсон, ******* ******* газрын дарга гэр бүлээрээ хууль зөрчсөн мэтээр олон нийтэд ташаа мэдээллийг tsahiur.mn Facebooke цахим хуудсаар дамжуулан төрийн байгууллагын болон төрийн албан хаагчийн нэр хүндэд хууль бусаар халдсан болно. Тус бичлэгийн 0.43 секундээс 1 минут 02 секунд хүртэлх хугацаанд иргэн П.******* мэдээлэхдээ Сая 15 өгсөн байна, 15 нар та бод доо. Тэр юутай холбоотой вэ гэхээр нэг номерт *******той л холбоотой, дандаа хөндлөнгөөс хүмүүсийг дарамталж дууддаг, шууд команд л өгдөг, ухвал далай далай юм гарна. ******* мөсийн хувьд үнэхээр харамсаж байна гэж мэдээлсэн. Гэтэл энд дурдсан 15 нь хаанахын хэн гэдэг нар болох, түүнчлэн миний бие ******* ******* газрын даргын хувьд тухайн нарт хэрхэн нөлөөлсөн, яаж дарамталсан талаар ямар ч баримт, сэлтгүйгээр худал ярьсан. Тухайн бичлэгт дурдаад байгаа 15 нь нэгдсэн эмнэлгийн нар бөгөөд миний хувьд, манай байгууллагын хувьд тухайн нарын хөдөлмөрийн харилцаанд оролцох ямар ч эрх хэмжээгүй болно. Энэ нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.2 дахь заалтад зааснаар нотлогдоно. Мөн бичлэгийн 1 минут 24 секундээс 2 минут 52 секунд хүртэл ******* ******* газрын дарга гэдэг бол удирдлага тухайн *******ыг хариуцаж, яг л эцэг нь гэсэн үг. Удирдлагын хүн маань төрийн албанд мөрддөг тэр юунаадаа мөрдөж чадахгүй байгаа нь сумын ийн эмнэлгийн дарга хийж байгаа. Тэр нь жишээ нь сумынхаа ийн хараа хяналтад байдаг байлаа ч гэсэн төвөөс ******* ******* газраас заавал ашиг сонирхлын зөрчил орж ирж байгаа байхгүй юу. Наад зах нь санхүүгийн хуваарилалт мэдээжийн хэрэг шал өөр байгаа. Хүүхдийнх нь лаборатори тэнд ажилладаг. Тэр лаборатори анх үүсэхдээ л манай ажилчдын хүчээр үнэгүй шахуу үүсэж нэгдсэн эмнэлгийн гражийг хүчээр шахуу авсан. Шууд ирээд л хувийн лабораторийг нь үүсгээд өгсөн. Тэрийг шалгаж үзвэл хөрөнгийн маргаан зөндөө байгаа. Шинжилгээний юугаар маш ******* мөнгө угаасан юу байгаа. Хүү нь сурч байх хугацаандаа резидентэд сурч байх хугацаандаа маш ******* наймаанд явж эмнэлгийн юмнууд авчирч байсан юмнууд байдаг гэжээ. Гэтэл миний бие тус аймгийн эрүүл ******* *******т Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад заасан мерит зарчмын дагуу шатлан дэвшиж улмаар ******* ******* газрын даргаар 17 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд миний бие тухайн үед болон одоо мөрдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйл, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг мөрдөж, 10-20, 22 дугаар зүйлд заасан хориглох үйлдэл огт гаргаж байгаагүй болно. Энэ нь миний бие тус байгууллагад ажиллах хугацаандаа уг хуулийн 29 дүгээр зүйлд заасан хариуцлагыг хүлээж байгаагүйгээр нотлогдоно. Энэ хэсэгт миний хүү О.ын талаар үндэслэлгүйгээр худал мэдээлэл тараасан. Миний хүү О.ыг би бус, ******* ******* тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар тухайн сумын Засаг дарга 2022 онд Б/28 дугаар захирамжаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд нэг гэр бүлийн гишүүд нэг *******т ажиллах нь хуулиар хориглоогүй зүйл болно. Миний бие тус аймагт түүнчлэн Монгол Улсад дөрвөн үеэрээ ээр ажиллаж байгааг аймгаараа мэднэ. Уг мэдээлэлд дурдаад байгаа " лаборатори нь миний бэр Э.Чулуунчимэгийн ажиллуулдаг лаборатори бөгөөд үүнийг үүсгэн байгуулах болон одоогийн үйл ажиллагаанд миний оролцоо огт байхгүй гэдэг нь хуулийн этгээдийн лавлагаагаар, үйл ажиллагааны тайлангаар нь нотлогдоно. Бичлэгийн 1 минут 16 секунтэд тус хуулийн этгээдийн лавлагааг харуулснаар ч нотлогдоно. ******* ******* тухай хуулийн 12 дугаар зүйлд ... Аймаг, нийслэлийн эрүүл ******* газрын бүрэн эрх-ийг заасан бөгөөд энд төсөв хуваарилалттай холбоотой эрх огт байхгүй болно. Энэ нь миний бие тус лабораторид санхүүжилтээр нөлөөлдөг гэдэг нь худал гэдгийг илэрхийлнэ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18-20 дугаар зүйлд ажил эрхлэлт, хувийн аж ахуй эрхлэхтэй холбоотой хязгаарлалтыг заасан бөгөөд энэ зохицуулалтыг зөрчсөн үйлдэл огт байхгүй болно. Энэ хэсэгт мөнгө угааж байгаа мэтээр худлаа мэдээлсэнд туйлаас харамсаж гомдолтой байна. Учир нь, мөнгө угаах гэдэг нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгоно гэжээ. Гэтэл миний бие төрсөн цагаасаа эхлээд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болно. Энд яриад байгаа П.*******ын худал мэдээлэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасан гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар эдлэх эрхэд ноцтой халдаж байна. Дээрх мэдээлэлд лабораторийг байгуулахдаа эрүүл ******* албан хаагчдыг хүчээр ажиллуулж, эмнэлгийн буюу төрийн өмч болох гражийг хүчээр булаасан гэж худал мэдээлсэн. Гэтэл тус лаборатори байгуулагдсан цагаас эхлэн өнөөг хүртэл сумын нэгдсэн эмнэлгийн хашаан доторх хуучин уурын зуухны байрны хажуугийн Хортон мэрэгчтэй тэмцэх алба байсан ашиглагдахгүй болсон 39 м.кв бүхий талбайд өөрийн хөрөнгөөр засвар хийж төрийн өмчийн хөрөнгийг түрээслэх Засгийн газрын журамд заасны дагуу гэрээ байгуулан түрээсээр ажилладаг. Энэ нь түрээсийн гэрээгээр нотлогдоно. Бичлэгийн 4 минут 3 секундээс 5 минут 35 секунд хүртэл П.******* ******* ******* газрын даргыг албан тушаалаа ашигласан талаар дараах байдлаар илт худал мэдээлэл тараасан: Хоёр хүүхдээ тухайн үед гаргасан яамныхаа журмыг зөрчиж өөрөө тушаал гаргаад, жишээ нь дөнгөж сургууль төгсөөд хоёр жил ажиллана, үүний дараа нарийн мэргэжлийн чиглэлээр явна гэсэн юу байсан. Тэрийг зөрчөөд хоёуланг нь төгсөж ирэнгүүт нь явуулсан. Хамгийн гол миний харамсаж явдаг зүйл бол манай аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл ******* *******ын хүний нөөцийн асуудал маш том хүндрэл байгаа байхгүй юу. Яагаад гэвэл Ж.*******ыг байгаа цагт оч*******гүй ээ, ирсэн залуучуудыг айлгаад хөөгөөд явуулдаг. Хэдхэн үлдсэн нартаа давхар давхар ачаа үүрүүлээд давхар ажил хийлгүүлээд юугаа нөхөөд явдаг. Би яаж мэддэг вэ гэхээр Үйлдвэрчний эвлэлийн хяналтын зөвлөлд байхдаа баримт судлахад ийн орон тоо байхад хориод ээр тавиад хүний ажлыг хийлгэж байсан гэж ямар ч ойлгомжгүй, үндэслэлгүй мэдээлэл тараасан нь ******* ******* газар болон миний нэр хүндийг гутаасан үйлдэл болно. Миний хувьд хоёр хүүхэдтэй, мэргэжилтэй, ийнхүү мэргэжил эзэмш*******эд ямар нэгэн хууль журам зөрчсөн үйлдэл байхгүй болно. Мөн эрүүл ******* *******ын хүний нөөцөд намайг дарамт учруулсан мэтээр доромжилсон байна. Гэтэл миний бие албан тушаалын хувьд ******* ******* тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар Аймаг, нийслэлийн эрүүл ******* газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл ******* байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө гэсэн эрх хэмжээтэй. ******* ******* *******т ямар хүмүүс намайг байгаа үед оч*******гүй гэсэн бэ? гэдэг нь огт нотлох баримтгүй байна. Хорин ээр тавь орчим ийн ажлын ачаалал үүрүүлдэг гэжээ. Хэзээ, ямар эмнэлгийн энд дурдаад байгаа хэн гэдэг нараар ийм ачаалал үүрүүлсэн бэ? Хэрэв ийм үйлдэл гаргасан бол яагаад тухайн хорин гомдлоо хуульд зааснаар гаргаагүй вэ? Хорин гэдэгт хэн багтаж байгаа вэ? гэдэг асуултуудад нотлох баримтгүй байна. Бичлэгийн 6 минут 35 секунтэд тус аймгийн эрүүл ******* ******* хорин нэгэн аймгаас сүүлийн жилүүдэд 21 дүгээр байранд жагссан гэж мэдээлсэн. Тус аймаг ийм үзүүлэлт огт гаргаагүй болно. Энэ нь ******* ******* газрын нэр хүндийг унагасан худал мэдээлэл болно. Бичлэгийн 6 минут 36 секунтэд иргэн П.*******ын хэн нэгэнд гаргасан гомдлын эхний хэсгийн дүрс гарсан бөгөөд энд мөн л миний нэр хүндэд хууль бусаар халдсан. ******* ******* газрын дарга *******ын дарангуйлагч, би гэж өөрийгөө шүтсэн, хоцрогдсон арга барилт даварсан үйлдлүүдийн талаар нээлтэй хэлж нас нь болсон тул гавьяаных нь амралтад суулгахыг ******* ******* сайд С.Чинзориг, аймгийн Засаг дарга та хоёроос гуйсан ба шаардсан гэжээ. Миний өндөр насны тэтгэвэрт гарах эсэх нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хэн нэгэн иргэн шаардсанаар үүсэх бус, энэ бол миний хуулиар олгосон хэний ч шаардлагагүйгээр эдлэх эрх билээ. Гэтэл миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхэд тэтгэвэрт гарга гэж хууль бусаар шаарджээ. Миний бие төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар төрийн алба хаах эрх 65 нас байгаа, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэсэн Монгол Улсын иргэний хувд эдлэх Үндсэн хуулиар баталгаажсан эрхтэй билээ. Гэтэл иргэн П.******* дээрх бичлэгт дүрс нь харагдсан гомдлын эхний хэсэгт миний эдгээр эрхэд ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр халдаж хүний эрхийг зөрчиж байна. Тус бичлэгийн 6 минут 49 секунтэд намайг төрийн албанаас чөлөөлсөн Засаг даргын захирамжийг, 6 минут 53 секундэд Төрийн албаны зөвлөлийн 29 дүгээр тогтоолыг бүрэн эхээр нь гаргасан бөгөөд ийнхүү гаргахдаа Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг зөрчсөний зэрэгцээ уг хуулийн 12 дугаар зүйлд зааснаар ...тодорхойлох боломжгүй болгон боловсруулж, нээлттэй өгөгдөл болгож болно гэснийг мөн зөрчиж байна. Учир нь, төрийн байгууллагын нийтэд нээлттэй ил тод байлгах мэдээллийн төрлийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан бөгөөд үүнд уг бичлэгт дурдсан Захирамж, Тогтоол хамаарахгүй болно. Уг захирамж, тогтоолд Ж.******* миний хувийн мэдээлэл агуулагдаж байгаа бөгөөд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсний дагуу намайг гэм буруутай эсэхийг эрх бүхий байгууллага өмнө нь шалгаад гэм буруугүй байхад миний овог нэр, нас, төрсөн огноо гэх мэтийн талаар дурдсан дээрх шийдвэрүүдийг нийтэд цацсан нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 12 дугаар зүйл, ******* хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11, 5.1.1, 5.1.2, 6.2.1, 6.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. Мөн ийнхүү захирамж тогтоолыг гаргахдаа иргэд удаа дараа гомдол гаргасан учраас чөлөөлсөн мэтээр мэдээлсэн. Гэтэл ийм зүйл огт болоогүй нь аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/35 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлээс харагдана. Мөн уг захирамжийг Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлд зааснаар хянан үзэж хууль зөрчсөнийг тогтоон тогтоол гаргасан болно. Энд харин төрийн албан хаагч Ж.******* намайг Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг дэх Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно гэсэн зохицуулалтыг зөрчиж төрийн алба хаш******* эрхийг зөрчсөн билээ. Бичлэгийн 7 минутаас 7 минут 14 секунд хүртэл хугацаанд иргэн П.******* "Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга манай аймгийн Засаг даргад үүрэг өгсөн юм байна. Энэ хүний асуудлыг шийдээ, шийдэж чадахгүй бол бараг л би яаж шийдээ гэсэн тийм утгатай гэсэн мөн л ойлгомжгүй мэдээлэл тараасан. Гэтэл өнгөрсөн онд Ерөнхий сайд, холбогдох албаны хүмүүс ирж төрийн албан хаагч, иргэдийн төлөөлөлтэй уулзсан. Ийм үүрэг Засаг даргад өгснийг миний бие мэдэхгүй. Уг уулзалтын үед иргэн П.******* мөн л миний талаар нотлох баримтгүй худал мэдээлэл мэдээлсэн ч холбогдох байгууллага шалгаад үндэслэлгүйг тогтоосон болно. Төрийн алба нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар захирах захирагдах ёсны зарчим баримталдаг. Хэрэв миний бие алдаа зөрчил гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээхээс Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга жирийн нэгэн төрийн жинхэнэ албан хаагчийн эрхэд халдах боломжгүй билээ. Тус бичлэгийн 10 минутаас эхлэн 13 минут хүртэл 2023 оны 05 дугаар сарын эхээр 16-17 цагийн үед гэнэт ажлын өрөөнд . мн-ээс явж байна гээд сэтгүүлч орж ирж асуулт асуусныг оруулжээ. Миний бие гэнэт албан өрөөнд орж ирж асуулт асуусан учраас холбогдох баримтыг бүрдүүлэх, үзүүлэх боломж байгаагүй учраас уг мэдээлэл худал, ташааг богино хугацаанд тайлбарласан. Дээрх бичлэгт аймгийн Засаг даргын хууль зөрчиж миний нэр төрд халдсан мэдээлэл, мөн нэр нь үл мэдэгдэх иргэний мэдээлэл байгаа боловч миний бие иргэн П.*******ын худал мэдээлэлтэй холбоотой энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа учраас дээрх албан тушаалтан, иргэний мэдээллийг нэхэмжлэлд тусгаагүй болно. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасантай холбоотой маргаанд мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан, хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээдэг билээ. ******* эрхийн суурь нь нэр төр, алдар хүнд бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн, хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй боловч аливаа хүний эрх, эрх чөлөө нь бусдын эрх, чөлөөгөөр хязгаарлагддаг. Иймд, дээрх нийтэд тараасан бичлэг дэх иргэн П.*******ын ямар ч нотлох баримтгүй, үндэслэлгүй, эзэн холбогдогч нь тодорхойгүй үнэнд нийцээгүй дээрх мэдээллийг олон нийтэд ийнхүү цахим сүлжээ ашиглан тараасан явдал нь төрийн албан хаагч албан үүргээ хэвийн аливаа дарамт шахалтгүй биелүүлэх, төрийн байгууллага албан үүргээ хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээлгэх, няцаалт хийлгэх, .мн сайтаар 29 минутын бичлэг хийж нийтэд тараасан энэхүү мэдээлэл нь үнэнд нийцэхгүй, ямар ч үндэслэлгүйгээр хууль бусаар тараасан байдаг. 15 ийг хууль бусаар халсан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд үүнд ******* ******* газрын дарга ямар ч хамааралгүй юм. Гэрчийн мэдүүлэг нь шууд бус дамжмал нотлох баримт болохоос тодорхой эх сурвалжаар давхар дээрх бичлэг нотлогдсныг маргаангүй гэж үзнэ. 1.24-2.52 секундын хоорондох энэ мэдээлэл нь мөн үндэслэлгүй юм. Түүнчлэн нотлогдоогүй гэж үзнэ. /ЭМТХ, НАТХ/ - ХХК лаборатори нь Ж.******* даргын нэр дээр ямар ч хамааралгүй, ******* ******* тухай хуулийн 128/ - Ж.*******од хамааралгүй болох нь энэ заалтаас тодорхой харагдана. /НАНТХХТХ/-ийн нийтийн албанд хамааралгүй мөнгө угааж байгаа гэсэн /1.20-2.52 минутын 4 дэх бичлэгт/ мэдээлэл өгсөн. Энэ нь тусдаа хуультай / Эрүүгийн хууль/, бөгөөд ташаа худал мэдээлэл байна. - ХХК-ийн байр нь хуучин барилгыг засварлаж, түрээслэж байгаа юм. Гэр бүлийн талаарх мэдээлэл байна. 20 50 ийн ачаалал үүрч байна гэдэг нь мөн үндэслэлгүй байна. Ямар ямар 20 дээрх ачааллыг үүрээд байгаа нь тодорхой бус аймгийн ******* ******* газар нь ажлаараа 21 аймгаас сүүлийн 21-д орсон гэдэг нь худлаа байна. ******* ******* газрын дарга Ж.******* нь дарангуйлагч юм гэх энэ гомдлыг хэн гаргаад байгаа нь тодорхой бус, Ж.******* нь хуульд заасан зох******* шаардлагыг хангаар энэ албыг хашиж байсан. Хэнийг дарангуйлаагүй бид ямар ямар хохирол учруулсан гэдэг нь тодорхой бус тэтгэвэр тогтоолгох эрх нь Төрийн албаны тухай хууль болон Үндсэн хуульд заасанаар нээлттэй байгаа. Хэн нэгэн хүний шахалт шаардлагаар боломжгүй.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 4.17-1-д зааснаар Ж.*******ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, халдсан үйлдэл гаргахгүй байхыг П.*******д даалгах шаарлага гаргажээ.

Хариуцагч П.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сэлэнгэ аймгийн эрүүл ******* газарт 38-39 жил ажилласан. Ж.*******той харилцан ярилцаж, бүх юмыг нь мэдэж байгаа учраас энэ ярилцлагыг өгсөн. Би хүнийг гүтгээгүй. Үндсэн хуулийн 16.12 эрхээ эдэлж байна. Хэрвээ үнэхээр миний нэр төрд халдлаа гэж байгаа бол надтай мэтгэлцэх ёстой. Энэ хүнийг би мэдэхгүй байна:. Ж.******* даргатай хэдэн жил ажиллаж байгаа юм. Иргэний хуулийн 21.2-т гутаасан мэдээ, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байна. Лаборатори байгуулаагүй байхад нь. Хэрвээ лабораторийг нээдэг, хэн тусгай зөвшөөрөл. Яах гэж Авлигатай тэмцэх газарт тавьдаг юм. Яагаад бөглөгддөггүй юм. Би Ж.*******ыг чи хэзээ шагнал урамшуулал авсан бэ гэсэн зүйл байхгүй. ******* 21-р байранд орсон гэдгийг Засаг даргын мэдээлд багтсан. 15 ажлаас гарах өргөдөл өгсөн. Заавал тэр хүмүүсийн нэрийг. Тодорхой ярьсан. ******* ******* тусламжийн хууль дээр. Нэгдсэн эмнэлэг, эрүүл ******* байгууллага тусдаа байгууллага. Эмч, тусгай мэргэжилтнүүдэд үүрэг өгөх, эрхгүй. Хамт байсан мэддэг учраас ярьсан. сумын Ж.*******ын хүү О. нь тосгоны *******ын эрхлэгч. Тухайн сумын Засаг дарга, зөвшилцсөн байх ёстой гэж заасан байдаг. ******* ******* ******* онцгой объект учраас дэмжлэгт үйл ажиллагаа явдаг. Яаж асуудлыг өөр аргаар шийдэж байсныг мэднэ. Лабораторийн тухайд 2019 онд тухайн үед байсан эхнэрээс нь шилжүүлж байсан. О. нь 2 жил ажиллах ёстой. Дөнгөж ирэнгүүт нь тушаал гаргуулж, дарга Ж.******* гэж явуулсан. Тийм учраас би хэлсэн. Эмчээр ажиллуулах тушаал гаргасан. Нарийн мэргэжил эзэмшүүлэх эх бар******* эмэгтэйчүүдийн 3 удаа суръя гэхэд элдвээр доромжилсон. Тэр хүүхдэд боломжгүй. 3 удаа өөрийнхөө зардлаар яваад төгсч*******сөн байна. Лабораторид миний хүсэлтийг хангаж, шүүгчийн туслахад өгсөн. сумын итгэмжлэгдсэн лаборатортой. Ханчи мандал суманд ажилладаг. Тусгай зөвшөөрлийн шинжилгээний санхүүжилт байхгүй, 6700 хүнд шинжилгээ хийлгэсэн. сумын сум дундын нэгдсэн эмнэлэгт олгосон байхад 6700 авсан. 82,670,000 хүний нөөцтэй гэж бодохгүй байна. Та надад хүндэтгэлтэй хандаарай гэж танд сануулж хэлье. Аймгуудаас 21 орсон. Нэхэмжлэл, үндэслэлийг тогтоосон байна. Хэрвээ санал, гомдлыг сонсож суусан. Тэр өдөр яагаад худаа яр*******ад үндэслэлгүй байна гэдэг хариу ирээд. Энэ хүмүүсээ шүүхэд өгөхгүй яасан юм. Тэр үед тал хувь нь ноцтой асуудал гэж шалгадаг юм. Тагнуул, цагдаагийн газар, Миний гомдлыг хүлээн аваад. Би хүнийг гутааж. Хэрвээ тухайн хүн налтай. Тийм учраас яриад зогсож байгаа юм. Эмнэлгийн газар байрлаад дарамтлах 8-9 жил болсон юм гэжээ.

Иргэдийн төлөөлөгчөөс өгсөн ... хариуцагч талын зөв байна гэсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэрэгт нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэл, зохигч түүний төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалж;

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн ******* ******* газрын дарга Ж.******* нь хариуцагч П.*******д холбогдуулан ... Сэлэнгэ аймгийн ******* ******* газрын дарга Ж.*******ын нэр төр, алдар хүндэд халдан иргэн П.******* 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн орчим tsahiur.mn сошиал цахим орчинд огт үндэслэлгүй, ямар ч нотлох баримтгүйгээр "Сэлэнгийн ******* ******* газрын дарга гэр бүлээрээ *******аа атгаж байна гэсэн нэртэй худал мэдээллийг бичлэг (нийт үргэлжлэх хугацаа нь 14 минут 29 секунд) хэлбэрээр нийтэд цацсан тул Ж.*******ын ажил хэргийн нэр хүнд, алдар хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийхийг даалгах, цаашид нэр төрд халдсан үйлдэл гаргахгүй байхыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийнхээ эхний үндэслэлээ ... .мн сайтын ярианы бичлэгийн 0.43 секундээс - 1 минут 02 секунд хүртэл ... 15 ийг ажлаас нь халсан, чөлөөлсөн асуудалд Ж.******* нь хэрхэн нөлөөлсөн, яаж дарамталсан талаар 2-р хх-ийн 54- 59 дэх талд авагдсан 3 гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэх хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй гэж үзнэ.

 

Учир нь: тухайн 3 / / гэрчийн мэдүүлгээр ... Ж.*******ыг дарамталж, шахалт үзүүлсэн гэж мэдүүлж байгаа хэдий ч энэ нь бусад эх сурвалжаар давхар нотлогдоогүй тул дан ганц 3 гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийг дээрх асуудалд буруутгах үндэслэл болохгүй, хариуцагчаас дээрх үйлдлийнхээ үнэн зөвийг нотолсон гэж үзэхгүй юм.

 

-Бичлэгийн 1.24 секундээс -2.52 секунд хүртэл яригдсан асуудал нь 1-р хх-ийн 216-217 дахь талд авагдсан шалгалтын тайлангаар нотлогдон гэх боловч энэхүү баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, нотлох баримтаар үнэлэхгүй тул хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

-Билчэгийн 4.03-аас 5.35 секунд хүртэл авагдсан ярианд ... 2 хүүхдээ хууль журам зөрчиж нарийн мэргэжлийн сургалтад суулгасан гэх үйлдэл нь 1-р хх-ийн 205-206 дугаар талд авагдсан АТГ-ын 2025.01.08-ны өдрийн 05/442 дугаар албан тоотоор тогтоогдсон гэх боловч энэхүү асуудлыг албан ёсоор эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоож, эцэслэн шийдсэн шийдвэргүй бөгөөд дан ганц албан тоот бичгээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

 

-Ж.*******ыг байнга шинэ нар ирүүлэхгүй, ажиллуулахгүй гэдэг, ирсэн залуучуудаа ажлаас хөөгөөд явуулдаг, нэгдсэн эмнэлгийн нараар ачаа үүрүүлдэг гэх үйлдэл нь албан ёсоор эрх бүхий этгээдээс шалгаж тогтоосон баримтгүй, тогтоогдоогүй гэж үзнэ.

- Бичлэгийн 6.35 секундэд тусгагдсан ... тус эмнэлэг нь сүүлийн жилүүдэд 21 аймгаас 21-д орсон гэх асуудал нь 1-р хх-ийн 166-168 дахь талд авагдсан аймгийн засаг даргын албан тоотод тусгагдснаар батлагдсан ба хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлтэй гэж үзнэ. Мөн Ж.******* нь өөрийгөө шүтсэн, хоцрогдсон арга барилаар ажилладаг гэх хариуцагчийн тайлбар нь хэрэгт авагдсан баримтаас тогтоогдсонгүй гэж үзнэ.

Иймд дээрх үйл баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд; хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тусгагдсан дээрх үндэслэлүүдийг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар ... иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээхээр зохицуулсны дагуу хариуцагчид нэхэмжлэгчийн дээрх шаардлагын дагуу түүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан хэлбэр, хэрэгсэл болох цахиур.мн сайтаар няцаах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210600 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн орлогоос, мөн хариуцагчаас 70200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон Тогтоох нь;

1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д тус тус зааснаар Ж.*******ын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл болох .мн сайтаар няцаахыг харицагч П.*******д даалгасугай

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210600 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг, орон нутгийн орлогоос 140400 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

Даргалагч шүүгч Л.ЭНХТАЙВАН

 

Б.БАЯРСАЙХАН

 

Б. МӨНХЗУЛ