| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00188/И |
| Дугаар | 103/ШШ2026/00168 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2026/00168
2026 02 06 103/ШШ2026/00168
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, Юнескогийн гудамж, МПМ цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Сургалтын задгайн дугаар гудамжны тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 356.468 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ББСБ ХХК нь Э.*******тай 2023 оны 01 сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу өөрийн * дугаарын Монпэй аппликейшн ашиглан 2023 оны 02 сарын 12-ны өдөр 150.000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй зээлж авсан. 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Э.*******ын үндсэн зээл 150.000 төгрөг, зээлийн хүү 173.105 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33.363 төгрөг, нийт 356.468 төгрөг байна. Иймд Э.*******аас зээлийн гэрээний үүргийн дагуу нийт 356.468 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******ийн ******* нь ******* ББСБ ХХК-иас авсан зээл болох 356.468 төгрөгийн зээлийн үлдэгдэлийг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 356.468 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 356.468 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.344 төгрөгөөс 5.672 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 5.672 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Э.*******аас 5.672 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО