| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/03655/И |
| Дугаар | 191/ШШ2026/01199 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2026/01199
2026 01 20 191/ШШ2026/01199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /рд:*******/ -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /рд:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 45,205,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.,
Хариуцагч С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд 45,205,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байдаг. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч С.*******тэй 2024 онд фэйсбүүкээр танилцсан. Тухайн үед С.*******ийн зүгээс Ш.*******т хэлэхдээ би хүмүүст мөнгө зээлээд хүүтэй нь хамт авдаг юм, ярианы хэллэгээр бол мөнгө хүүлэх ажил хийдэг юм гэж танилцуулсан. *******ийн зүгээс тухайн үед *******т санал тавиад тэгвэл чи надаа мөнгө зээлчих, би мөнгийг чинь өсгөе гэдэг саналыг тухайн үед тавьсан. Үүний үндсэн дээр *******ээс 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2024 оны 8 дугаар сарын 2-ныг хүртэл тоот данс руу нийтдээ 109 сая төгрөгийг нэхэмжлэгч буюу ******* руу шилжүүлсэн. *******ийн зүгээс *******ийн Хаан банкны тоот данс руу 2024 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 25-ныг хүртэл буцаагаад нийт 94,205,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үлдэгдэл 14,795,000 төгрөг. 2025 оны 2 дугаар сард тохиролцохдоо Ш.*******ийн унаж байгаа - улсын дугаартай тоёота харриер маркийн автомашиныг 60 сая төгрөгт тооцож хариуцагч руу шилжүүлсэн. Тухайн автомашины үнийг 60 сая төгрөг гэж хоорондоо тохиролцож С.*******ийн нэр дээр шилжүүлсэн. 60 сая төгрөгөөс Ш.*******ийн төлөх ёстой 14,795,000 төгрөгийг хасахаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлээд байгаа 45,205,000 төгрөг гарч байгаа. Уг үнийн дүнг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн холбогдох баримтуудаа өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ш.******* гэдэг хүнд 2024 оны 6 дугаар сард 50 сая төгрөгийг би өөрийнхөө дугаарыг барьцаанд тавиад авч өгсөн. Түүнчлэн дахиад 100 саяыг л чи надад өгөх хэрэгтэй. 100 саяыг чи заавал гаргаж өг, тэгж байж чиний мөнгө өснө гэсэн. Дахиад би байгаа нь энэ байна гээд 20 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд өдөр өдөрт нь чиний мөнгө хэд болж байгааг хэлээд явна. Сар сард чамд хувь ашгийг чинь өгөөд явна, харин жилийн дараа чиний мөнгийг 2 нугалж өгнө гэдэг ийм амлалтаар миний мөнгийг авсан. Энэ мэтчилэнгээр энэ хүн фэйсбүүкээр залилан хийдэг. Тэр бүх чат, мессежнүүд нь миний утсанд хадгалагдаж байгаа. Энэ хүн 2024 оны 2 дугаар сарын 24-ний орой надтай ирж уулзаад 119 сая төгрөг өгөх ёстой байснаас 20 саяыг надад бэлнээр шилжүүлээд 49 саяд машинаа бодож өгөөд, үлдэгдэл 60 сая төгрөгийг 3 дугаар сарын 12-нд өгнө гэж тохиролцоод энэ хүн надаас салсан.
Тэгээд 4 дүгээр сарын 10-нд надад холбогдуулаад шүүхэд нэхэмжлэл гаргачихсан байсан. Би гайхсан. Ингээд 7 дугаар сард дахиж уулзаад, хамгийн сүүлд 9 дүгээр сарын 8-ны өдөр уулзаад түүнээс хойш энэ хүн нь гэрээ зараад зугтчихсан гэв.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн итгэмжлэл, тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа, Ш.*******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 08 сарын 02-ны өдөр, 08 сарын 27-ны өдөр, 09 сарын 06-ны өдөр, 10 сарын 16-ны өдөр, 10 сарын 18-ны өдөр, 11 сарын 18-ны өдөр, 12 сарын 05-ны өдөр, 12 сарын 06-ны өдөр, 12 сарын 09-ний өдөр, 12 сарын 10-ны өдөр, 12 сарын 12-ны өдөр, 12 сарын 13-ны өдөр, 12 сарын 16-ны өдөр, 12 сарын 17-ны өдөр, 12 сарын 19-ний өдөр, 2025 оны 01 сарын 28-ны өдөр, 02 сарын 24-ний өдөр, 2025 оны 02 сарын 25-ны өдрүүдийн шилжүүлгийн мэдээлэл зэргийг гаргаж өгсөн. /х.х-ийн 2-30/
4. Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбарыг гаргаж өгсөн. /х.х 52/
5. Шүүхийн журмаар Автотээврийн үндэсний төвөөс 3395 улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, www.unegui.mn сайтад хийсэн үзлэгийн тэмдэглэл, хариуцагч С.*******ийн гар утсанд хадгалагдсан войс бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг авагдсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч С.*******т холбогдуулж - улсын дугаартай тоёота харриер маркийн автомашины үнийн зөрүү 45,205,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн Ш.*******т би өглөггүй, харин 60,000,000 төгрөгийн авлагатай, автомашиныг би өөрийн авлагдаа 49,000,000 төгрөгт тооцож авсан, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.
4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. С.*******ийн Хаан банкны тоот данснаас Ш.*******ийн Хаан банкны данс руу 2024 оны 06 сарын 26-ны өдөр hurungu oruulalt Munkhtsetseg-s гэх гүйлгээний утгатай 50,000,000 төгрөг,
2024 оны 07 сарын 02-ны өдөр hurungiin zah zeel гэх гүйлгээний утгатай 20,000,000 төгрөг,
2024 оны 10 сарын 13-ны өдөр Coin гэх гүйлгээний утгатай 6,000,000 төгрөг,
2024 оны 10 сарын 14-ний өдөр Coin гэх гүйлгээний утгатай 4,000,000 төгрөг,
2024 оны 10 сарын 30-ны өдөр Muugii гэх гүйлгээний утгатай 6,700,000 төгрөг,
2024 оны 10 сарын 31-ны өдөр Muugii гэх гүйлгээний утгатай 10,000,000 төгрөг, 2,300,000 төгрөг,
2025 оны 01 сарын 13-ны өдөр Munkhtsetsegees гэх гүйлгээний утгатай 10,000,000 төгрөг, нийт 8 удаагийн гүйлгээгээр 109,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна. /х.х-ийн 5-11/
4.2. Ш.*******ийн Хаан банкны тоот данснаас С.*******ийн тоот данс руу 2024 оны 08 сарын 02-ны өдөр, *******-с гэх гүйлгээний утгатай 2,000,000 төгрөг,
мөн оны 08 сарын 27-ны өдөр *******-с гэх гүйлгээний утгатай 3,400,000 төгрөг,
09 сарын 06-ны өдөр *******-с гэх гүйлгээний утгатай 7,500,000 төгрөг,
10 сарын 16-ны өдөр *******-с гэх гүйлгээний утгатай 4,000,000 төгрөг,
10 сарын 18-ны өдөр *******-с гэх гүйлгээний утгатай 6,000,000 төгрөг,
11 сарын 18-ны өдөр *******-с гэх гүйлгээний утгатай 7,000,000 төгрөг,
12 сарын 05-ны өдөр *******-с гэх гүйлгээний утгатай 2,000,000 төгрөг,
12 сарын 06-ны өдөр *******-с гэх гүйлгээний утгатай 3,000,000 төгрөг,
12 сарын 06-ны өдөр *******-с гэх гүйлгээний утгатай 5,000,000 төгрөг,
12 сарын 09-ний өдөр *******-с гэх гүйлгээний утгатай 3,000,000 төгрөг,
12 сарын 10-ны өдөр *******-с гэх гүйлгээний утгатай 5,000,000 төгрөг,
12 сарын 12-ны өдөр *******-с гэх гүйлгээний утгатай 5,000,000 төгрөг,
12 сарын 13-ны өдөр *******-с гэх гүйлгээний утгатай 5,000,000 төгрөг,
12 сарын 16-ны өдөр *******-с гэх гүйлгээний утгатай 5,000,000 төгрөг,
12 сарын 17-ны өдөр *******-с гэх гүйлгээний утгатай 5,000,000 төгрөг,
12 сарын 19-ний өдөр *******-с гэх гүйлгээний утгатай 5,000,000 төгрөг,
2025 оны 01 сарын 28-ны өдөр *******-с гэх гүйлгээний утгатай 1,305,000 төгрөг,
мөн оны 02 сарын 24-ний өдөр *******-с гэх гүйлгээний утгатай 17,000,000 төгрөг,
02 сарын 25-ны өдөр *******-с гэх гүйлгээний утгатай 3,000,000 төгрөг, нийт 19 удаагийн гүйлгээгээр 94,205,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна. /х.х-ийн 12-30/
5. Нэхэмжлэгч Ш.******* нь 2025 оны 02 сарын 26-ны өдөр Автотээврийн үндэсний төвд улсын дугаартай Тоёота Харриер маркын авто машиныг өөрийн биеэр очиж хариуцагч С.*******ийн өмчлөлд шилжүүлсэн байна. /х.х-ийн 141-142/
5.1. Хариуцагч С.*******ээс нэхэмжлэгч Ш.*******т банкаар 109,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн, Ш.*******аас 94,205,000 төгрөг болон улсын дугаартай Тоёота Харриер маркийн авто машиныг С.*******т шилжүүлэн өгсөн талаар талууд маргаагүй байна.
Харин улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашины үнийн дүнд талууд маргаантай байна.
Тухайлбал нэхэмжлэгч дээрх авто машиныг 60,000,000 төгрөгөөр тооцож хариуцагчид шилжүүлсэн гэх бол хариуцагч нь 49,000,000 төгрөгт тооцож авсан гэж маргаж байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг хийх байдлаар үйл баримтыг тогтоож болно.
Шүүхээс unegui.mn саятад үзлэг хийж улсын дугаартай Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгсэлтэй ижил загвар, үйлдвэрлэгдсэн он, техникийн нөхцөлтэй авто машины үнийг харьцуулан судалсан. Гэвч үзлэгээр зохигчийн хооронд тохирсон үнийг тогтоох боломжгүй юм.
Мөн хариуцагчийн хүсэлтээр түүний эзэмшлийн гар утасны voice memos цэсэнд 23:48 минутын дуу бичлэгээс 0:52 минутаас 3:06 минут хүртэлх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцан ярианд үзлэг хийсэн. Гэвч харилцан ярианд гарах эмэгтэй, эрэгтэйг зохигч мөн гэж үзэх боломжгүй байх тул шүүх энэхүү үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, мөн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэй гэсэн заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй.
8. Хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, харин ч авлагатай гэх тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд дээрх дансны хуулгаар нэхэмжлэгч нь 94,205,000 төгрөгийг хариуцагчид буцаан шилжүүлсэн, үлдэгдэл 14,795,000 төгрөгийг төлөх зорилгоор автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
Гэвч хэрэгт цугларсан баримтаар автомашины үнийг 60,000,000 төгрөгөөр тооцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Харин хариуцагч тухайн тээврийн хэрэгслийг 49,000,000 төгрөгт тооцож авсан гэж шүүхэд тайлбарлаж байх тул түүнийг энэ хэмжээнд зөвшөөрсөн гэж үзнэ.
9. Нэхэмжлэгч Ш.*******аас хариуцагчид шилжүүлсэн 94,205,000 төгрөг, 49,000,000 төгрөгийн үнэ бүхий авто машин нийт 143,205,000 төгрөгөөс хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн 109,000,000 төгрөгийг хасч зөрүүг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
10. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй., 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу хариуцагчийг 34,205,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж үзлээ.
Иймд хариуцагч С.*******ээс 34,205,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******т олгохоор шийдвэрлэлээ.
11. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 328,975 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.*******ээс 34,205,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 278,975 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР