| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2026/00063/И |
| Дугаар | 191/ШШ2026/01299 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2026/01299
2026 01 22 191/ШШ2026/01299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцож тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн
100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* капитал ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Зээлдэгч *******ын ******* нь "Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ" байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 10 дугаар сарын 27-нд 7101554074 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 80,000 төгрөгийн зээлийг сарын 2.9%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2021 оны 9 дүгээр сарын 27-нд 7101261192 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 770,000 төгрөгийн зээлийг сарын 2.9%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022 оны 1 дүгээр сарын 28-нд 7102458290 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 50,000 төгрөгийн зээлийг сарын 2.9%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2021 оны 11 дүгээр сарын 25-нд 7101835289 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 70,000 төгрөгийн зээлийг сарын 2.9%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2021 оны 12 дугаар сарын 27-нд 7102151582 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 100,000 төгрөгийн зээлийг сарын 2.9%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022 оны 1 дүгээр сарын 29-нд 7102470308 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 50,000 төгрөгийн зээлийг сарын 2.9%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 1195 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар нийт зээлийн гэрээний үүрэгт 1,783,072.54 төгрөгийг гаргуулахаар харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШЗ2024/03685 тоот захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын *******ыг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар үүсгэсэн баримт, төлбөрийн баримт, 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10/13260 дугаар итгэмжлэл, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/24/402 дугаар итгэмжлэлийн хуулбар, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээний хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 7102458290 дугаар цахим зээлийн гэрээний хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 7101835289 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 7101261192 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 7101554074 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 7102151582 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн цахим зээлийн гэрээний хуулбар, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШЗ2024/03685 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг ирүүлсэн.
Шүүхийн журмаар Э.*******ын оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлжээ.
3. Энэхүү хүсэлтийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
4. ******* капитал ББСБ ХХК нь Э.*******тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байх ба тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШЗ2024/03685 дугаар дугаартай захирамжаар хариуцагч ............. тоот хаягт оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
6. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.
7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогт *******ын ******* /рд:*******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогт *******ын ******* /рд:*******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. ******* овогт *******ын ******* /рд:*******/-н оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч ******* капитал ББСБ ХХК /утас:*******, ******* /-т мэдэгдэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР