2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2026/01892

 

 

 

   

 

    2026             02              11                                                   192/ШШ2026/01892

                                               

                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 28 дугаар хороо, Ногоон чулуут 9 дүгээр гудамж, 47 тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн *******/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Ажилласан байдлаа тогтоолгох, бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.******* миний бие тус шүүхэд цэргийн батлахын нэр, ажилд орсон гарсан тушаалын нэр дээрх овог солиулах хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг дараах байдлаар өөрчилж байна. 1. ******* овогтой ******* намайг 1985 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Хилийн цэргийн 0131 дүгээр ангид овогтой ******* нэрээр царгийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү.  2. ******* овогтой ******* намайг Багануурын нүүрсний уурхайд 1988 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд цахилгаанчин, экскаваторын туслах машинчаар овогтой ******* нэрээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Мөн Цэргийн батлах дээр нэр маань овогтой ******* нэрээр овоглогдсон байгаа тул тус батлахын жинхэнэ эзэмшигч нь *******гийн ******* намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.******* нь 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Хилийн цэргийн 0131 дүгээр ангид хугацаат цэргийн албан хаасан болон 1988 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд Эрчим хүч уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Багануурын нүүрсний уурхайн Технологийн дамжлагын хэсэгт цахилгаанчин, экскаваторын туслах машинч, конверийн машинчаар ажиллаж байсан болохоо тогтоолгох, Налайх дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Цэргийн хэлтсээс 1985 оны 06 дугаар сарын 19-ний өдөр олгосон 574656 дугаартай Цэргийн батлахыг жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг тус тус хүссэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал, баримт бичгийн эзэмшигч мөн эсэх талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

            Нэхэмжлэгч нь ******* дүүрэгт оршин суудаг болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/ХХ 4 тал/-аар тус тус нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.  

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

            Хүсэлт гаргагч Л.******* нь 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Хилийн цэргийн 0131 дүгээр ангид ын ******* нэрээр хугацаат цэргийн албан хаасан болох нь, 1988 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд Эрчим хүч уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Багануурын нүүрсний уурхайд цахилгаанчин, экскаваторын туслах машинчаар ын ******* нэрээр ажиллаж байсан болох, Налайх дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хэлтсээс 1985 оны 06 дугаар сарын 19-ний өдөр олгосон 574656 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч  Л.******* мөн болох нь хэрэгт цугларсан баримтууд болох түүний гаргасан хүсэлт, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага/хх 1, 23/, иргэний үнэмлэхийн хуулбар/хх 3/, төрсний бүртгэлийн лавлагаа/хх 5, 25/, гийн гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар/хх 6/, Багануурын нүүрсний уурхайн даргын 1993 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Ажилд томилж ажлаас чөлөөлөх тухай” Б/330 дугаартай тушаалын хуулбар/хх 7-8/, Хилийн цэргийн тусгай архивын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн а/2045 дугаартай архивын лавлагаа/хх 12/, БНМАУ-ын Түлш-Эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Багануурын нүүрсний уурхайн захиргааны даргын 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Ажил шинээр томилох тухай” 141 дугаартай тушаалын хуулбар, 1985 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 268 дугаартай тушаалын хуулбар/хх 14-16/,   Эрчим хүч уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Багануурын нүүрсний уурхайн даргын 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 220 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар/хх 17-18/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа/хх 24/, цэргийн батлахын хуулбар/хх 32-33/, шүүхийн журмаар бүрдүүлсэн , , нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/хх 26-30, 35-39/, Нийслэлийн архивын газрын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/132 дугаартай албан бичиг/ХХ 48-49 тал/, Үндэсний төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03/112 дугаартай албан бичиг, хавсралтууд болох Эрчим хүч уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Багануурын нүүрсний уурхайн даргын 1988 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаалын хуулбар, 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 220 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 245 дугаартай “Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 99 дугаартай “1989 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухй” тушаалын хуулбар, 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/130 дугаартай “Жилийн үр дүнгийн шагнал олгох тухай” тушаалын хуулбар, Багануурын нүүрсний уурхайн даргын 1991 оны 02 дугаар срын 05-ны өдрийн Б/50 дугаартай тушаалын хуулбар,  1992 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/321 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, 1992 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/345 дугаартай “Дадлага хийлгэх тухай” тушаалын хуулбар, 1992 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/389 дугаартай “Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, 1993 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/330 дугаартай “Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар/хх 50-81/, Хилийн цэргийн тусгай архивын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн а/187 дугаартай Архивын лавлагаа, хавсралт болон БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны хилийн ба дотоодын цэргийн 8 дугаар отрядын даргын 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/69 дугаартай тушаалын хуулбар/хх 82-83/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 3/1006 дугаартай албан бичиг, хавсралтууд болох Л.*******ийн ХААТР-1, ХААТР-7, ХААТР-13, ХААТР-15, ХААТР-21, Ц.Алтанцэцэгийн ХААТР-1, ХААТР-7, ХААТР-21, охин *** нарын ХААТР-11, ХААТР-21 маягтын хуулбар/хх 85-99/, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 08/30 дугаартай албан бичиг, хавсралт болох БМНАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дугаартай тушаалын хуулбар/хх 100-102/, Экг-466-5А эксковаторын туслах машинчийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

Мөн нь хүсэлт гаргагчийн эцэг, ******* нь түүний эх төдийгүй, улсын бүртгэлд эхээрээ овоглон өөрчлүүлсэн болох нь тогтоогдохын зэрэгцээ энэ тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол  бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн тул Л.*******ийн хүсэлтээр гэрч , , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******гийн *******/РД:*******/-ийг Налайх дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хэлтсээс 1985 оны 06 дугаар сарын 19-ний өдөр олгосон 574656 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Л.*******ийн гаргасан хүсэлтүүдийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******гийн *******/РД:*******/-ийг 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Хилийн цэргийн 0131 дүгээр ангид хугацаат цэргийн албан хаасан болон 1988 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд Эрчим хүч уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Багануурын нүүрсний уурхайн Технологийн дамжлагын хэсэгт цахилгаанчин, экскаваторын туслах машинч, конверийн машинчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч гаргагч ******* овогт *******гийн *******/РД:*******/-ийг Налайх дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Цэргийн хэлтсээс 1985 оны 06 дугаар сарын 19-ний өдөр олгосон 574656 дугаартай “Цэргийн батлах”-ын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хүсэлт гаргагчаас 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 ***