2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2026/01300

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 22 191/ШШ2026/01300

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Иргэн Т.******* нь "******* Капитал" банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 1690 дугаар "Цахим зээлийн эрхийн гэрээ"-г цахимаар байгуулан, улмаар 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 14316 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 70,000 Далан мянга/ төгрөгийн цахим зээл авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298/ дугаар тушаалаар баталсан "Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зэлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал"-ын дагуу бодож, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс батлагдсан хуваарийн дагуу зээлээ төлөх байсан боловч 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор бүртгэлтэй дугаарын утсаар залгахад: Зээлдэгчийн бүртгэлтэй дугааруудын орох ярианы эрх хаагдсан ФБ хаягаар зээл төлөх мэдээлэл явуулсан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй гэх мэт шалтгаантай байсаар зээлийн 1558 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул зээлийн эргэн төлөлтийг хийлгэхээр зээлдэгчийн бүртгэлд өгсөн хаягийн дагуу Дүүргийн эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 197/ШЗ2025/75595 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Одоогоор зээлдэгчийн хаа байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 1690 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 197/ШЗ2025/75595 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар Т.*******гийн оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлжээ.

 

3. Энэхүү хүсэлтийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

4. ******* ******* ББСБ ХХК нь Т.*******тэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байх ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 197/ШЗ2025/75595 дугаартай захирамжаар хариуцагч ..................тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь хорооны хорооны зохион байгуулагчийн тодорхойлолтоор тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

6. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.

 

7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*******г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогт *******ын ******* /рд:*******/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогт *******ын ******* /рд:*******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. ******* овогт *******ын ******* /рд:*******/-н оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК /утас: *******/-т мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР