Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 305/ШШ2026/00148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***** нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн тэмдэглэл хөтлөв.

Нэхэмжлэгч ***** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн зохицуулалтанд үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Цээл сумын Октябрь нэгдлийн Баянгол бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ***** ургийн овогтой *****-ын ***** миний бие ***** оны ***** дугаар сарын *****-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумд төрсөн. Одоо ***** настай. Би ***** онд ***** нас хүрч, тус оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Цээл сумын Октябрь нэгдлийн Баянгол бригадад илгээлт авч 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болно. Дээр дурдсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон гарсан тушаал болон бусад холбогдох баримтуудыг сумын тоо бүртгэгч гээгдүүлж, үрэгдүүлсэн байдаг. Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл нийгмийн даатгалын мэргэжилтнээс хөдөлмөрийн дэвтэр байхгүй байгаа тул шүүхээр ажилласан жилийг тогтоолгож ирэхийг шаардаж байгаа болно гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Төрөгсдийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 305 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралтууд

- Говь-Алтай аймгийн Цээл сумын Октярь нэгдлийн даргын 1987 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай тушаал

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ***** нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ***** нь 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Цээл сумын Октябрь нэгдлийн Баянгол бригадад малчнаар ажиллаж байсан байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 305 дугаартай тус аймгийн Цээл сумын Октярь нэгдлийн Баянгол бригадад малчин байсан /***** ***** нь 1987 оны 02-12, 1988 оны 01-12, 1989 оны 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан архивын лавлагаа,

- Говь-Алтай аймгийн Цээл сумын Октярь нэгдлийн Баянгол бригадад нярав, малчнаар ажиллаж байсан *****-гийн 1987, 1988, 1989 оны цалин хөлсний цэс,

- Говь-Алтай аймгийн Цээл сумын Октярь нэгдлийн даргын 1987 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай нэгдлийн гишүүнээр элссэн нэр бүхий 13 хүнийг 1-р хавсралтаар үйлдвэрлэлд хувиарлан ажиллуулсугай, уг тушаалын хавсралтад ... Баянголд ***** хоньчноор.. гэсэн тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүх дээрх цалин хөлсний лавлагаа, ажил олгогчийн тушаал болох бичмэл нотлох баримтуудын мэдээллийн агуулга, нотолгооны чадвар, түвшин зэргийг хооронд нь харьцуулан үзээд, харилцан бие биенээ дэмжин нотолсон, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч ***** овгийн *****-ын *****-ийг 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Цээл сумын Октябрь нэгдлийн Баянгол бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ***** овгийн *****-ын *****-ийг 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Цээл сумын Октябрь нэгдлийн Баянгол бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.УУГАНБАЯР