Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 305/ШШ2026/00119

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ууганбаяр би,

Нэхэмжлэгч: ***** ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *****-д холбогдох,

дижитал зээлийн гэрээний үүрэгт 21,325,296.53 төгрөг, кредит картын гэрээний үүрэгт 515,178.43 төгрөг, нийт 21,840,474.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***** нь *****-тай 2023 оны 11 сарын 21-ний өдөр ***** дугаартай Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ болон Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 01 сарын 31-ний өдөр ***** дугаартай Дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулж, ***** тоот зээлийн дансыг цахимаар үүсгэн 5,000,000(таван сая) төгрөгийг зээлийг жилийн 20.4(хорь аравны дөрөв) хувийн хүүтэй, 30(гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Мөн ***** нь: 2024 оны 03 сарын 17-ны өдрөөс 2025 оны 04 сарын 29-ний өдөр хүртэл нийт 8 удаагийн нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулан зээлийн хэмжээг 19,810,000.00 (арван есөн сая найман зуун арван мянга) төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 24,810,000.00 (хорин дөрвөн сая найман зуун арван мянга) төгрөгийн зээлийг авч ашигласан. ***** нь *****-тай 2024 оны 12 сарын 06-ны өдөр ***** дугаартай ***** картын гэрээг байгуулж 440,000.00(дөрвөн зуун дөчин мянга) төгрөгийн эрхтэй кредит картаар бэлэн мөнгө авсаны хүү сарын 3.5(гурав аравны тав) хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0(хоёр) хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1.0(нэг) хувийн хүүтэй, зээлийн эрх хэтрүүлэх үйлчилгээ ашигласны 10,000.00(арван мянга) төгрөгийн хураамжтай, 24(хорин дөрөв) сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. ***** нь ***** дугаартай Дижитал зээлийн гэрээний хавсралт №1, ***** дугаартай Кредит картын гэрээний 2.1-д заасан хугацаанд эргэн төлөлтийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. ***** зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: үндсэн төлбөрт 5,776,053.33 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 3,636,807.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1.127.68 төгрөг, нийт 9,413,988.84 төгрөг, (Зээл буцаан төлсөн хугацаа: 2024.02.15 -2025.06.13 хооронд), үндсэн төлбөрт 1,965,957.25 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 37,494.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 513.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 20.000.00 төгрөг, нийт 2,023,965.51 төгрөг (Зээл буцаан төлсөн хугацаа: 2024.12.20 - 2025.06.14 хооронд) 2025 оны 12 сарын 22-ны өдрийн байдлаар ***** дугаартай дижитал зээлийн гэрээний хувьд 185 хоног хугацаа хэтрүүлэн 21,325,296.53 (хорин нэгэн сая гурван зуун хорин таван мянга хоёр зуун ерэн зургаан төгрөг тавин гурван мөнгө) төгрөгийн өр үүсгэж, ***** дугаартай Кредит картын гэрээний хувьд 5 сар хугацаа хэтрүүлэн нийт 515,178.43 (таван зуун арван таван мянга нэг зуун далан найман төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийн өр үүсгэж, нийт гэрээнүүдийн үүрэгт 21,840,474.96 (хорин нэгэн сая найман зуун дөчин мянга дөрвөн зуун далан дөрвөн төгрөг ерэн зургаан мөнгө) өр үүсгэн банкыг хохироож байна. ***** дугаартай гэрээний өр төлбөр: үндсэн төлбөрт 19,033,946.67 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,253,959.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 37,390.38 төгрөг, нийт 21,325,296.53 төгрөг, ***** дугаартай гэрээний өр төлбөр: үндсэн төлбөрт 435,678.75 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 64,228.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 13.095.27 төгрөг, Нийт 515,178.43 төгрөг. нийт 21,840,474.96 (хорин нэгэн сая найман зуун дөчин мянга дөрвөн зуун далан дөрвөн төгрөг ерэн зургаан мөнгө) төлөөгүй ***** дугаартай Дижитал зээлийн гэрээ, ***** дугаартай Кредит картын гэрээнүүдийг Банк өөрийн санаачлагаар хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. ********** банктай байгуулсан ***** дугаартай Дижитал зээлийн гэрээ, ***** дугаартай Кредит картын гэрээнүүдийн үүрэгт 21,840,474.96 (хорин нэгэн сая найман зуун дөчин мянга дөрвөи зуун далан дөрвөн төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт ***** банканд олгуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ***** банкнаас 24,000,000 төгрөгийн зээл авсан. Үлдэгдэл 21,325,296.53 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 15-наас эхлэн хуучин хуваарийн дагуу төлөх хүсэлтэй байна. Миний бие ажлын шаардлагаас болж өмнөх төлөлтүүдээ хийж чадахгүй явсаар өдий хүртэл хугацаа хэтрүүлсэн. Одоо төрийн албанд ажилд орсон. Тогтмол цалинтай болсон тул тогмтол төлж дуусгах болно. Иймд хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Үлдэгдэл төлбөр 21,840,474.96 төгрөгийн үлдэгдэлийг 2026 оны 02 дугаар сарын 25-наас эхлэн 02 дугаар сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 03 дугаар сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 04 дүгээр сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 05 дугаар сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 06 дугаар сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 07 дугаар сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 08 дугаар сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 09 дүгээр сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 10 дугаар сарын 25-нд 2,426,719.44 төгрөг гэсэн хуваарийн дагуу төлөлт хугацаа хэтрүүлэхгүй хийж, нийт үлдэгдэл зээлийг төлж барагдуулах болно. Иймд хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбартай танилцаж, зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу ... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ***** нь ***** банк ХК-ийн дижитал зээлийн гэрээний үүрэгт 21,325,296.53 төгрөг, кредит картын гэрээний үүрэгт 515,178.43 төгрөг, нийт 21,840,474.96 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 2026 оны 02 дугаар сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-нд 2,426,719.44 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх буюу хариуцагчтай эвлэрэх эрх итгэмжлэлээр олгогдсон байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ,

Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн зохигч талууд эвлэрсэн үндэслэл тогтоогдож байх тул ***** банк ХК-ийн нэхэмжлэлтэй *****-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

Зохигч талууд эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,152 төгрөгнөөс 133,576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 133,576 төгрөгийг, хариуцагчаас 133,576 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч *****-ын ***** нь нэхэмжлэлийн шаардлага болох ***** банк ХК-ийн дижитал зээлийн гэрээний үүрэгт 21,325,296.53 төгрөг, кредит картын гэрээний үүрэгт 515,178.43 төгрөг, нийт 21,840,474.96 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 2026 оны 02 дугаар сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-нд 2,426,719.44 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-нд 2,426,719.44 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч ***** банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,152 төгрөгийн тавин хувь болох 133,576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 133,576 төгрөгийг улсын орлогоос мөн хариуцагч *****-ээс улсын тэмдэгтийн хураамжид 133,576 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***** банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ С.УУГАНБАЯР