| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00191/И |
| Дугаар | 103/ШШ2026/00166 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2026/00166
2026 02 06 103/ШШ2026/00166
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Парисын гудамж, Ай си тауэрын 0 тоотод байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, ******* гүний 0 дугаар гудамжны тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.586.854,19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Г.******* нь манай компанитай 2024 оны 1 сарын 9-ний өдөр * дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн бөгөөд зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр * зээлийн дансанд 6.010.000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваариараар төлөх, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн * банкны тоот дансанд зээл олгосон. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 1 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээлийн үлдэгдэл 5.258.196,66 төгрөг, үндсэн хүү 1.288.243,77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33.913,76 төгрөг, нийт 6.580.354,19 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь ******* ББСБ-аас 6.010.000 төгрөгийг зээл авсан нь үнэн. Нэхэмжилсэн дүн 6.586.854,19 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.586.854,19 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.586.854,19 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.340 төгрөгөөс 60.170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 60.170 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.*******өөс 60.170 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО