2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2026/01598

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 27 191/ШШ2026/01598

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: ******* ******* ХК /РД:*******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ******* ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Манай компани 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Б.*******той ЗГ3105207547 тоот Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулж, 24,360,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлсэн ба уг гэрээгээр зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2027 оны 07 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 30 сарын хугацаанд сар бүрийн 05-нд эргэн төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа 2027 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөр дуусахаар байгаа боловч зээлдэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчилтэй буюу 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй байна. (Хүү тооцооллын хүснэгтээс харах боломжтой) Банкны зүгээс түүний *******анд зээл хүсэхдээ мэдүүлсэн, мөн улсын бүртгэлд бүртгэлтэй хаяг болох .............. тоот хаягийн дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Баянзүрх дүүргийн ...... хорооны Засаг дарга "уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй" гэж тодорхойлсноор шүүхээс ИХШХШТХ-ийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон ******* ******* ХХК-д ажилладаг гэсэн боловч ажлын газрын хүний утас ******* залгахад ажиллахаа больсон" гэж хариулсан болно. Ажлын газрын утас 70107482, 90091171 болно Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ийн оршин суух хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар үүсгэсэн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 317 дугаартай итгэмжлэлийн хуулбар, 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 18/14/001613 дугаар итгэмжлэл, хүү тооцооллын хүснэгт, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ105207547 дугаар Зээл болон Барьцааны гэрээний хуулбар, Б.*******ийн иргэний үнэмлэхний мэдээлэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШЗ2025/54193 дугаар захирамжийн хуулбар зэргийг ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар Б.*******ийн оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Б.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлжээ.

 

3. Энэхүү хүсэлтийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

4. ******* ******* ХК нь Б.*******той байгуулсан зээлийн гэрээний  үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байх ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШЗ2025/54193 дугаартай захирамжаар хариуцагч ............... тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

6. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.

 

7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогт *******гийн ******* /рд:/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогт *******гийн ******* /рд:/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. ******* овогт *******гийн ******* /рд:/-н оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч ******* ******* ХК /утас:/-т мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР