Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 305/ШШ2026/00121

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ууганбаяр би

Нэхэмжлэгч:***** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *****-д холбогдох,

Үндсэн зээл 1,100,000 төгрөг, зээлийн хүү 2,401,110 төгрөг, нийт 3,501,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйпчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу иргэн ***** нь 2022 оны 11 дүтээр сарын 15-ны өдөр цахимаар ***** дугаартай зээлийн гэрээ байгуулсан. ***** нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр цахимаар 1,100,000 төгрөгний дүнтэй, 9 сарын хугацаанд, 5.9 хувийн хүүтэй зээлийг Хаан банкин дахь ***** дугаартай харилцах данс руугаа авсан. Ийнхүү ***** кредит гэрээний үүргээ биелүүлсэн боловч ***** Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, ***** дугаартай Зээлийн гэрээг цуцалж, 2026.01.06-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 3,501,110 төгрөгийг *****-с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ***** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ***** аппликейшнээр зээл авсан нь үнэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 02 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-нд 2,001,110 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч ***** нь нэхэмжлэлийн дүн болох 3,501,110 төгрөгийг 2026 оны 02 сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 20-нд 2,001,110 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу ... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ***** нь үндсэн зээл 1,100,000 төгрөг, зээлийн хүү 2,401,110 төгрөг, нийт 3,501,110 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрчээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ,

Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ***** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй ***** холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,968 төгрөгнөөс 35,484 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,484 төгрөгийг, хариуцагчаас 35,484 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***** нь нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-ийн үндсэн зээл 1,100,000 төгрөг, зээлийн хүү 2,401,110 төгрөг, нийт 3,501,110 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 20-нд 2,001,110 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,968 төгрөгнөөс 35,484 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,484 төгрөгийг, хариуцагч *****-с 35,484 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ С.УУГАНБАЯР