| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00741/И |
| Дугаар | 310/ШШ2025/00637 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 310/ШШ2025/00637
| 2025 оны 11 сарын 06 өдөр | Дугаар 310/ШШ2025/00637 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “ А ” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* хот, ******** дүүрэг, ******** хороо, ********-р байрны ******** тоотод оршин суух, ******** овогт Ц********ийн Ж******** /РД: ********/-ы нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Ж********
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Б********
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Ж******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 1965 оны 06 сарын 26-ны өдөр төрсөн. Энэ жил 60 нас хүрч байгаа. Улсад 28 жил ажилласан. Үүнээс Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл грушикээр, 1987 оны 05 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэр болон Өргөө мод боловсруулах үйлдвэрт тракторчиноор ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нийгмийн даатгалын хэлтсээс тамга, тэмдгийн зөрчилтэй шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд миний хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон тушаал, гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт грушикээр, 1987 оны 05 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэр, Өргөө үйлдвэрт тракторчиноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү ” гэжээ.
2. Нэхэмжлэгч Ц.Ж******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие цэргээс халагдаж ирээд Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1986 оны 08 сарын 01-нээс 1987 оны 05 сарын 01-нийг хүртэл грушикаар, 1987 оны 05 сарын 01-нээс 1991 оны 01 сарын 01-нийг хүртэл тракторын жолоочоор, Дундговь аймгийн Өргөө мод боловсруулах үйлдвэрт 1991 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч тамга, тэмдгийн зөрүүтэй, зөрчилтэй байна, шүүхээр ажилласан байдлаа тогтоолго гэсэн. Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэр нь 1991 оны 01 сарын 01-нээс Өргөө мод боловсруулах үйлдвэр болж зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон. Би энэ жил тэтгэвэрт гарах гэж байгаа юм. Иймээс миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар
Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянзүрх дүүргийн 4-р хорооны Засаг даргын 2025.04.21-ний өдрийн 402 дугаартай тодорхойлолт, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.04.23-ны өдрийн 112 дугаартай албан бичиг, Дундговь аймгийн Татварын газрын 2025.04.23-ны өдрийн 08/176 дугаартай албан бичиг, Цэгмэдийн Жаргалсайханы хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2025.06.13-ны өдрийн 96 тот албан бичиг, Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1986.10.04-ний өдрийн 81 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, П*******ийн Н********ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ж********н Э********ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг шүүхэд гарган өгсөн байна.
4.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ж.Э********, Д.Н******** нараас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ц.Ж******** нь Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1986 оны 08 сарын 01-нээс 1987 оны 05 сарын 01-нийг хүртэл грушикаар, 1987 оны 05 сарын 01-нээс 1991 оны 01 сарын 01-нийг хүртэл тракторын жолоочоор, Дундговь аймгийн Өргөө мод боловсруулах үйлдвэрт 1991 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг …миний бие тэтгэвэрт гарах зорилготой, хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан байдлын талаар бичигдсэн боловч тамга, тэмдгийн зөрүүтэй, зөрчилтэй, ажлаас чөлөөлсөн, томилсон талаарх зарим шийдвэр архивын байгууллагаас гарч ирэхгүй байгаа тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолгоно гэж тайлбарлав.
2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Ж*******д нээн олгосон №442625 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт /нотариатаар батлуулсан хувь/ ... Үйлдвэрийн даргын 1986 оны 10 сарын 04-ний өдрийн 81-р тушаалаар “ 1986.08.01-нээс цэргээс халагдаж ирсэн учир Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт грушикаар томилов” гэх, Дундговь аймгийн Өргөө үйлдвэрийн даргын 1995 оны 01 сарын 01-ний өдрйи 01 тоот тушаалаар “ ... нийгмийн даатгалын дэвтэрт шилжүүлэв” гэх бичилтүүд тус тус тэмдэглэжээ.
Түүнчлэн Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 10 сарын 04-ний өдрийн 81 дүгээр “ Ц******* овогтой Ж********ыг 08 сарын 01-нээс грушикаар томилон ажиллуулсугай” гэх тушаал, Дундговь аймгийн Татварын газрын 2025 оны 04 сарын 23-ны өдрийн 08/176 тоот “ Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэр нь 1972.02.25-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1991.01.01-ний өдөр “Өргөө” мод боловсруулах үйлдвэр нэртэйгээр улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн болно” албан бичиг хэрэгт нотлох баримтаар авагджээ.
Гэрч Г.Э*******ны “ Миний бие 1979 оны 06 сард Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар анх ажилд орсон, 1987 оны 03 сараас 1991 оны 10 сар хүртэл Мод боловсруулах үйлдвэрт мастераар ажилласан. 1991 онд манай Мод боловсруулах үйлдвэр бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Өргөө, Зандан гээд 3 хэсэг болж хуваагдсан. ... Намайг Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар ажиллаж байх үед 1986 оны 08 дугаар сард Ц.Жаргалсайхан нь тус үйлдвэрт грушикаар анх ажилд орж байсан. Миний мэдэж байгаагаар Ц.Ж******** нь 1986-1987 он хүртэл Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт грушикаар, 1987-1994 оныг дуустал Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэр, Өргөө үйлдвэрт тракторын жолоочоор ажилласан” гэх мэдүүлэг,
Гэрч П.Н********ийн “ Миний бие 1982 оны 06 сард Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт будагчнаар анх ажилд орж, 1994 оныг дуустал тасралтгүй будагчнаар ажилласан. 1991 онд манай Мод боловсрулах үйлдвэр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Өргөө, Зандан, Янгир гэсэн нэртэй 3 хэсэг болж хуваагдсан. Минйи бие тухайн Өргөө үйлдвэрт будагчнаар томилогдон, 1994.12.31-нийг дуустал ажилласан. Намайг ажиллаж байхад 1986 оны 08 сард Ц.Жаргалсайхан тус үйлдвэрт грушикаар анх ажилд орж байсан. Миний мэдэж байгаагаар Ц.Ж******* нь 1986-1987 он хүртэл Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт грушикаар, 1987-1994 оныг дуустал Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэр, Өргөө үйлдвэрт тракторын жолоочоор ажилласан. 1991 онд Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, 3 хэсэг болж хуваагдсаны нэг нь Өргөө үйлдвэр юм. Ц.Жаргалсайхан бид хоёр нэг байгууллагад хамт ажиллаж байсан, бие биеэ сайн мэдэх хүмүүс” гэх мэдүүлгийг тус тус шүүхэд өгсөн байх ба, дээрх 2 гэрчийн ажиллаж байсан байдлын талаарх бичилт тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байна.
Өөрөөр хэлбэл, дээрх гэрчүүдийн мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар нэхэмжлэгч Ц.Ж******** гэрч Г.Э********, П.Н********* нарын хамт Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэр, Өргөө мод боловсруулах үйлдвэрт грушик, жолоочоор тус тус ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтаас үзвэл, Ц.Ж********ы тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэр 1991 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Өргөө мод болосвруулах үйлдвэрт шилжин томилогдсон тушаал, шийдвэр хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй, архивын байгууллагад байхгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн тодорхойлолтоор, хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй, тамга тэмдгийн зөрчилтэй болох нь Дундговь аймгийн нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 сарын 23-ны өдрийн 112 тоот албан бичгээр тогтоогдсон бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.
Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ц.Ж*********ыг Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1986 оны 08 сарын 01-нээс 1987 оны 05 сарын 01-нийг хүртэл грушикаар, 1987 оны 05 сарын 01-нээс 1991 оны 01 сарын 01-нийг хүртэл тракторын жолоочоор, Дундговь аймгийн Өргөө мод боловсруулах үйлдвэрт 1991 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
4. Нэхэмжлэгч Ц.Ж******** шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******** овогт Ц*******ийн Ж******* / Рд: ЗЮ65062676/ нь Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1986 оны 08 сарын 01-нээс 1987 оны 05 сарын 01-нийг хүртэл грушикаар, 1987 оны 05 сарын 01-нээс 1991 оны 01 сарын 01-нийг хүртэл тракторын жолоочоор, Дундговь аймгийн Өргөө мод боловсруулах үйлдвэрт 1991 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ