2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2026/01656

 

 

 

 

 

 

 

 

2026 01 28 191/ШШ2026/01656

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

 

Нэхэмжлэгч:  ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* шавь овогт *******ын ******* /рд:*******/-т холбогдох,

 

Гэрээний үүрэгт 18,777,792.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

..зээлийн гэрээний үүрэгт 18,77,792.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

А.******* миний бие ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлага 18,777,7952.15 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч талтай хугацаа дээр тохиролцож, уг төлбөрийг

2026 оны 01 дүгээр сарын 19-нд 3,000,000 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 18-нд 1,577,000 төгрөг,

2026 оны 03 дугаар сарын 18-нд 1,577,000 төгрөг,

2026 оны 04 дүгээр сарын 18-нд 1,577,000 төгрөг,

2026 оны 05 дугаар сарын 18-нд 1,577,000 төгрөг,

2026 оны 06 дугаар сарын 18-нд 1,577,000 төгрөг,

2026 оны 07 дугаар сарын 18-нд 1,577,000 төгрөг,

2026 оны 08 дугаар сарын 18-нд 1,577,000 төгрөг,

2026 оны 09 дүгээр сарын 18-нд 1,577,000 төгрөг,

2026 оны 10 дугаар сарын 18-нд 1,577,000 төгрөг,

2026 оны 11 дүгээр сарын 18-нд 1,577,792.15 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч А.*******т холбогдуулан гэрээний үүрэгт 18,777,792.15 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,777,792.15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 19-нд 3,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 18-нд 1,577,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 18-нд 1,577,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 18-нд 1,577,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 18-нд 1,577,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 18-нд 1,577,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 18-нд 1,577,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 18-нд 1,577,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 18-нд 1,577,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 18-нд 1,577,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 18-нд 1,577,792.15 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б.*******, Г.******* нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эвлэрэх эрхийг олгожээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, А.*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.*******т холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 26,457,253төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 10-нд 2,204,700 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-нд 2,204,700 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-нд 2,204,700 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-нд 2,204,700 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-нд 2,204,700 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-нд 2,204,700 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 10-нд 2,204,700 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 10-нд 2,204,700 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 10-нд 2,204,700 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 10-нд 2,204,700 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 10-нд 2,204,700 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 10-нд 2,205,553 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,839 төгрөгөөс 125,919.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 125,919.5 төгрөгийг, хариуцагч А.*******өөс 125,919.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР