| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00207/И |
| Дугаар | 103/ШШ2026/00167 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2026/00167
2026 02 06 103/ШШ2026/00167
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, Юнескогийн гудамж, МПМ цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, Төмөр замын дүгээр гудамжны тоотод оршин суух, ******* овогт *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 987.629 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ББСБ ХХК нь Ч.*******тэй 2021 оны 10 сарын 27-ны өдөр * тоот зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу өөрийн * дугаарын Монпэй аппликейшн ашиглан 2024 оны 06 сарын 28-ны өдөр 630.000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй зээлэн авсан. Хариуцагч нь 2024 оны 07 сарын 31-ний өдөр 19.377 төгрөгийг төлсөн ба үүнээс хойш огт төлөлт хийгээгүй. 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Ч.*******ийн үндсэн зээл 630.000 төгрөг, зээлийн хүү 302.400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55.229 төгрөг, нийт 987.629 төгрөг байна. Иймд Ч.*******ээс зээлийн гэрээний үүргийн дагу нийт 987.629 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ББСБ-ын нэхэмжилсэн 987.629 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 987.629 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Их ******* овогт *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 987.629 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.253 төгрөгөөс 14.126,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 14.126,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ч.*******ээс 14.126,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО