2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2026/01654

 

 

 

 

 

 

 

 

2026 01 28 191/ШШ2026/01654

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогт *******ийн ******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 32,581,211.3 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

..зээлдэгч Т.*******ээс 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Үндсэн зээлийн төлбөр 30,000,000 төгрөг,

Зээлийн хүү 2,561,164.9 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 20,046.4 төгрөг, нийт 32,581,211.3 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Т.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Т.******* миний бие ******* *******ны нэхэмжилсэн 32,581,211.3 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Т.*******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,581,211.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 32,581,211.3 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Т.*******эд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Т.*******эд нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 32,581,211.3 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,856 төгрөгөөс 160,428 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 160,428 төгрөгийг, хариуцагч Т.*******ээс 160,428 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР