| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сампилноровын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 305/2026/00098/И |
| Дугаар | 305/ШШ2026/00120 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 305/ШШ2026/00120
Зохигчийн эвлэрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ууганбаяр би,
Нэхэмжлэгч: ***** банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****-т холбогдох,
дижитал зээлийн гэрээний үүрэгт 6,446,295.25 төгрөг, виртуал кредит картын гэрээний үүрэгт 307,850.40 төгрөг, нийт 6,754,145.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***** нь ***** банкны 2022 оны 12 сарын 02 өдөр ***** дугаартай Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ болон Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд: ***** нь 2023 оны 09 сарын 13 өдөр ***** дугаартай Дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулан, ***** тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 10,000,000.00(арван сая) төгрөгийг зээлийг жилийн 20.4(хорь аравны дөрөв) хувийн хүүтэй, 30(гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Мөн ***** нь 2024 оны 05 сарын 24 өдрөөс 2024 оны 07 сарын 25 өдөр хүртэл 3 удаа ***** дугаартай Нэмэлт зээлийн гэрээг цахимаар байгуулан, зээлийн 1,500,000.00(нэг сая таван зуун мянга) төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 11,500,000.00(арван нэгэн сая таван зуун мянга) төгрөгийн зээлийг авч ашигласан. ***** нь 2024 оны 10 сарын 20 өдөр 3798********4544 дугаартай Виртуал кредит картыг гэрээг байгуулж 300,000.00 (гурван зуун мянга) төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн мөнгө авсаны хүү сарын 3.5(гурав аравны тав) хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2(хоёр) хувь, зээлийн нэмэгдүүлсэн хүү сарын 1(нэг) хувийн хүүтэй, 24(хорин дөрөв) сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авч ашигласан. ***** нь дээрх зээл, кредит картын төлбөрийг эргэн төлөх гэрээний уүргийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 12 сарын 27 өдрийн байдлаар ***** тоот дижитал зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 150 хоног хугацаа хэтрүүлэн, 6,446,295.25 (зургаан сая дөрвөн зуун дөчин зургаан мянга хоёр зуун ерэн таван төгрөг хорин таван мөнгө) төгрөгийн өр үүсгэн, 3798********4544 дугаартай Виртуал кредит картын гэрээний дагуу эргэн төлөлтийг зөрчин 307,850.40(гурван зуун долоон мянга найман зуун тавин төгрөг дөчин мөнгө) төгрөгийн өр үүссэн байна. Нийт 6,754,145.65(зургаан сая долоон зуун тавин дөрвөн мянга нэг зуун дөчин таван төгрөг жаран таван мөнгө) төгрөгийн өр үүсгэн банкыг хохироож байна. Иймд *****-с ***** банктай байгуулсан З***** тоот Дижитал зээлийн гэрээний үүрэгт 6,446,295.25 (зургаан сая дөрвөн зуун дөчин зургаан мянга хоёр зуун ерэн таван төгрөг хорин таван мөнгө) төгрөг, 3798********4544 дугаартай Виртуал кредит картын гэрээний үүрэгт 307,850.40 (гурван зуун долоон мянга найман зуун тавин төгрөг дөчин мөнгө) төгрөг, нийт зээлийн гэрээнүүдийн үүрэгт 6,754,145.65 (зургаан сая долоон зуун тавин дөрвөн мянга нэг зуун дөчин тав төгрөг, жаран тав мөнгө) төгрөгийг гаргуулж Голомт банканд олгуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тус шүүхэд гаргасан ***** банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн мөнгөн дүнг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ба бүрэн төлж барагдуулах болно. 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан ***** дугаартай дижитал зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгөн дүнгээс төлөгдөөгүй буюу банкны нэхэмжилсэн 6,446,295.25 төгрөгөөс 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 5,946,295.25 төгрөгийг 9 сарын хугацаанд хуваан төлж барагдуулах хүсэлтэй байна. Мөн Виртуал кредит картын гэрээний төлбөр болох 307,850.40 төгрөг нэхэмжилсэнээс 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 85,578 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 222,272.40 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна. 2026 оны 02 дугаар сарын 10-нд 222,272.40 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-нд 660,703.25 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 660,699 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 660,699 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 660,699 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 660,699 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 660,699 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 660,699 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 660,699 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 660,699 төгрөг тус тус төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарт дурдсан төлөлтийн дагуу нэхэмжлэлийн дүнг төлөх хугацаа болон дүнг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу ... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ***** нь ***** банк ХК-ийн дижитал зээлийн гэрээний үүрэгт 6,446,295.25 төгрөгнөөс 500,000 төгрөгийг, виртуал кредит картын гэрээний үүрэгт 307,850.40 төгрөгнөөс 85,578 төгрөгийг тус тус төлсөн, дижитал зээлийн гэрээний үүрэгт 5,946,295.25 төгрөг, виртуал кредит картын зээлийн гэрээний үүрэгт 222,272.40 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 2026 оны 02 дугаар сарын 10-нд 222,272.40 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-нд 660,703.25 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 660,699 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 660,699 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 660,699 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 660,699 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 660,699 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 660,699 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 660,699 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 660,699 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх буюу хариуцагчтай эвлэрэх эрх итгэмжлэлээр олгогдсон байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ,
Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн зохигч талууд эвлэрсэн үндэслэл тогтоогдож байх тул ***** банк ХК-ийн нэхэмжлэлтэй *****-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Зохигч талууд эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,016 төгрөгнөөс 61,508 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 61,508 төгрөгийг, хариуцагчаас 61,508 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ***** нь нэхэмжлэлийн шаардлага болох ***** банк ХК-ийн дижитал зээлийн гэрээний үүрэгт 6,446,295.25 төгрөгнөөс 500,000 төгрөгийг, виртуал кредит картын гэрээний үүрэгт 307,850.40 төгрөгнөөс 85,578 төгрөгийг тус тус төлсөн, дижитал зээлийн гэрээний үүрэгт 5,946,295.25 төгрөг, виртуал кредит картын зээлийн гэрээний үүрэгт 222,272.40 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 2026 оны 02 дугаар сарын 10-нд 222,272.40 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-нд 660,703.25 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 660,699 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 660,699 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 660,699 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 660,699 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 660,699 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 660,699 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 660,699 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 660,699 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч ***** банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,016 төгрөгийн тавин хувь болох 61,508 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 61,508 төгрөгийг улсын орлогоос мөн хариуцагч *****-с улсын тэмдэгтийн хураамжид 61,508 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***** банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.УУГАНБАЯР