| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0078/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\131 |
| Огноо | 2018-04-24 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2018\ШЦТ\131
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт*******ийн *******ад холбогдох 1818000000073 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт*******ийн ******* /РД:*******/, 1977 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 278.1-д зааснаар 1 жилийн хорих ял,
-1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,
-1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1,125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,
-2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1, 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
-2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
-2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял,
-2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-т зааснаар 1 сар 15 хоногийн баривчлах ял
-2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын “Өргөө” багийн нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-ны гаднаас иргэн *******ийн 770000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын “Өргөө” багийн нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-ны гаднаас иргэн *******ийн 770000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өглөө үсээ засуулахаар Шинэ зах руу яваад найз *******тай таарсан. Бид 2 0,75 граммын архи уусан. Тэгээд Арбатын гудамж уруудаад явж байтал 5 хүн зогсож байсан бөгөөд хохирогч гар дээрээ мөнгө барьсан жаахан халамцуу зогсож байсан. Тэд нар хоорондоо “яваад ир” гээд нэг зүйл ярилцаад байхаар нь “би яваад ирье” гээд мөнгийг нь шүүрч аваад зугтаасан. Тэгтэл миний араас хоёр хүн гүйцэж ирээд намайг барьж аваад зодох гээд байхаар нь би айгаад “цагдаа дууд” гэж хэлэхэд тэр хоёр цагдаа дуудаж, цагдаа ирсэн. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ийм хэрэг үйлдсэн.
...Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, чин сэтгэлээсээ ойлгож ухамсарлаж байгааг минь харгалзаж хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/,
-Хохирогч *******ийн банкнаас мөнгө авсан баримтын хуулбар /хэргийн 5/,
-Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн орчимд би Дархан сумын “Өргөө” багийн нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-наас тэтгэврийн мөнгө 700000 төгрөг, улиралд олгодог эмний үнэ болох 70000 төгрөг нийт 770000 төгрөг авсан. Би тухайн үед нутгийнхаа******* гэж хөгшинтэй хамт явж байсан юм. Би банкнаас гараад*******д өглөгтэй байсныгаа өгөх гээд мөнгө тоолж байхад банкны үүдэнд зогсож байсан хүрэн улаан өнгийн куртик өмссөн 30 орчим насны үл таних залуу миний гараас мөнгө булаагаад зугтсан. Би араас нь гүйж барьж аваад булаалгасан мөнгөө буцааж аваад шалгахад мөнгө бүрэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн залууг цагдаагийн алба хаагч нарт хүлээлгэн өгсөн. Миний мөнгийг булаадаг залуу тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 7-9/,
-Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр найз *******ийн хамт түүний тэтгэврийг авах гэж Дархан сумын “Өргөө” багийн нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-нд очиж *******ийн тэтгэврийн мөнгө 700000 төгрөгийг авсан. *******надад 150000 төгрөг өгөх ёстой байсан учир тэрээр мөнгөө аваад банкны үүдэнд тоолоод байж байтал хүрэн улаан өнгийн куртик өмссөн, 30 орчим насны, согтуу гэмээр үл таних залуу *******ийн тоолж байсан бүх мөнгийг аваад зугтсан. Тэгээд мөнгө булааж зугтсан залуугийн араас *******гүйж барьж аваад мөнгө буцаан авсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 10/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******ид 770000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч *******ийн банкнаас мөнгө авсан баримтын хуулбар /хэргийн 5/, хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нийт 770000 төгрөг авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 7-9/, гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******ийн тэтгэврийн мөнгө 700000 төгрөгийг авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч*******оос дээрэмдэж авсан 770000 төгрөгийг буцаан өгсөн болох нь нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын “Өргөө” багийн нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-ны гаднаас иргэн *******ийн 770000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би яваад ирье” гээд мөнгийг нь шүүрч аваад зугтаасан. Тэгтэл миний араас хоёр хүн гүйцэж ирээд намайг барьж аваад зодох гээд байхаар нь би айгаад “цагдаа дууд” гэж хэлэхэд тэр хоёр цагдаа дуудаж, цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг, хохирогч *******ийн “Төрийн банк”-наас 770000 төгрөг авсан баримтын хуулбар /хэргийн 5/, хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...мөнгө тоолж байхад банкны үүдэнд зогсож байсан хүрэн улаан өнгийн куртик өмссөн 30 орчим насны үл таних залуу миний гараас мөнгө булаагаад зугтсан. Би араас нь гүйж барьж аваад булгаалгасан мөнгөө буцааж аваад шалгахад мөнгө бүрэн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 7-9/, гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хүрэн улаан өнгийн куртик өмссөн, 30 орчим насны согтуу гэмээр үл таних залуу *******ийн тоолж байсан бүх мөнгийг аваад зугтсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сар хорих ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын энэ хэрэгт 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт*******ийн *******ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ад 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2018 оны 04 дүгээр сарын сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ