Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 130

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энх-Амгалан,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогч П.Одончимэг,

Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч П.Отгонбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Д.Шинэсар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатигин овогт Дэмбэрэлийн Шинэсард холбогдох 1818001230086 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Хатигин овогт Дэмбэрэлийн Шинэсар /РД:ХЗ83021474/, 1983 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Хүнсчдийн 2 дугаар гудамжны 21 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Шинэсар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Хүнсчдийн 2 дугаар гудамжны 21 тоотод өөрийн төрсөн хүүхдүүд болох 10 нас 06 сар 14 хоногтой хүү О.Амартүвшин, 09 нас 00 сар 22 хоногтой охин Ш.Мөнхзул, 07 нас 07 сар 08 хоногтой охин Ш.Мөнхцэцэг нарыг “надад хоол хийж тавьсангүй” гэдгээр шалтаглан эрх чөлөөнд нь халдаж, Ш.Мөнхзулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, О.Амартүвшин, Ш.Мөнхцэцэг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч Д.Шинэсарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ажлаасаа тараад гэртээ харих замаараа дэлгүүр орж 0.33 литрийн архи авч ганцаараа уусан. Тэгээд гэртээ харихад хүүхдүүд байсан бөгөөд надад хоол үлдээсэнгүй гэж зодоод гэрт нь түгжээд гарч явсан.

... Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Цаашид архинаас холуур байж, гэр бүлээ халамжтай авч явна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч П.Отгонбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үйл явдал болсны дараа буюу 22 цагийн үед Шинэсарын гэрт очсон. Эгчийг ажлаасаа ирэхэд нь хүүхдүүдээ зодчихоод явсан байсан бөгөөд Д.Шинэсарын дүү ирж цагдаад дуудлага өгч, түргэн тусламжийн машин ирсэн. Нэг хүүхдийнх нь гар хугарч, нөгөө 2 хүүхдийн биед нь зөөлөн эдийн гэмтэл учирсан байсан. Шинэсарын хувьд өмнө нь хүүхдүүдээ зоддоггүй байсан. Гэхдээ би энэ айлын амьдралыг тэр болгоныг нь сайн мэдэхгүй байна.

...Гэмшиж байгаа байх гэж бодож байна. Ээж нь ажлаасаа оройтож тардаг бөгөөд хүүхдүүд нь бага настай, биеэ даагаагүй болохоор хэцүү байдаг. Миний хувьд гомдолгүй байна. Эмчилгээний зардалд хэдэн төгрөг гарсныг сайн мэдэхгүй байна. Бид нар зохицуулсан учир нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч П.Одончимэгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...юу болсныг асуухад аав согтуу ирээд бид нарыг зодчихоод гараад явсан гэж хэлсэн. Мөнхзул, Мөнхцэцэг, Амартүвшин нар бие өвдөж байна гээд босож чадахгүй байсан. Тэгээд цагдаа дуудаж, эмнэлэгт очиход Мөнхзулын гар хугарчихсан байсан. Амартүвшингийн чихний мөгөөрс хугарсан, Мөнхцэцэгийн хөлний зөөлөн эд гэмтсэн байсан тул эмнэлэгт хэвтэж, эмчлүүлээд гарсан. Шинэсар бид 2 гэр бүлийн баталгаатай, 1-10 хүртэлх насны 6 хүүхэдтэй. Эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, гомдол саналгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-7/,

-Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хэргийн 10/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 11/,

 

-Насанд хүрээгүй хохирогч Ш.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... хичээлээс ирээд байж байтал аав Шинэсар архи уусан орж ирээд хоол унд хийгээгүй байна гэж уурлаад намайг болон ах Амартүвшин, эгч Мөнхцэцэг нарыг өөрийнхөө тулж байсан таягаараа цохиж зодсон. Миний гар уруу цохиод хугалсан. Тэгээд бид нарыг гаднаас түгжээд гараад явсан. Орой ээж ирээд цагдаа манайд ирсэн. Би эмнэлэгт очиж хэвтсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 17/,

 

-Насанд хүрээгүй хохирогч О.Амартүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... нэг дэх өдөр манай хичээл өдөр ордог болохоор би хичээлдээ яваагүй байсан юм. Аав Шинэсар гаднаас архи уусан орж ирээд надад хоол хийсэнгүй гэж уурлаад намайг болон Мөнхцэцэг, Мөнхзул нарыг өөрийнхөө тулж явсан таягаараа цохиж, зодсон. Миний биеийн хаа хамаагүй газар цохисон. Тэгээд бид нарыг гаднаас түгжээд явсан. Бид нарыг уйлж байхад ээж ирээд би хаалгаа дотроос нь онгойлгож өгсөн. Миний бие өвдөөд арай гэж ээждээ хаалгаа онгойлгож өгсөн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 19/,

 

-Насанд хүрээгүй хохирогч Ш.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Хичээлээс ирээд байж байтал аав Шинэсар архи уусан орж ирээд хоол унд хийгээгүй байна гэж уурлаад намайг болон ах Амартүвшин, Мөнхзул нарыг өөрийнхөө тулж байсан таягаараа цохиж зодсон. Миний биеийн хаа хамаагүй газар цохиж зодсон. Аавдаа хоол тавьсан байсныг жаахан дүүд ах Амартүвшин өгөөд хоол жаахан үлдчихсэн байсан чинь аав уурласан юм. Тэгээд бид нарыг гаднаас түгжээд гараад явсан. Орой нь ээж болон цагдаа манайд ирж, бид нар эмнэлэгт очиж үзүүлээд хэвтсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 21/,

 

-Гэрч Д.Ундрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...архи уучхаараа өөрийн том хүүхдүүд болох 11 настай Амартүвшин, 8 настай Мөнхцэцэг, 7 настай Мөнхзул нарыгаа зодоод байдаг. Өнөөдөр буюу 2 сарын 12-ны өдөр ах архи уучхаад өөрийн төрсөн 3 хүүхдээ хүч хэрэглэж, модоор цохиж зодсон байна.” гэх мэдүүлэг /хэргийн 23/,

 

-“Ш.Мөнхцэцэгийн биед 2 хөлийн өвдөг, гуя, баруун шуу, доод эрүүний зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 266 дугаартай дүгнэлт /хэргийн 27/,

 

-“О.Амартүвшингийн биед тархи доргилт, зүүн чихний дэлбэн болон чихний ар, зүүн мөр, баруун гуя, шилбэ, зүүн шилбэ, нүдний зовхины цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 264 дугаартай дүгнэлт /хэргийн 30/,

 

-“Ш.Мөнхзулын биед  баруун гарын атгаал ясны битүү хугарал, доод эрүү, зүүн мөр, 2 хөлийн шилбэний цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаална.” гэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 265 дугаартай дүгнэлт /хэргийн 33/,

 

-Насанд хүрээгүй хохирогч О.Амартүвшингийн нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 40-41/,

-Насанд хүрээгүй хохирогч Ш.Мөнхзулын нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 42-43/,

-Насанд хүрээгүй хохирогч Ш.Мөнхцэцэгийн нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 44-45/,

-Хохирогч П.Одончимэгт аюулгүйн зэргийн үнэлгээ хийхэд “Дунд” гэсэн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /хэргийн 46-47/,

-Насанд хүрээгүй хохирогч О.Амартүвшинд аюулгүйн зэргийн үнэлгээ хийхэд “Дунд” гэсэн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /хэргийн 48-49/,

-Насанд хүрээгүй хохирогч Ш.Мөнхзулд аюулгүйн зэргийн үнэлгээ хийхэд “Эрсдэлийн төвшин өндөр” гэсэн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /хэргийн 52-53/,

-Насанд хүрээгүй хохирогч Ш.Мөнхцэцэгт аюулгүйн зэргийн үнэлгээ хийхэд “Эрсдэлийн төвшин өндөр” гэсэн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /хэргийн 54-55/,

-Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /58-59/,

-Өрхийн амьжиргааны нөхцөл байдлын үнэлгээний хуудас /хэргийн 60-62/,

-Эрсдэлийн үнэлгээний маягт /хэргийн 63-64/,

 

-Хохирогч нарын биед үзлэг хийсэн тухай өрхийн эмчийн тэмдэглэл /хэргийн 65/, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримт байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Шинэсар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Хүнсчдийн 2 дугаар гудамжны 21 тоотод өөрийн төрсөн хүүхдүүд болох 10 нас 06 сар 14 хоногтой хүү О.Амартүвшин, 09 нас 00 сар 22 хоногтой охин Ш.Мөнхзул, 07 нас 07 сар 08 хоногтой охин Ш.Мөнхцэцэг нарыг “надад хоол хийж тавьсангүй” гэдгээр шалтаглан эрх чөлөөнд нь халдаж, хохирогч Ш.Мөнхзулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан,  хохирогч О.Амартүвшин, Ш.Мөнхцэцэг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ш.Мөнхзулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.Амартүвшин, Ш.Мөнхцэцэг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч П.Отгонбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэмшиж байгаа байх гэж бодож байна. Ээж нь орой ажлаасаа ирдэг, хүүхдүүд нь бага настай биеэ даагаагүй болохоор хэцүү байдаг. Миний хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж шүүх үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Д.Шинэсар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Хүнсчдийн 2 дугаар гудамжны 21 тоотод өөрийн төрсөн хүүхдүүд болох 10 нас 06 сар 14 хоногтой хүү О.Амартүвшин, 09 нас 00 сар 22 хоногтой охин Ш.Мөнхзул, 07 нас 07 сар 08 хоногтой охин Ш.Мөнхцэцэг нарыг “надад хоол хийж тавьсангүй” гэдгээр шалтаглан эрх чөлөөнд нь халдаж, хохирогч Ш.Мөнхзулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан,  хохирогч О.Амартүвшин, Ш.Мөнхцэцэг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Шинэсарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэртээ харихад хүүхдүүд байсан бөгөөд надад хоол үлдээсэнгүй гэж зодоод гэрт нь түгжээд гарч явсан.” гэх мэдүүлэг, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч П.Отгонбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...эг хүүхдийнх нь гар хугарч, нөгөө 2 хүүхдийн биед нь зөөлөн эдийн гэмтэл учирсан байсан.” гэх мэдүүлэг, хохирогч П.Одончимэгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...юу болсныг асуухад аав согтуу ирээд бид нарыг зодчихоод гараад явсан гэж хэлсэн. Мөнхзул, Мөнхцэцэг, Амартүвшин нар бие өвдөж байна гээд босож чадахгүй байсан.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-7/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хэргийн 10/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 11/, насанд хүрээгүй хохирогч Ш.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг болон ах Амартүвшин, эгч Мөнхцэцэг нарыг өөрийнхөө тулж байсан таягаараа цохиж зодсон.” гэх мэдүүлэг /хэргийн 17/, насанд хүрээгүй хохирогч О.Амартүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...аав Шинэсар гаднаас архи уусан орж ирээд надад хоол хийсэнгүй гэж уурлаад намайг болон Мөнхцэцэг, Мөнхзул нарыг өөрийнхөө тулж явсан таягаараа цохиж, зодсон. Миний биеийн хаа хамаагүй газар цохисон.” гэх мэдүүлэг /хэргийн 19/, насанд хүрээгүй хохирогч Ш.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...аав Шинэсар архи уусан орж ирээд хоол унд хийгээгүй байна гэж уурлаад намайг болон ах Амартүвшин, Мөнхзул нарыг өөрийнхөө тулж байсан таягаараа цохиж зодсон.” гэх мэдүүлэг /хэргийн 21/, гэрч Д.Ундрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....ах архи уучхаад өөрийн төрсөн 3 хүүхдээ хүч хэрэглэж, модоор цохиж зодсон байна.” гэх мэдүүлэг /хэргийн 23/, “Ш.Мөнхцэцэгийн биед 2 хөлийн өвдөг, гуя, баруун шуу, доод эрүүний зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо.” гэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 266 дугаартай дүгнэлт /хэргийн 27/, “О.Амартүвшингийн биед тархи доргилт, зүүн чихний дэлбэн болон чихний ар, зүүн мөр, баруун гуя, шилбэ, зүүн шилбэ, нүдний зовхины цус хуралт, зулгаралт тогтоогдлоо.” гэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 264 дугаартай дүгнэлт /хэргийн 30/, “Ш.Мөнхзулын биед  баруун гарын атгаал ясны битүү хугарал, доод эрүү, зүүн мөр, 2 хөлийн шилбэний цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаална.” гэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 265 дугаартай дүгнэлт /хэргийн 33/, аюулгүйн зэргийн үнэлгээ хийсэн дүгнэлт /хэргийн 46-55/, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /58-59/, өрхийн амьжиргааны нөхцөл байдлын үнэлгээний хуудас /хэргийн 60-62/, эрсдэлийн үнэлгээний маягт /хэргийн 63-64/, хохирогч нарын биед үзлэг хийсэн тухай өрхийн эмчийн тэмдэглэл /хэргийн 65/, болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Шинэсард эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.Шинэсар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Гэмт хэрэгт өртсөн хохирогч нар нь насанд хүрээгүй бөгөөд шүүгдэгчийн төрсөн хүүхдүүд, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр байгаа болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Д.Шинэсард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 7 /долоо/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Шинэсард оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялтай нийцүүлэн тооцож, шүүгдэгч Д.Шинэсарын нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 сар /найман сар/ хорих ялаар тогтоохоор шийдвэрлэлээ.    

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Шинэсар нь энэ хэрэгт 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 39 хоногийг эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 85 см урттай таяг мэт хэлбэртэй хугархай мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хатигин овогт Дэмбэрэлийн Шинэсарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн, хоёр ба түүнээс олон хүнийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Шинэсард 7 /долоо/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Шинэсард оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялтай нийцүүлэн тооцож, шүүгдэгч Д.Шинэсарын нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 сар /найман сар/ хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Шинэсард оногдуулсан 8 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Шинэсарын энэ хэрэгт 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 85 см урттай таяг мэт хэлбэртэй хугархай мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Шинэсард урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ