| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00189/И |
| Дугаар | 103/ШШ2026/00165 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2026/00165
2026 02 06 103/ШШ2026/00165
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дүгээр хороо, Д.Нацагдоржийн гудамжинд байрлах, ******* ******* ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, Хужиртын тоотод оршин суух ******* овогт *******ын *******ад холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 29.411.111,76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Б.******* нь ******* *******тай 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/* тоот дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 26.200.000 төгрөгийг жилийн 18 хувийн, сарын 1,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай онлайн цалингийн зээл авсан. Зээлдэгч зээлийн ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалуулсан байна. Зээлдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/* тоот дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 1.313.400,68 төгрөг, зээлийн хүүд 295.098,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4.514,72 төгрөг, нийт 1.613.013,66 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй удаа дараа хугацаа хэтрүүлж, 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс хойш нийт 329 хоног гэрээнд заасан үүргээ зөрчиж байна. Иймд *******ны зүгээс 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон онлайн цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 24.886.599,32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4.378.071,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 139.940,97 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 6.500 төгрөг, нийт 29.411.111,76 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие ******* *******наас цалингийн зээл авсан нь үнэн. Эрүүл мэндийн шалтгаанаас төлөлт хийгээгүй удсан. Нэхэмжилсэн 29.411.111,76 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ХК-ийн Багануур салбар нь зээлийн гэрээний үүрэгт 29.411.111,76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Б.*******ад холбогдуулан гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 29.411.111,76 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29.411.111,76 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305.006 төгрөгөөс 152.503 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 152.503 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******аас 152.503 төгрөгийг тус тус гаргуулж, ******* ******* ХК-ийн Багануур салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО