Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2026/00163

 

 

 

 

 

 

2026 02 06 103/ШШ2026/00163

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн  дүгээр хороо, Д.Нацагдоржийн гудамжинд байрлах, ******* ******* ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн  дүгээр хороо, Байдлагийн  дугаар гудамжны  тоотод оршин суух ******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9.713.173,82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн М.******* нь ******* *******тай 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 0  дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 13.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. Банк нь 2025 оны 01 сарын 23-ны өдөр зээлдэгч М.*******ын ******* ******* дахь 0 дансанд 13.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. ******* ******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Иймд 0 дугаартай гэрээний дагуу төлөгдөөгүй нийт 9.713.173,82 төгрөгийг төлбөр хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М.******* ******* *******наас зээл авсан нь үнэн. Нэхэмжилсэн 9.713.173,82 төгрөгийн зээлийн үлдэгдэлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 9.713.173,82 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9.713.173,82 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170.361 төгрөгөөс 85.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 85.150 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч М.*******аас 85.150 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Багануур салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО