| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00187/И |
| Дугаар | 103/ШШ2026/00164 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2026/00164
2026 02 06 103/ШШ2026/00164
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дүгээр хороо, Д.Нацагдоржийн гудамжинд байрлах, ******* ******* ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний 5 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ы *******э нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 22.794.546,99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн *******ийн *******, *******ы *******э нар нь ******* *******тай 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 1290099311 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлсэн. Банк нь 2024 оны 10 сарын 29-ний өдөр зээлдэгч О.*******н ******* ******* дахь 5005820983 дансанд 30.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 8.638.811,07 төгрөг, зээлийн хүүнд 1.656.926,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18.403,24 төгрөг, нийт 12.314.140,32 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь тус гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 115 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд 1290099311 дугаартай гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 21.361.188,93 төгрөг, 2026 оны 02-р сарын 02-ны өдрийн байдлаарх хүү 1.382.642,8 төгрөг, нэмэгдүүлэн хүү 34.214,96 төгрөг, нотариатын зардал 16.500 төгрөг, нийт төгрөгийг 22.794.546,69 төгрөгийг төлбөр хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие О.******* нь ******* *******наас авсан зээлийн үлдэгдэлд маргах зүйлгүй. Нэхэмжилсэн төлбөр 22.794.546,69 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Д.*******э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.*******э нь ******* *******наас авсан зээлийн үлдэгдэлд маргах зүйлгүй. Нэхэмжилсэн төлбөр 22.794.546,69 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ХК-ийн Багануур салбар нь зээлийн гэрээний үүрэгт 22.794.546,99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг О.*******, Д.*******э нарт холбогдуулан гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.*******, Д.*******э нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 22.794.546,99 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ы *******э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22.794.546,99 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.*******, Д.*******э нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271.923 төгрөгөөс 135.961 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 135.961 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч О.*******, Д.*******э нараас 135.961 төгрөгийг тус тус гаргуулж, ******* ******* ХК-ийн Багануур салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО