| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2403003001116 |
| Дугаар | 2025/ДШМ/901 |
| Огноо | 2025-07-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/901
2025 07 26 2025/ДШМ/901
Ж.Д, М.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.И,
иргэний нэхэмжлэгч П.О,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.Н-ын өмгөөлөгч Б.Ч,
шүүгдэгч М.М-ийн өмгөөлөгч Ч.Х,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1319 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ш.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Д, М.М нарт холбогдох эрүүгийн .................................... дугаар хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ж.Д нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр ............... талын замд 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 15 цаг 20 минутын орчимд ........... маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөний улмаас ......маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урдаа явж байсан ....... маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөснөөс ........ маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгалд орж ......... маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж ........ маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Э.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт,
мөн шүүгдэгч М.М нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр ............ талын замд 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 15 цаг 20 минутын орчимд ............... маркийн .................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй. ...байх хэмжээний хоорондын ...зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас урдаа явж байсан ............... маркийн ..................... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөснөөс .................. маркийн .................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгалд орж ................... маркийн .................... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж ...................... маркийн ..................... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Э.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ж.Д, М.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М.М, Ж.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.М, Ж.Д нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 01 жил зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч М.М-ийн зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, шүүгдэгч Ж.Д-ийн зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д, М.М нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д, М.М нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Д энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “Х” ХХК-иас нийт 13.456.911 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2.249.311 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.О-д 4.375.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.О /Яаралтай түргэн тусламжийн төв/ 6.832.600 төгрөг тус тус олгож, хохирогч Л.Г, иргэний нэхэмжлэгч Э.Э нар нь хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ш.Б давж заалдах гомдолдоо: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1319 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн хэсгийн 1.4-т “...хэргийн... ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах...” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Д-д 1 жилийн хугацаагаар тэнсэн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.
Иргэний нэхэмжлэгч П.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.Д-ийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоос эсрэг байр суурьтай байна. Учир нь, тухайн осол ………… маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоос үүсэлтэй тул зохих ёсны ял шийтгэлийг хүлээх ёстой гэж үзэж байна. Мөн “Х” ХХК болон шүүдэгч Ж.Д нараас 8.000.000 төгрөгийг хувааж авах ёстой байснаас шүүдэгч Ж.Д нь тал хохирлоо өгсөн. “Х” ХХК нь даатгалаар 3.000.000 төгрөгийг 2, 3 хоногийн өмнө өгсөн бөгөөд үлдэгдэл 1.000.000 төгрөгийг өгөөгүй байгаа. ...” гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.Н-ын өмгөөлөгч Б.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ш.Б-ийн гаргасан гомдлыг дэмжин оролцож байна. “Х” ХХК-ийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирол 13.456.911 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан анхан шатны шүүх хуралдаанд энэ хохирлыг хариуцах боломжгүй гэж гэдэг байдлаар маргаж оролцсон. Учир нь, тухайн гэм хорын хохирол төлбөрийг шүүгдэгч М.М нь гэм буруутай гэдэг нөхцөл байдал тогтоогдсон бол манай компань энэ хохирол төлбөрийг барагдуулах ёстой байтал анхан шатны шүүхээс тухайн гэмт хэрэг гарсан үндсэн шалтгаан нь .............. маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Д нь урсгал сөрсний улмаас энэ осол гарсан нь тогтоогдсон байхад манай компаний ажилтан М.М-г гэмт хэрэгт хамааруулан гэм буруутайд тооцож, улмаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “Х” ХХК-д оногдуулж шийдвэрлэсэн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн “Х” ХХК-ийн зүгээс иргэний хариуцагч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ манай компанийн ...... маркийн ...... дугаартай машинд учирсан 3.200.000 төгрөгийн хохирол төлбөрийг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Иймээс мөрдөн шалгах ажиллагааны үед “Х” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, техникт учирсан хохирол төлбөрийн үнэлгээ гаргуулсан тул шүүхээс 3.200.000 төгрөгийг давхар шийдвэрлэх боломжтой байсан. Иймд давж заалдах шатны шүүхээс “Х” ХХК-д учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдэд хариуцуулж, хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.М-ийн өмгөөлөгч Ч.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ шүүх хуралдаанд шүүгдэгч М.М-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж оролцож байна. Шүүгдэгч М.М нь анхан шатны шүүхийн шийдвэртэй маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байна. Хэрэв шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж хуульчилсантай нийцэх тул шүүгдэгч М.М-д оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.
Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулсан гэж үзэж байна. Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ш.Б гомдолдоо дурдсанаар шүүгдэгчийн оршин суугаа хаягаар нь зорчих эрхийг өөрчлөх нь зүйтэй. Учир нь, шүүгдэгчийн оршин суудаггүй газарт нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ш.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Д нь ......... дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэр ............. талын замд 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 15 цаг 20 минутын орчимд ....... маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөний улмаас ....... маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урдаа явж байсан ....... маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөснөөс ........ маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгалд орж ............ маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж .................. маркийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Э.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг,
мөн шүүгдэгч М.М нь ............. дүүргийн ......... дүгээр хорооны нутаг дэвсгэр ............. хойд талын замд 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 15 цаг 20 минутын орчимд ........ маркийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй. ...байх хэмжээний хоорондын ...зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас урдаа явж байсан ......... маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөснөөс .................. маркийн ..................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгалд орж ................. маркийн ..................... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж .................... маркийн ..................... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Э.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Л.Г-ийн “...Тухайн өдөр Улаанбаатар хотоос ..... дүүргийн ..... дүгээр хороонд дуудлага авчихаад буцаад ....... уруудаад ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй явж байсан. Миний зорчиж байсан замын эгнээ түгжрэлгүй байсан. Тээврийн хэрэгслийн тусгай дуут дохионы ногоон гэрлийг асаагаад эмч Э.Э-ын хамт явж байсан. ...... даваа уруудаад явж байхад миний ард бензин ачдаг том ёнкостой машин явж байсан. Эсрэг талын эгнээ түгжрэлтэй машинууд удаан явж байсан. Тэгсэн урсгал сөрөөд ..... маркийн машин өөдөөс тулах гээд байхаар нь би хурдаа хасахад ........ маркийн машин миний урдуур дарж өөрийн эгнээ рүү орох гэж байхад ард явж байсан бензин ачсан машин араас мөргөж зам тээврийн осол гарсан. ... Ослын улмаас 11 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн. ...” /1хх 41-46/,
иргэний нэхэмжлэгч Э.Э-ын “...Өлзийт хороололд дуудлага авчихаад ...... даваа уруудаад явж байхад эсрэг урсгал түгжрээтэй, манай эгнээ түгжрээгүй, тэгсэн өөдөөс хар өнгийн машин урсгал сөрөөд явж байхаар дуут дохио өгч гэрлээрээ дохиход зогсоогүй тул жолооч маань тэр машиныг эгнээ рүү нь оруулан зогсох шиг болсон, тэгээд нэг мэдсэн зам тээврийн осол гарсан. ...Зам тээврийн ослын улмаас 2 сар ажилдаа яваагүй, ажилгүй байх хугацааны цалин нэхэмжилнэ. ...” /1хх 49-50/,
иргэний нэхэмжлэгч П.О-ийн “...Би тэр өдөр ........ маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хотоос .......... орох гээд ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй явж байхад зам түгжрээд тээврийн хэрэгслүүд аажуухан урагшаа явж, зарим үед хөдөлгөөнгүй зогсож байсан. Тэгсэн гэнэт хар өнгийн машин хойноосоо урагш чиглэлтэй явж байсан эгнээгээр урсгал сөрөөд эсрэг урсгалаас ирж байсан түргэний машинтай мөргөлдсөн. Тэр үед түргэний машины араас явж байсан бензиний цистерн нь түргэний машины араас мөргөөд түргэний машин миний машины өөдөөс мөргөж зам тээврийн осол гарсан. ...” /1хх 58-59/,
иргэний нэхэмжлэгч С.О-ын “...Мөн тусгай дуут дохио ажлуулах журам, замын хөдөлгөөний дүрэм зэргийг Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсээс сургалт зохион байгуулдаг. Манай хоёр ажилтан тухайн өдөр ..... дүүргийн ..... дүгээр хороонд дуудлагаа үзчихээд буцаад өөр дуудлагад явж байгаад зам тээврийн осолд өртсөн. Тухайн өдрийн явсан дуудлага цаг, минутаараа цахим программд бүртгэгдэж байдаг. ..... маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эзэмшилд байдаг. Ерөнхийдөө явах эд анги засварлах боломжгүй, арын бүхээг гэх мэт их хэмжээний хохирол учирсан. Эвдрэлийн үнэлгээ хийлгэсэн. Буруутай жолоочоос хохирлын үнэлгээгээр тогтоосон хохирлыг нэхэмжилнэ. ...” /1хх 65-66/,
иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн “...Дээрх гэмт хэргийн улмаас Л.Г, Э.Э нар эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас Л.Г-д 3.461.320 төгрөг, Э.Э-д 1.037.302 төгрөг гарсныг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ............................ дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /1хх 82-83, 89-90/,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.Н-ын “...Тухайн өдөр ............. улсын дугаартай .............. маркийн тээврийн хэрэгслийн жолооч М надад гар утсаар залгаж зам тээврийн осолд орсон талаар хэлж мэдэгдсэн. Тухайн ослыг надад ярихдаа ..... маркийн машин урсгал сөрж явж байгаад миний урд явж байсан эмнэлгийн машинтай мөргөлдөхөд би тоормос гишгээд эмнэлгийн машины араас мөргөөд замын хажуу руу ороод зогссон гэж хэлж байсан. Хохирлын үнэлгээ хийлгэсэн байгаа. Зам тээврийн ослын улмаас үүдэлтэй хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ. ...” /1хх 74-75, 2хх 179-180/ тус тус мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6641 дугаартай “...Л.Г-ийн биед зүүн сүүжний тогооны ар ханын бяцарсан хугарал, түнхий үеийн мултрал, зүүн тахилзуур яс, баруун тавхайн 2, 3 дугаар хурууны улны шивнүүрийн далд хугарал, дух, өсгийнд шарх, бугалга, өвдөг, шилбэ, гуя, тахим цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг хамаарна. ...” /1хх 111-114/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6771 дугаартай “...Э.Э-ын биед бүсэлхий зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 129-130/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2618 дугаартай “...маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн мөрийн уртыг ашиглан хурдыг тогтоох боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн осол хэргийн материалд ........ маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 75.34 км/цаг хурдтай явж байсан байх боломжтой байна. ...” /2хх 58-66/,
Техникийн шинжээч нарын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 08/39 дугаартай “... маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-р заалт буюу “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. ......... маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-р заалт буюу “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй... байх хэмжээний хоорондын...зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. ................. маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон гэж үзэж байна. ........... маркийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн осолд нөлөөлсөн гэж үзэж байна. ...” /2хх 92-94/ тус тус дүгнэлтүүд,
.............. маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын эд зүйлийн үнэлгээ /1хх 142-150/, “IPad 9” хохирлын үнэлгээ /1хх 153-159/, ............... маркийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ /1хх 173-179/, ............ маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ /1хх 192-194/, “............. маркийн ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ /1хх 204-206/, техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1000415 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх 20-24/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 12-23/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 32-36/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч М.М, Ж.Д нарыг тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ж.Д-ийн ..... маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчсөний улмаас ..... маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урдаа явж байсан ...... маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөснөөс ...... маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгалд орж ...... маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж ...... маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Э.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг,
мөн шүүгдэгч М.М-ийн ..... маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчсөний улмаас урдаа явж байсан ..... маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөснөөс ....... маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгалд орж ........ маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж ........... маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Э.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ш.Б “...Миний үйлчлүүлэгч Ж.Д-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг буруу тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлийн хүрээнд тухайн хэрэгт шүүхээс хийж буй хууль зүйн дүгнэлтээс хамааруулан хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний чөлөөтэй зорчих эрхэнд халдаж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож байгаа ял шийтгэлийн төрөл юм.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Д, М.М нарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцжээ.
Мөн хавтас хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх 152/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /2хх 153/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Ж.Д-ийн оршин суух хаягийн бүртгэл нь Баянзүрх дүүрэг байх боловч Ж.Д нь одоо Баянгол дүүргийн ................ тоотод түр оршин суух бүртгэлтэй талаараа 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай баримт /хх 211/-д өгч байжээ. Иймд зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх нутаг дэвсгэрийн харъяаллыг шүүгдэгчийн түр оршин сууж буй Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг өөрчлөн тогтоов.
Иймд шүүгдэгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ш.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1319 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ийн зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар, шүүгдэгч М.М-ийн зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тус тус тогтоосугай” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ш.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР