2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/08236

 

 

 

 

 

 

 

 

 

 

05 10 01 191/ШШ05/0836

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаяг, ******* ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, гийн гудамж, тоот, ХХК /РД: 559674 холбогдох

16,184,500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХК-ийн 00 оны 05 сарын 0-ны өдрийн Барилгын вакум цонх, хаалга хийж гүйцэтгэх гэрээ-ний 7.4 дүгээр хэсэгт заасны дагуу торгууль 17,019,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.,

Хариуцагчийн төлөөлөгч Л.,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК нь ХХК-тай 00 оны 05 сарын 0-ны өдөр барилгын вакум цонх, хаалга хийж гүйцэтгэх гэрээ байгуулан ******* дүүрэг, 16-р хороо, 7 хотхонд баригдаж буй 1 давхар, 117 айлын орон сууцны вакум цонхыг 170,940,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцон ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Гэрээний 3.3-т ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 7 хотхонд баригдаж буй 1 давхар, 117 айлын орон сууцны зах зээлийн ханш нь 58,90,000 төгрөгийн үнэ бүхий 38,86 м.кв 1 өрөө орон сууц, зах зээлийн ханш нь 16,800,000 төгрөгийн королла маркийн авто машин, үлдэх төлбөрийг бэлэн мөнгөөр манай компанид өгөхөөр харилцан тохиролцсон.

Мөн ХХК-ийн захирал О.тай 1 давхрын үйлчилгээний төвийн нийт 59,04 м.кв 15 ширхэг цонхнуудыг хийгээд төлбөрийн гэрээний үлдэгдэл төлбөрийн хамт өгье гэж амаар хүсэлт тавихад нь зөвшөөрч, 1 давхарт 8,856,000 төгрөгийн вакум цонхны ажлыг хийж гүйцэтгэсэн.

Мөн ХХК-ийн хүсэлтээр 1 давхрын үйлчилгээний төвийн лл хаалгануудыг ажлын хөлс тооцохгүй, үнэгүй суулгаж өгсөн.

Гэтэл бодит байдал дээр гэрээний санхүүжилт болгож ХХК-иас 00 оны 05 сарын 0-ны өдөр Toyota rumion маркийн авто машиныг 16,800,000 төгрөгт, 00 оны 06 сарын 15-ны өдөр портер маркийн авто машиныг 11,500,000 төгрөгт, 00 оны 06 сарын 0-ны өдөр Toyota prius маркийн авто машиныг 9,000,000 төгрөгт, 00 оны 08 сарын 04-ний өдөр Toyota crown маркийн авто машин 16,000,000 төгрөгт, 00 оны 09 сарын 04-ний өдөр дансаар 6,000,000 төгрөг, 00 оны 10 сарын 05-ны өдөр toyoat probox маркийн авто машиныг 13,000,000 төгрөгт тооцон, нийт 9,300,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн.

Захиалагч ХХК нь санхүүжилтийг гэрэ заасан хугацаанд өгдөггүй байсан ба манай компани өгсөн санхүүжилтийн хүрэ цаг тухайд нь гүйцэтгэлээ хийдэг байсан.

Гэрээний үлдэгдэл төлбөр 50 хувьд бартер, 50 хувьд бэлэн мөнгө өгөхөөр тохиролцсон боловч ХХК нь бэлэн мөнгө байхгүй, авто машин л байна гэдэг байсан ба үүнийг аваад ажлаа явуулж бай гэдэг байсан учир авто машинуудыг төлбөрт тооцон авч бэлэн мөнгө болгох гэж дунджаар 14 хоногийн хугацаа алддаг байсан.

Тус ажлыг түргэн хугацаанд хийж гүйцэтгэхийн тулд компанийн захирал Д. нь хадам аав Ш.ын хашаа, байшинг худалдан борлуулж тухайн ажлыг 100 хувь хийж дуусгасан.

00 оны 10 сарын 16-ны өдөр барилга дулаанаа авч бөгөөд барилгыг улсын комисс хүлээн авснаар иргэд орон сууцандаа орсон.

Манай компанийн зүгээс бидний хооронд байгуулсан гэрээний 3.3, 3.4-т тус тус тусгагдсан 38,86 м.кв 1 өрөө байрыг /58,90,000 төгрөгт тооцсон/ болон үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардсан боловч 1 өрөө орон сууцыг өгөх боломжгүй гэдгээ ХХК манайд мэдэгдсэн.

Мөн гэрээний 7.-т нийт гүйцэтгэх ёстой төлбөрийг гэрэ заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд захиалагч тал гүйцэтгэгч талд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэвэл зохих төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон.

Гэрээгээр тохирсон 170,940,000 төгрөгийн төлбөрөөс ХХК 9,300,000 төгрөгийн үнэ бүхий авто машин, бэлэн мөнгийг өгсөн. Үлдэх 78,19,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Иймд ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл төлбөр 78,19,000 төгрөг, алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул алдангид 39,109,500 төгрөг, барилгын 1 давхрын үйлчилгээний төвийн нийт 59,04 м.кв нийт 15 ширхэг цонхыг хийж гүйцэтгэсэн төлбөр 8,856,000 төгрөг, нийт 16,184,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Гэрээний нийт үнийн дүн 170,194,000 төгрөг ба үүнээс 9,300,000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл төлбөр 77,894,000 төгрөг, алданги 38,947,50 төгрөг, 77,894,500 төгрөг дээр 38,947,000 төгрөг, нийт 116,841,000 төгрөг. Мөн үүн дээр амаар тохиролцон гүйцэтгэсэн 1 давхрын 15 ширхэг цонхны ажил гүйцэтгэсэн 8,856,000 төгрөг, нийт 15,697,000 төгрөгийг хариуцагч ХХК-иас нэхэмжилж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг 487,500 төгрөгөөр багасгасан гэв.

 

Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Л. шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Талуудын хооронд байгуулагдсан 00 оны 05 сарын 0-ны өдөр 0/05/0 тоот барилгын вакум цонх, хаалга хийж гүйцэтгэх гэрээний 1.-т Гүйцэтгэгч цонхны материалыг эсгэх, нааж, усны хаялга, цоожны нүх гаргаж, резин цоож, нугас, шил дарагч зэргийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн цонх, хаалга, хаалтыг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэнэ гэж заасан үүргээ ******* ХХК биелүүлээгүй.

117 айлаас 56 орчим айлын цонхыг асуудалтай хийж гүйцэтгэсэн.

Мөн уг гэрээний 1.3-т зааснаар Гүйцэтгэгчийн суурилуулах цонх нь хуванцар /цонх, хаалга/ шилтэй, тус бүр салхивчтай, салхивч бүр энгийн онгойлттой. Турк улсад үйлдвэрлэсэн shide брийн түгжээгээр тоноглон Турк улсын резин ашиглан хийж гүйцэтгэнэ. Цонх, хаалга 4 талдаа бэхэлгээ төмөртэй байна гэж тохиролцсон хэдий ч ******* ХХК БНХАУ-д үйлдвэрлэсэн shide 7 мм брендийн салхивч болон шил орлуулж ашигласнаас үүдэн айлуудын цонх, хаалгад эвдрэл гэмтэл их гарсан.

ХХК нь ажлын хөлсөнд нийт 5 авто машин болон 6,000,000 төгрөг бэлнээр, нийт 9,300,000 төгрөгийг өгсөн.

Хийж гүйцэтгэсэн цонхнууд нь хагарсан, цонхны нуух, салхивч зэргийг хийгээгүй зэрэг маш их асуудал гарч байгаа бөгөөд манай компанийн зүгээс зарим айлуудын цонхыг өөрийн зардлаар засварлаж маш их зардал гаргасан.

Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Л. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХК болон ******* ХХК нар нь 00 оны 05 сарын 0-ны өдөр барилгын вакум цонх, хаалга хийж гүйцэтгэх гэрээ байгуулан тус компанийн барьж буй Шинэ төсөл хотхоны 117 айлын орон сууцны барилгын нийт вакум цонх, хаалгыг хийж гүйцэтгэн, угсарч суурилуулахаар харилцан тохиролцсон.

Гэрээний 1.-т Гүйцэтгэгч цонхны материалыг эсгэж, нааж, усны хаялга, цоожны нүх гаргаж, резин цоож, нугас, шил дарагч зэргийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн цонх, хаалга, хаалтыг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэнэ гэж заасан.

Гэвч гүйцэтгэгч ******* ХХК нь дээрх гэрээний үүргээ зөрчиж, захиалагч талын хүлээлтэд нийцэхгүй, техникийн доголдолтой байдлаар цонхны ажлыг хийсэн.

Тодруулбал Мета ХХК-иас манай компанийн хүсэлтийн дагуу 03 оны 10 сарын 07-ны өдөр цонхнуудад шалгалт хийсэн бөгөөд 03 оны 11 сарын 3-ны өдөр дүгнэлтээ гаргасан.

Уг дүгнэлтэд шалгалтын явцад шил дарагч буюу өөр нуух ашигласан, шилэн пакет хагарал ихтэй, салхивч хаалганы тохиргоо хийгдээгүй, унжилт дулаан алдалт ихтэй, шилэн багцын битүүмжлэл цавуу хийгдээгүй байна.

Дээрх алдаа дутагдлын шалтгаан нь Хятад улсад үйлдвэрлэсэн shide 7 мм брийн материал дээр тухайн брийн салхивч болон шил дарагчийн материалыг өөр материалаар орлуулж ашигласнаас үүдсэн гэмтлүүд тогтоогдсон.

Нийт 56 айлын цонхны доголдлыг өртгөөр тооцоход 0 оны 04 сард 0,31,848 төгрөг, 03 оны 09 сард 17,99,59 төгрөгөөр хохирлыг арилгах боломжтой гэсэн үнэлгээ тогтоосон дүгнэлтээ ирүүлсэн.

117 айлаас 56 айлын цонх асуудалтай, шаардлага хангахгүй хийж гүйцэтгэсэн бөгөөд оршин суугч иргэдээс цонхтой холбоотой гомдлууд ирсэн.

Энэ нь тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т Гүйцэтгэгч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, мөн үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзах, цуцлах, гэрээт ажлыг графикт хугацаанаас хоцроох, шалтгаангүйгээр ажлыг зогсоох, дутуу болон алдаатай ажлыг дахин гүйцэтгэх болсон, гэрээт ажлын гүйцэтгэлийн талаарх гуравдагч этгээдийн гомдол нийт бүтээгдэхүүний 15 ба түүнээс дээш хувьд хүрсэн зэрэг тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлнө гэж заасны дагуу гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай торгууль шаардах үндэслэлтэй байна.

Иймд ******* ХХК-иас 00 оны 05 сарын 0-ны өдрийн барилгын вакум цонх, хаалга хийж гүйцэтгэх гэрээний 7.4 дүгээр зүйлд заасны дагуу 17,019,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлөөлөгч Г. сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК гэрээний дагуу ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэсэн нь барилгын улсын комисс хүлээж авснаар батлагдаж байна. Захиалагч ХХК нь тухайн үед бараа материалтай холбоотойгоор ямар нэгэн доголдол гарсан тухай амаар болон бичгийн аль нэг хэлбэрээр огт мэдэгдэж гомдол гаргаагүй.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримт:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

00 оны 05 сарын 0-ны өдрийн барилгын вакум цонх, хаалга хийж гүйцэтгэх гэрээ, 1 давхрын үйлчилгээний төвийн нийт 59,04 м.кв 15 ширхэг цонхны зургууд /гар утсаар авсан/,

Ш.ын хүсэлт болон түүний иргэний үнэмлэхний хуулбар, Ш.ын Т.Мбаяртай 00 оны 08 сарын 06-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Ш.ын Хаан банк дахь 57509697 тоот дансны хуулга,

Вакум цонхны шилний үнийн мэдээлэл,

00 оны 07 сарын 9-ний өдөр ХХК-д гэрээ дүгнэхээр илгээсэн албан бичиг, илгээсэн тооцоо, гэрээний зураг /цахимаар илгээсэн/,

******* ХХК-ийн ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг буцаасан 03 оны 1 сарын 5-ны өдрийн 45 дугаар шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд,

Сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

Эвдрэлтэй гэх цонхнуудын гэрэл зургууд, /гар утсаар авсан/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

05 оны 05 сарын 18-ны өдрийн 1734 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Үндэсний төв архиваас:

Улаанбаатар хот, ******* дүүрэг, 40-р хороо, 60 дугаартай орон сууцны барилгыг 0 оны 03 сарын 07-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс хүлээж авсан эсэхтэй холбоотой баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 05 оны 04 сарын 9-ний өдөр баримтыг ирүүлжээ.

 

******* ХХК-ийн ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг буцаасан 03 оны 1 сарын 5-ны өдрийн 45 дугаар шүүгчийн захирамж бүхий хэргээс:

-Мета ХХК-ийн 03 оны 11 сарын 0-ны өдрийн эвдрэлтэй цонхыг засах өртгийн талаарх дүгнэлт, дүгнэлтийн хавсралт,

-Мето ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

-48 айлын цонхонд засвар хийх шаардлагатай ажлын задаргаа, /03.11.17/,

-Цонхны засвар хийх шаардлагатай 48 айлын жагсаалт, хийгдэх ажлууд,

-******* ХХК нь 00.05.0-ны -00.09.04-ний хооронд хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлтэй ХХК танилцан баталгаажуулсан баримт,

-03 оны 07 сарын 7-ны өдрийн 1809 дугаар шүүгчийн захирамжаар Бирү констракшн ХХК-ийн [email protected] хаягнаас ХХК-руу 0 оны 07 сарын 9-ний өдөр илгээсэн гэрээ дүгнэх тухай албан бичиг, мөн тус компани руу илгээсэн тооцоо, гэрээний зураг, 0 оны 08 сарын 15-ны өдөр тус компанийн хуулийн зөвлөх рүү илгээсэн мэйлд 03 оны 09 сарын 1-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэлд албан тоот, тооцоо, гэрээний зургийг хуулбарласан хавсралтууд,

-Бирү констракшн ХХК-ийн 03.05.10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд гаргаж байсан тайлбар,

- ХХК-ийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, хариу тайлбар, эвдрэлтэй гэх цонхнуудын гар утсаар авсан зургууд,

- ХХК-ийн 00 оны 10 сарын 6-ны А/35 тоот мэдэгдэл хүргүүлэх, ажил гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох тухай баримт,

-8,856,000 төгрөгийн нэмэлт ажлын санхүүгийн тооцоо,

-Авто машин төлбөрт тооцон хүлээлгэн өгсөн баримтууд,

- ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХХК-иас Д.Ганбаярт 00 оны 08 сарын 09-ний өдөр олгосон авто машин захиран зарцуулах итгэмжлэл, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг,

-Иргэдийн орон сууцны цонхтой холбоотой гаргаж байсан өргөдлүүд,

-Ш.оос 03 оны 1 сарын 07-ны өдөр гэрчээр авсан мэдүүлэг зэрэг баримтуудыг талуудын хүсэлтээр нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хуулбарлан авч хэрэгт нотлох баримтаар хавсаргасан болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан 16,184,500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч ХХК нь 00 оны 05 сарын 0-ны өдрийн Барилгын вакум цонх, хаалга хийж гүйцэтгэх гэрээ-ний 7.4 дүгээр хэсэгт заасны дагуу торгууль 17,019,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/Гэрээний үлдэгдэл төлбөр 78,19,000 төгрөг,

Алданги 39,109,500 төгрөг,

Нэмэлт тухайн барилгын 1-р давхарт 59,04 м.кв талбайд 15 ширхэг цонхны ажил гүйцэтгэсэн 8,856,000 төгрөг,

Нийт 16,184,500 төгрөг/

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх шатанд:

-Гэрээний нийт үнийн дүн 170,194,000 төгрөг,

-Авто машин, бэлэн мөнгө 9,300,000 төгрөгийг авсан.

-Үлдэгдэл төлбөр 77,894,000 төгрөг,

-Алданги 38,947,50 төгрөг,

-Нэмэлтээр 1 давхарт 59,04 м.кв талбайд 15 ширхэг цонхны ажил гүйцэтгэсэн 8,856,000 төгрөг,

Нийт 15,697,000 төгрөгийг хариуцагч ХХК-иас нэхэмжилж байна хэмээн тайлбарлалаа.

 

Захиалагч ХХК нь гүйцэтгэгч ******* ХХК-тай 00 оны 05 сарын 0-ны өдөр 0/05/0 тоот Барилгын вакум цонх, хаалга хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь захиалагч талын барьж буй Шинэ төсөл хотхоны 117 айлын орон сууцны барилгын нийт вакум цонх, хаалгыг хийу гүйцэтгэн угсарч, суурилуулахаар,

Гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт үнэ 170,194,500 төгрөг байхаар,

Ажил гүйцэтгэх хугацааг гэрээний 3.3-т заасан хуваарийн дагуу урьдчилгаа төлбөр төлсөн өдрөөс эхлэн цонх, хаалганы үйлдвэрлэлт 60 хоног, суулгалт 15 хоног, тагтны шилэн хаалтыг цонх, хаалга үйлдвэрлэгдэн суулгалт, суурилуулалт хийгдсэний дараа 15 хоногт үйлдвэрлэж, 15 хоногт суулгахаар тус тус харилцан тохирчээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 6-9 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрэ заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг тус тус хүлээдэг.

 

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба 00 оны 05 сарын 0-ны өдрийн гэрэ талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

Захиалагч ХХК нь гүйцэтгэгч ******* ХХК-д

-00 оны 05 сарын 0-ны өдөр Toyota rumion маркийн авто машиныг 16,800,000 төгрөгт,

-00 оны 06 сарын 15-ны өдөр портер маркийн авто машиныг 11,500,000 төгрөгт,

-00 оны 06 сарын 0-ны өдөр Toyota prius маркийн авто машиныг 9,000,000 төгрөгт,

-00 оны 08 сарын 04-ний өдөр Toyota crown маркийн авто машин 16,000,000 төгрөгт,

-00 оны 09 сарын 04-ний өдөр дансаар 6,000,000 төгрөг,

-00 оны 10 сарын 05-ны өдөр toyoat probox маркийн авто машиныг 13,000,000 төгрөгт тооцон, нийт 9,300,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч ******* ХХК тайлбарласан бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

 

Гэрээ хэрэгжих явцад буюу 00.05.0-00.09.04-ний өдрийн хугацаанд гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээний үүрэгт 83,35 м.кв хэмжээтэй цонх, 37,6 м.кв хэмжээтэй хаалга, 66-ын цонх 66 м.кв, нийт 400 ширхэг цонх хийж гүйцэтгэхээс өнөөгийн байдлаар 601,81 м.кв хэмжээтэй 3 ширхэг цонх, 69,9 м.кв хэмжээтэй 38 ширхэг хаалга, нийт 61 ширхэг цонх хийж гүйцэтгэсэн болохыг, захиалагч талаас 53,300,000 төгрөгийн санхүүжилт авсан, 10,157,900 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг тус тус харилцан баталгаажуулжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 104, 6 дугаар тал/

 

Захиалагч ХХК нь гүйцэтгэгч ******* ХХК-д 00 оны 10 сарын 6-ны өдөр А/35 тоот Мэдэгдэл хүргүүлэх, ажил гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох тухай мэдэгдэл хүргүүлсэн ба уг мэдэгдэлд:

... Гэрээний дагуу танай компани 00 оны 10 сарын 0-ны өдрийн дотор ХХК-ийн барьж буй Шинэ төсөл хотхоны 117 айлын орон сууцны барилгын нийт вакум цонх, хаалгыг хийж гүйцэтгэн угсарс суурилуулах үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл ажлаа бүрэн гүйцэтгэж дуусаагүй байна.

Үүнтэй холбоотой захиалагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгөх нэмэлт хугацааг гүйцэтгэгчид олгож, 00 оны 10 сарын 8-ны өдрийн 10 цаг хүртэл байхаар тогтоож байна.

Гүйцэтгэгч ******* ХХК нь дээрх тогтоосон хугацаанд гэрээгээр хүлээсэн ажлаа чанар стандартын шаардлага хангуулж, бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгөөгүй тохиолдолд 10,000,000 төгрөгийн торгууль ногдуулж, гэрээний дагуу шилжүүлэх нийт төлбөрөөс суутгах болсныг үүгээр мэдэгдэж байна гэсэн байх ба уг мэдэгдлийг гүйцэтгэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 148 дугаар тал/

 

Мөн дээрх гэрээ хэрэгжих явцад захиалагч ХХК нь гүйцэтгэгч ******* ХХК-иар нэмэлтээр 1 давхрын 59,04 м.кв талбайд 15 ширхэг цонхны ажил гүйцэтгүүлэн 8,856,000 төгрөгийг ажлын хөлсөнд төлөхөөр тооцоо ирүүлсэн байх бөгөөд хариуцагч ХХК үүнийг эсэргүүцээгүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 149 дүгээр тал/

 

Тухайн 117 айлын орон сууцанд 48 айлын цонхонд засвар, үйлчилгээ хийх шаардлагатай болсон талаар гүйцэтгэгч ******* ХХК маргахгүй байх ба 0 оны 08 сарын 6-ны өдөр үйлдсэн уг баримтад ******* ХХК-ийн захирал Д. хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 101-10, 150-151 дүгээр тал/

 

******* дүүргийн 16-р хороо, ХХК-ийн захиалгатай, үйлчилгээний 134 айлын орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах улсын комиссын 0 оны 03 сарын 07-ны өдрийн хуралдаанаар тухайн орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл ашиглалтанд оруулах шаардлага хангасан эсэх талаар хэлэлцсэн бөгөөд барилгын цонх эвдрэл, гэмтэл ихтэй засаж сайжруулах үүрэг даалгавар өгсөн талаар хэлэлцсэн нь уг хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ба талууд үүнийг эсэргүүцээгүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 71-78 дугаар тал/

 

******* дүүргийн 16-р хороо, ХХК-ийн захиалгатай, үйлчилгээний 134 айлын орон сууцны барилгыг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 0 оны 04 сарын -ны өдрийн БА-09/0 тоот актаар тухайн барилгыг байнгын ашиглалтанд оруулахаар шийдвэрлэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр 67-70 дугаар тал/

 

Мета ХХК-ийн 03 оны 11 сарын 0-ны өдрийн дүгнэлтээр:

... ******* дүүргийн 40-р хороо, 16-р хороолол, 60-р байр, 117 айлын барилгад хийж гүйцэтгэсэн цонх, хаалганы зөрчил доголдыг арилгах үнийн үнэлгээг тогтоолгох хүсэлтийн дагуу тухайн барилгад 03 оны 10 сарын 07-ны өдөр хяналт шалгалт хийж дараах дүгнэлтийг гаргалаа.

Шалгалтын явцад шил дарагч буюу өөр нуух ашигласан, шилэн пакет хагарал ихтэй, салхивч хаалганы тохиргоо хийгдээгүй, унжилт дулаан алдалт ихтэй, шилэн багцын битүүмжлэл цавуу хийгдээгүй байна.

Дээрх алдаа дутагдлын шалтгаан нь Хятад улсад үйлдвэрлэсэн shide 7 мм брийн материал дээр тухайн брийн салхивч болон шил дарагчийн материалыг өөр материалаар орлуулж ашигласнаас үүдсэн гэмтлүүд тогтоогдсон.

Нийт 56 айлын цонхны доголдлыг өртгөөр тооцоолоход 0 оны 04 сард 0,31,848 төгрөг, 03 оны 09 сард 17,99,59 төгрөгөөр хохирлыг арилгах боломжтой гэсэн үнэлгээ тогтоолоо гэсэн байна.

Тухайн барилгад нийт 56 айлын цонхонд засвар, үйлчилгээ хийх шаардлагатай талаар өрх бүрээр, хийгдэх ажлыг ажил нэг бүрээр, ажлын үнийг тооцон дүгнэлтээ гарган ирүүлсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 99-10, дугаар хавтасны 1-11 дүгээр тал/

 

Мета ХХК нь барилгын материалын худалдаа, барилгын засвар хийх, интерьер, экстерьер дизайн хийх үйл ажиллагаа эрхэлдэг байх ба барилгын цонхны засварын ажлыг хийх зардалтай холбоотой асуудлаар дүгнэлт гаргах эрх бүхий этгээд болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч ******* ХХК нь дээрх цонхны засварын зардалтай холбоотой эсэргүүцсэн баримт ирүүлээгүй.

 

******* дүүргийн 40-р хороо, 16-р хороолол, 60-р байр, 117 айлын барилгад хийж гүйцэтгэсэн цонх, хаалганы зөрчил доголдыг арилгах шаардлагатай талаар талууд хэн аль нь маргахгүй байх бөгөөд уг засварыг хийх шаардлагатай тул дүгнэлт гаргах үеийн буюу тухайн барилгын цонхнуудад үзлэг, шалгалт хийх үеийн үнэлгээ болох 03 оны 09 сард 17,99,59 төгрөгийн хэмжэ тооцох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх үүрэг:

-Үлдэгдэл төлбөр 77,894,000 төгрөг-17,99,59 төгрөг=59,964,741 төгрөг,

-Үлдэгдэл төлбөр 59,964,741 төгрөг,

-Алданги 9,98,370 төгрөг,

-Нэмэлтээр 1 давхарт 59,04 м.кв талбайд 15 ширхэг цонхны ажил гүйцэтгэсэн 8,856,000 төгрөг,

Нийт 98,803,111 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулах үндэслэлтэй.

 

Хариуцагч ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т Гүйцэтгэгч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, мөн үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзах, цуцлах, гэрээт ажлыг графикт хугацаанаас хоцроох, шалтгаангүйгээр ажлыг зогсоох, дутуу болон алдаатай ажлыг дахин гүйцэтгэх болсон, гэрээт ажлын гүйцэтгэлийн талаарх гуравдагч этгээдийн гомдол нийт бүтээгдэхүүний 15 ба түүнээс дээш хувьд хүрсэн зэрэг тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлнө гэж заасан.

 

Захиалагч ХХК нь гүйцэтгэгч ******* ХХК-д 00 оны 10 сарын 6-ны өдөр А/35 тоот Мэдэгдэл хүргүүлэх, ажил гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох тухай мэдэгдэл хүргүүлж байсан бөгөөд гүйцэтгэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуран баталгаажуулсан буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул гэрээгээр тохиролцсоны дагуу торгууль 17,019,400 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-иас гаргуулан хариуцагч ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 3 дугаар зүйлийн 3.6, 35 дугаар зүйлийн 35..3-т тус тус заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 98,803,111 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,893,889 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* ХХК-иас 17,019,400 төгрөг гаргуулан хариуцагч ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 3 дугаар зүйлийн 3.6, 35 дугаар зүйлийн 35..3-т тус тус заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 98,803,111 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,893,889 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* ХХК-иас 17,019,400 төгрөг гаргуулан хариуцагч ХХК-д олгосугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 788,87 төгрөгийг болон хариуцагч ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 43,047 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 651,966 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д, нэхэмжлэгч ******* ХХК-иас 43,047 төгрөг гаргуулан хариуцагч ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН